ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

A- A A+
 ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ  АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 01 өдөр                                                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Дугаар 39

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

Хавсралт дэлгэрэнгүй харах