“ICT FORUM MINDGOLIA-2023” ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“ICT FORUM MINDGOLIA-2023” ЭХЭЛЛЭЭ

“ICT FORUM MINDGOLIA-2023” ЭХЭЛЛЭЭ

Энэ форумын хүрээнд “Хувьсан буй боловсрол” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Боловсролыг өөрчлөх гарц нь цахим шилжилт юм. Боловсролын салбарт цахим шилжилт хийхдээ 3С буюу content, capacity, connectivity гэсэн зарчим баримтлан ажиллаж байна.

СONTENT

1. Бүх түвшний мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөрийг сайжруулж, агуулгыг шинэчлэн боловсруулах

2. Танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын хөтөлбөртэй уялдуулах

3. Сургалтын платформ, дижитал хэрэглэгдэхүүнийг хөгжүүлж, цахим сурах бичиг, контентын санг бүрдүүлэх

4. Боловсролын үнэлгээний үйл ажиллагаанд дижитал технологи нэвтрүүлэх

CAPACITY

1. Салбарын хүний нөөц, суралцагчийн цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

2. Цахим сургалтын байгууллагыг хөгжүүлэх

3. Боловсролын цахим үйлчилгээг нэмэгдүүлэх

CONNECTIVITY

1. Боловсролын салбарын мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх

2. Боловсролын салбарын мэдээллийн системийг шинэчлэн, өргөжүүлэх, ашиглалтыг сайжруулах, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах