Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээн Бүгд Найрамдах Франц Улсад 2024 оны 9 дүгээр сард болно. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарыг төлөөлж оролцох багийг шалгаруулах, “Монгол ур чадвар тэмцээн зохион байгуулах журам”-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Журам баталж, ажлын хэсэг байгуулах тухай” А/198 дугаар тушаалаар баталсан. “Монгол ур чадвар” тэмцээнийг 2023 оны 05-12 дугаар сарын хооронд 3 үе шаттайгаар Мужаан, Сантехник, Цахилгаан, График дизайнч, Гагнуур, CNC Токарь, Өрөг угсрагч, Тогооч зэрэг 8 мэргэжлийн хүрээнд зохион байгуулахаар тэмцээний удирдамж, даалгавар батлагдсан. Тэмцээний эхний шат 2023 оны 05 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд Улаанбаатар хотод төрөлжсөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад зохион байгуулагдах болно.
Тэмцээнийг зохион байгуулагч:
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яам
Боловсролын ерөнхий газар
Боловсролын Үнэлгээний Төв
Мэргэжлийн боловсрол, сургалт- түншлэл ТББ
Монголын Барилгачдын нэгдсэн холбоо