БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Нэг. Тавигдах шаардлага

- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2021-2022 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)

- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)

- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)

- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

• Сэргээгдэх эрчим хүч,

• Олон улсын харилцаа,

• Хууль

• Эдийн засаг

• Боловсрол судлал

• Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/

• Боловсролын сэтгэл судлал

Гурав. Бүртгэл

Бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23:59 минут хүртэл цахимаар явагдана.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд

• Анги удирдсан багш эсвэл сургуулийн тодорхойлолт;

• Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн жагсаалтын хамт (Боловсролын баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах);

• 12 дугаар анги сурагч бол 2022-2023 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн тодорхойлолт

• Сүүлийн семестрийн дүнгийн тодорхойлолт (Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцаж буй иргэнд хамаарна.)

• Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/;

• Дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах);

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Гадаад паспорт;

• Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./

Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд

• Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;

• Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах);

• Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 600 дээш үгтэй байх/;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Гадаад паспорт

• Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 70120939 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.