Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: odonchimeg@mecs.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-266131
БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт
№ |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||
1. |
Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар |
Газрын дарга |
Удирдах |
Эрхэлсэн түшмэл ТЗ-2
|
Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
2 |
Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс |
Хэлтсийн дарга |
Удирдах |
Эрхэлсэн түшмэл ТЗ-3
|
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
3. |
Ерөнхий боловсролын бодлогын удирдлага |
Сургалтын хөтөлбөр, үнэлгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-04 |
Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх |
4. |
Ерөнхий боловсролын салбарын бодлогын зохицуулалт, сургалтын байгууллагын хөгжил, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-04 |
Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх |
|
5. |
Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар |
Салбарын судалгаа хөгжүүлэлт, дэд бүтцийн бодлого, зохицуулалт, хэрэгжилт хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-05 |
Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх |
6. |
Цахим бодлого, статистикийн хэлтэс |
Салбарын цахим дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, төлөвлөлт, технологийн нэвтрүүлэлт хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-05 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх |
7. |
Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс |
Сургалтын байгууллагын хөгжил, хүний нөөцийн бодлогын удирдлагын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч |