2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД...
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
- Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулж хамран сургалтыг нэмэгдүүлэн 92 хувьд хүргэв.
- Сургуулийн өмнөх боловсролын салбарын цогц үнэлгээ хийв.
- Цэцэрлэгийн багшийн ажлыг гүйцэтгэлээр үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлж, анх удаа багш, байгууллагын гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн үнэлгээг зохион байгууллаа.
- Цэцэрлэгийн менежментийг сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүллээ.
- Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчин бүрдлээ.
- Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүллээ.
- 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ.
- Хүн болох багаасаа-Амьдралын мод сургалтын хөтөлбөрийг туршиж байна.
- Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд 716 сургуулийн 2524 бүлгийн 70.049 хүүхэд хамрагдлаа.
- “Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулан сургах үйлчилгээний загвар”-ыг орон нутагт туршин ажиллаж байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
- Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
- “ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН”-гийн үнэлгээ хийгдэж, багш нар 10-25 урамшуулал авч эхэллээ.
- “САНХҮҮЖИЛТ” хагас бие дааж, багшийн тасралтгүй хөгжил, хичээл практик, эрүүл мэндийн оношилгоо, цахим хэрэглээний зардлыг олгов.
- “МЭДЛЭ” цахим сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж, 10.000 сурагч, 250 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.
- Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих “МОДУЛЬ СУРГАЛТ” эхэлж, давхардсан тоогоор 92.0 мянган багш хамрагдав.
- Улсын хэмжээнд 174 цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн шаардлага хангасан АЦБ-тай болголоо.
- Байгууллагын менежментийг сайжруулах ажлыг эхлүүлж сургалтын байгууллага хоорондын хамтран ажиллах чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлж байна
ХАМТЫН АЖИЛЛАГАА
1. Pearson /платформ/
2. Eduten /платформ/
3. Сураад /платформ/
4. Амьдралын мод /хөтөлбөр/
5. Таблеттай багш /хөтөлбөр/
6. Смартверк /STEAM, хөтөлбөр/
7. Млаб 2,0 /платформ/
8. Шинэ-Эгэл арга зүй /сургалт/
9. SEEL /хөтөлбөр/
10. Моноцүкүри /хэрэглэгдэхүүн/
11. Ментор багш /зөвлөх үйчилгээ/
12. Илгээлтийн багш /Теach for Mongolia/
13. Сургууль хоорондын хамтын ажиллагаа /төсөл/
14. Уншигч багш /English reading teachers 2023/
15. Астрайд /Astrid аппликэйшн/
16. Гэрэгэ /систем/
17. АРТА /систем/
18. GOOGLE