ҮДИЙН ХООЛ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Нэгдсэн Үндэсний байгууллагаас зарласан Тогтвортой хөгжлийн зорилгод
- Өлсгөлөнг зогсоох
- Эрүүл мэндийг дэмжих
- Чанартай боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 том зорилго бий.
“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болон хөгжинө” гэсэн зорилт туссан.
Дэлхий нийтийн болон, манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар ХҮҮХДИЙН ХООЛ үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.
Үндэсний чуулганд хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол гэсэн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байна.