Докторын зэрэг хамгаална

A- A A+
Докторын зэрэг хамгаална

Отгонтэнгэр их сургуулийн докторант Самбуугийн Эрдэнэболор нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална.

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 08:00-11:00 цагт ШШГЕГ-ын “Төр хур” дахь төвийн байранд зохион байгуулагдана. Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.             

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ