МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН  ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН

ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн 8 дугаар зүйлд заасан байгууллага батална” гэж заасан.

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас мэргэжлийн болон техникийн боловсрол олгох мэргэжлийн чиглэлээр суралцаж буй суралцагчдад хувьсах зардал, тэтгэлэг олгодог бөгөөд жил бүрийн элсэлтийн хяналтын тоог энэхүү журмаар зохицуулан батлуулдаг.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн дагуу 2022 оноос эхлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх асуудал шилжин ирсэн бөгөөд зарим эрхзүйн баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн.

Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг шинэчлэн батлах  журмын төслийг  боловсруулсан бөгөөд гол эрхзүйн шинэчлэлийг дор танилцуулж байна. Үүнд:

1. Журмын төслийн 1.3-ийг шинээр нэмж, үлгэрчилсэн журмыг үндэслэн сургалтын байгууллага элсэлтийн журмаа батлуулахдаа тавигдах шаардлагыг тодорхой болгосон.

2. Журмын төслийн 2.1-ийг шинээр нэмсэн.  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг өртгөөр санхүүжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдан хэрэгжвэл сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага нэмэгдэж эхэлнэ. Иймд элсэлтийн хяналтын тоо нь тухайн сургалтын байгууллагын урт болон дунд хугацааны  бодлого, төлөвлөлт, төсөв, санхүү, хувьсах зардал, тэтгэлэг зэрэгтэй шууд хамааралтай байх тул Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх нь зүйтэй байна.

3. Журмын төслийн 2.2.1, 2.2.2, 2.2.3-ыг шинээр нэмснээр  элсэлтийн хяналтын саналын тооны хүсэлтийг ирүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг тодорхой болгосон.

4. Журмын төслийн 2.4-ийг шинээр нэмсэн. Сүүлийн 5 жилийн элсэлтийн хяналтын тооны тушаалаас харахад элсэлтийн хяналтын тоонд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хүсэлтийг доод тал нь 50 сургалтын байгууллага ирүүлсэн байна.  Энэ нь батлагдсан тушаалд ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг үүсгэдэг байна.

5. Журмын төслийн 3.5-ыг шинээр нэмсэн. Энэ нь шинэ элсэгчдийн мэдээллийг Боловсролын удирдлага, мэдээллийн системд хуульд заасан хугацаанд багтаан оруулах талаар заалт оруулсан.

6. Элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг тухайн мэргэжил, улирлын онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу намрын элсэлт, 1  дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу өвлийн элсэлт гэж жилд 2 удаа уян хатан зохион байгуулахаар өөрчлөлт оруулсан.

Энэхүү элсэлт нь батлагдсан төсөв санхүү, элсэлтийн хяналтын тоог гүйцээх байдлаар зохион байгуулагдана. Хэрэв нэг жилийн насан хүрэгчдийн сургалт нь тухайн оны 1 сард эхэлсэн бол зуны улиралд барилга, хөдөө аж ахуйн суралцагчид үйлдвэрлэлийн дадлага хийх, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах бүрэн боломжтой.

7. Журмын төслийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгийн чиг үүргийг өөрчлөлт оруулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн.

8. Журмын төслийн 2.3-д элсэлтийн хяналтын тоог жил бүрийн 05 дугаар сарын 1-ны өдрийн дотор баталсан байх гэсэн хугацааг жил бүрийн 06 дугаар сарын 1-ны өдрийн дотор батлахаар өөрчилсөн.

9. Журмын төслийн 1.2-д заасан журмын зорилгод улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элсэлт авахыг эрмэлзэх талаар тусган  өөрчлөн найруулсан.

10. Журмын төслийн 1.4-ийг утга, найруулгын хувьд өөрчлөн найруулсан.

11. Журмын төслийн 1.4.4-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.2-д нийцүүлэн өөрчлөн найруулсан.

12. Журмын төслийн 3.3, 3.4-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37, 38  дугаар, зүйл, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7 дахь хэсгийг баримтлан  насан туршийн боловсрол, тэгш хамран сургах зорилгоор агуулгыг өөрчлөн найруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг шинэчлэн баталснаар элсэлтийн үйл ажиллагааны харилцаа улам тодорхой болж, элсэлт, сургалт, төгсөлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

---000----

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2023 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

...... хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.      Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-д суралцагч элсүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.

1.2.      Энэхүү журмын зорилго нь улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн иргэнд мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгон мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд оршино.

1.3. Сургалтын байгууллага нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн суралцагч элсүүлэх сургуулийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар баталж журамд дараах  шаардлагыг  тусгасан байвал зохино. Үүнд:

1.3.1. Элсэгчид тавих нийтлэг болон онцлог шаардлага;

1.3.2. Суралцагч хэрхэн элсүүлэх зарчим;

1.3.3. Элсэлтийн бүртгэлийн хугацаа, бүрдүүлэх баримт бичиг;

1.3.4.Суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, сургалтын түвшин, хугацаа, хэлбэр;

1.3.5. Цахим бүртгэлийн систем;

1.3.6.Элсэгчийн өргөдөл хүлээн авах болон маргаан, гомдлын шийдвэрлэлт;

1.3.7. Ил тод, шударга, тэгш хамруулсан байх зарчим;

1.3.8.Элсэлтийн комисс, түүний эрх, үүрэг;

1.4. Сургалтын байгууллага нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад суралцагч элсүүлж мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгоно.

1.4.1.  Өдрийн сургалтаар суралцагчид сургалтын байгууллага болон үйлдвэрлэл дээр батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар мэргэжил олгоно.

1.4.2.  Оройн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллага насанд хүрэгч суралцагчид зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгож болно.

1.4.3 Хосмог сургалтаар ажил олгогчийн захиалга, санхүүгийн дэмжлэгтэйгээр иргэдэд сургалтын байгууллага, үйлдвэрлэл дээр зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгож болно.

1.4.4.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.2-д заасан хөдөлмөр эрхлэлтийн сургалтаар тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах зохих ур чадварыг богино хугацаанд олгож болно.

1.5. Суралцагч элсүүлэх үйл ажиллагаа нь “Боловсролын тухай хууль”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль” болон бусад холбогдох дүрэм, журамд нийцсэн байна.

ХОЁР. СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ,

ХЯНАЛТЫН ТООГ БАТЛУУЛАХ

2.1. Сургалтын байгууллага нь бүс орон нутгийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, чиг хандлага, төрөлжилт, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн чиглэл, ажил олгогчийн захиалга, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа зэргийг үндэслэн  жил бүрийн элсэлтийн хяналтын саналын тоог Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн батлуулсан байна.

2.2. Элсэлтийн хяналтын саналын тоог жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад /хавсралт №1/ маягтын дагуу хүргүүлэхдээ дараах баримт бичгийн хамтаар ирүүлнэ.

            2.4.1. Сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн тогтоол

2.4.2 Тухайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ажлын байрны захиалга, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хэрэгцээ шаардлагыг зэргийг агуулсан хөдөлмөрийн зах зээлийн судалгаа

            2.4.3. Сургалтын байгууллагын албан хүсэлт

2.3. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэхүү үлгэрчилсэн журмын 2.2 дахь заалтыг үндэслэн сургалтын байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж жил бүрийн 06 дугаар сарын 1-ний өдрийн дотор элсэлтийн хяналтын тоог батална.

2.4. Сургалтын байгууллагын элсэлтийн явц, мэдээ, хяналтын тоог нэг мэргэжлээс нөгөө мэргэжил рүү шилжүүлэх, элсэлтийг нэмэгдүүлэх үүднээс батлагдсан төсөвт багтаан элсэлтийн хяналтын тоонд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай сургалтын байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн элсэлтийн хяналтын тоонд нэмэлт, өөрчлөлт оруулан дахин баталж болно.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

3.1.      Элсэгч нь эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхлын хүрээнд дараах түвшний сургалтад элсэж болно.

3.1.1.  Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн;

3.1.2.  Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад суурь боловсрол эзэмшсэн иргэн;

3.1.3. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн;

3.1.4.  Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн;

3.1.5.  Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн.

3.2. Элсэгчдэд тавигдах шалгуурыг сургалтын байгууллага энэхүү үлгэрчилсэн журмыг үндэслэн мэргэжлийн онцлог, мэргэшлийн түвшнээс хамааран гаргана.

3.3. Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37,38  дугаар зүйлийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна.

3.4. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад суралцагч элсүүлэхэд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7 дахь хэсгийг баримтална.

3.5. Сургалтын байгууллага нь зохих журмын дагуу шинээр элссэн суралцагчийн мэдээллийг Боловсролын удирдлага, мэдээллийн системд хуульд заасан хугацаанд багтаан оруулна.

ДӨРӨВ. ЭЛСЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА

4.1. Сургалтын байгууллага элсэлтийн үйл ажиллагааг доорх хугацаанд зохион байгуулна.

4.1.1.  Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;

4.1.2.  Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1  дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;

4.1.3.  Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг тухайн мэргэжил, улирлын онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан жилд 2 удаа зохион байгуулж болно. Ингэхдээ элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу намрын элсэлт, 1  дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу өвлийн элсэлтийг уян хатан зохион байгуулж болно.

4.2. Энэхүү үлгэрчилсэн журмын 4.1.3 дахь заалтад заасан элсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан элсэлтийн хяналтын тоог гүйцээх байдлаар тухайн жилийн төсөвт багтаан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элсэлт авч болох бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

 

4.3 Сургалтын байгууллага нь сургалтын орчин, хүчин чадалд нийцүүлэн аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчийн захиалгат төлбөртэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр хөдөлмөр эрхлэлтийн сургалтын элсэлтийг уян хатан зохион байгуулж болно. Энэхүү элсэлт нь жил бүр батлагдах хяналтын тоонд хамаарахгүй бөгөөд нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, тэтгэлэг олгогдохгүй.

4.4. Сургалтын байгууллага ажил олгогч, мэргэжлийн холбоодыг элсэлтийн үйл ажиллагаанд оролцуулан ажиллана.

TAB. ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ, ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ

ХУГАЦАА, ХАРИУЦЛАГА

5.1. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь элсэгчдэд олгох суралцах эрхийн бичгийг батлагдсан хяналтын тоогоор захиалж, сургалтын байгууллага захиалгын дагуу үнэт цаасны газраас авч элсэгчид олгоно.

5.2. Сургалтын байгууллага элсэгчид суралцах эрхийн бичиг олгосон тайланг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.

5.3.Сургалтын байгууллага элсэлтийн явцын мэдээг 08 дугаар сарын 25-ны дотор, нэгтгэл мэдээг 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор маягт /хавсралт №2/-ын дагуу гарган боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.4. Элсэлтийн мэдээ болон шинээр элсэгчдийн албан ёсны статистик мэдээг зохих хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх буюу буруу мэдээлсэн тохиолдолд Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэл, сургалтын хугацааг өөрчилж, хяналтын тоо хэтрүүлэн суралцагч элсүүлэн суралцуулсан тохиолдолд тухайн суралцагчид ногдох хувьсах зардал, тэтгэлгийг элсэлт зохион байгуулж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна.

5.6. Элсэлттэй холбоотой гарсан санал гомдлыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс эрх, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.

---000---

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ..... дугаар  сарын...ний өдрийн .... дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

…………………………. ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ/МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН

20...-20.. ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ХЯНАЛТЫН ТОО

 

 

 

Д/Д

 

 

Мэргэжлийн индекс

 

 

Мэргэжлийн нэр

Сургалтын чиглэл

Нийт

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Техникийн боловсрол олгох сургалт

Сургалтын хугацаа

1 жил

2.5жил

1.5 жил

3 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

---000---

                                                                                                           Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ..... дугаар  сарын...ний өдрийн .... дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

…………………………. ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ/МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН

20...-20.. ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ

 

 

 

Д/Д

 

 

Мэргэжлийн индекс

 

 

Мэргэжлийн нэр

Батлагдсан элсэлтийн хяналтын тоо

Нийт

Элсэлтийн мэдээ

Нийт

Хувь

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Техникийн боловсрол олгох сургалт

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Техникийн боловсрол олгох сургалт

Сургалтын хугацаа

Сургалтын хугацаа

1 жил

2.5жил

1.5 жил

3 жил

1 жил

2.5жил

1.5 жил

3 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та бүхэн саналаа otgonmyagmar@mecs.gov.mn хаягаар болон 260325 утсаар шинжээч Ц.Отгонмягмартай холбогдон өгч болно.   

---00---