2023 оны 1 дүгээр улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам
болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн
өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
2023 оны 04 дүгээр сарын 06 Улаанбаатар хот
Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “БШУЯ” гэх) болон сайдад ажлаа шууд хариуцан тайлагнадаг харьяа байгууллагуудад 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 1267 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна.
Иргэдээс Боловсрол, шинжлэх ухааны яам болон албан тушаалтанд хандан 2023 оны 1 дүгээр улиралд нийт 1267 өргөдөл, гомдол ирүүлснээс 32,5% нь цахимаар, 56,5% нь бичгээр, 11% нь биечлэн уулзсан байна.
Нийт ирүүлсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилж үзвэл хүсэлт 957 буюу 75,5%, санал 68 буюу 5,4%, гомдол 242 буюу 19,1% байна.
Хүснэгт. Ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга.
№ |
Тоо |
Хувь |
Өргөдөл гомдлын агуулга |
1 |
218 |
17,2 |
Хууль эрх зүй, бодлого, үйл ажиллагааны чиглэлээр |
2 |
487 |
38,5 |
Лавлагаа, бүртгэлийн чиглэлээр |
3 |
208 |
16,4 |
Оюутны зээл, тусламж, тэтгэлгийн чиглэлээр |
4 |
194 |
15,3 |
Төрийн албан хаагчийн ёс зүй, хүний нөөцийн чиглэлээр |
5 |
160 |
12,6 |
Санхүүжилт, нийгмийн баталгааны чиглэлээр |
Шийдвэрлэлт:
2023 оны 1 дүгээр улиралд ирүүлсэн 1267 өргөдөл, санал, хүсэлтийн 1160 буюу 91,5 хувийг шийдвэрлэсэн дүнтэй байна. Шийдвэрлэгдээгүй 107 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.
Цаашид:
- Эрхэлсэн асуудлын чиглэлээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, журам болон яамнаас баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаандаа иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд агуулагдсан санал, санаачилгыг тусгахад анхаарна.
- Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн үзүүлэлтийг харгалзан ажиллана.
- Иргэдэд үзүүлэх лавлагаа, мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрт шуурхай шилжүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ