САЙН ДУРЫН АЖИЛТНУУДАД СЕРТИФИКАТ ГАРДУУЛЛАА
Азийн физикийн олимпиадад сайн дурын ажилтнаар ажиллахаар 340 хүүхэд бүртгүүлсэн. Тэднээс хэлний онооны шалгуураар 100 хүүхдийг сонгож олимпиадын туршид хамтран ажилласан юм. Өчигдөр тэдэнд сертификат гардуулаа.
2023 оны 05 дугаар сарын 21-ээс 29-ний өдрүүдэд сайн дурын ажилтнууд зочдыг угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэл 9 хоногийн турш хамтран ажилласан юм. Олимпиад амжилттай болоход сайн дурын ажилтнуудын гүйцэтгэсэн үүрэг оролцоо их байлаа.
САЙН ДУРЫН АЖИЛТАН, СУРАГЧ ХҮҮХДҮҮДЭДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.