Танилцуулга
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам”-ыг батлан багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулаад байна.
Энэхүү журмаар цэцэрлэгийн үндсэн багш /бүлгийн болон хөгжим, биеийн тамирын/-ийн ажлыг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хэрхэн гүйцэтгэж, үр дүнд хүрснийг Боловсролын үнэлгээний байгууллагаас зохион байгуулж, индексийн I-IV түвшинд үнэлэгдсэн үндсэн багшид мөнгөн урамшуулал олгож байна.
Цэцэрлэгийн туслах багшийн албан тушаал нь хэдийгээр үндсэн багшийн чиг үүрэг хүлээхгүй боловч бүлгийн багшийн сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, асрах, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад багшид туслах, хүүхдийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг дадал хэвшил болгох үйлийг давтан хийлгэх зэрэг чиг үүргийг хүлээж, бага насны хүүхэдтэй өдөр тутам тасралтгүй ажилладаг онцлог ажлын байр юм. Хүүхдийг өглөө хүлээн авахаас эхлэн орой эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгөх хүртэл хооллох, хувцаслах, унтуулах, гар нүүр угаалгах, ярилцах, заавар өгөх, чиглүүлэх, буруу үйлийг залруулах зэргээр өдрийн турш багшид дэмжлэг үзүүлэх бүхий л үйл ажиллагаа нь хүүхэд бүрд хүрсэн тасралтгүй сургалт, үйл ажиллагаа байдаг.
Иймд цэцэрлэгийн хүүхдийн хөгжил, төлөвшил, сургалт, үйл ажиллагааны үр дүн бол багш, туслах багшийн хамтын хөдөлмөрийн үр дүн байдаг. Туслах багшгүйгээр бүлгийн багш чиг үүргээ хэрэгжүүлэх, сургалт үйл ажиллагааг аюулгүй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй байдлаар бэлтгэх, хүүхэд бүртэй тулж ажиллан хүүхдийн чадварыг дадал болгох боломжгүй юм.
Дээр дурдсан Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журамд цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг хөндлөнгөөс үнэлэх харилцааг зохицуулсан бөгөөд түүний үр дүнгээр туслах багшид улирлын мөнгөн урамшуулал олгох асуудлыг тусгаагүйгээс Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 4.7-д “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн туслах багшийн улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн мөнгөн урамшууллыг сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувиар сар бүр тооцож, улирал бүр олгоно” гэсэн заалтын дагуу урамшуулал олгох боломжгүй байна.
Иймд цэцэрлэгийн туслах багшийн ажлын үр дүн нь бүлгийн багшийн ажлын үр дүнгээр илэрхийлэгдэх хамтын ажиллагааны үр дүн тул туслах багшийн ажлыг тусгайлан үнэлэх шаардлагагүй бөгөөд журмын дагуу хийгдсэн үнэлгээгээр индексийн I-IV түвшинд үнэлэгдсэн туслах багшид Засгийн газрын тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохих урамшуулал олгох талаар нэмэлт өөрчлөлтийг Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журамд оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
. . . 000 . . .
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2023 оны . . . дугаар сарын . . . -ний өдрийн
. . . . дугаар тушаалын хавсралт
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
- 1 Хүүхдийн цэцэрлэгийн багш, туслах багш /цаашид багш гэх/-ийн ажлыг үнэлэх, дүгнэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
- 2 Багшийн ажлыг хүчин төгөлдөр мөрдөж буй багшийн албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний гүйцэтгэл үр дүнгээр үнэлж дүгнэнэ.
- 3 Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх үйл ажиллагаа /цаашид “багшийн ажлын үнэлгээ” гэх/-ны зорилго нь хүүхдийн цэцэрлэгийн багшийн сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвшүүлэхэд оршино.
- 4 Багшийн ажлын үнэлгээний үр дүн нь багшид улирлын мөнгөн урамшуулал олгох үндэслэл болно.
- 5 Багшийн ажлын үнэлгээг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 4.4.1-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан зохион байгуулна.
Хоёр. Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад баримтлах зарчим
- 1 Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад доор дурдсан зарчмыг баримтална.
- 1.1 Ил тод, шударга, бодитой байх;
- 1.2 Үр дүн, нотолгоонд суурилсан байх;
- 1.3 Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх;
- 1.4 Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх;;
- 1.5 Багшийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжсэн байх;
- 1.6 Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх.
Гурав. Багшийн ажлын үнэлгээний зохион байгуулалт
- 1. Багшийн ажлын үнэлгээг Боловсролын үнэлгээний байгууллага хөндлөнгийн болон өөрийн үнэлгээний аргыг хослуулан аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтэс /цаашид “боловсролын газар, хэлтэс” гэх/, цэцэрлэгийн оролцоог ханган зохион байгуулна.
- 2. Багшийн ажлыг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.1-д заасан үр дүнгийн үндсэн шалгуурын дагуу доор дурдсан арга хэрэгслийг ашиглан 100 хүртэлх оноогоор үнэлнэ.
№ |
Үндсэн шалгуур |
Авбал зохих оноо |
Үнэлгээний арга хэрэгсэл |
1 |
Хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал
|
60 |
|
2 |
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
|
30 |
|
3 |
Цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагааны оролцоо |
10 |
|
- 3 Боловсролын үнэлгээний байгууллага доор дурдсаны дагуу багшийн ажлын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулна:
- 3.1 багшийн ажлын үнэлгээ зохион байгуулах хугацааг жил бүрийн 1 дүгээр сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоож, боловсролын газар, хэлтсээр дамжуулан цэцэрлэгүүдэд мэдээлэх;
- багшийн ажлын үнэлгээг цэцэрлэгийн түвшинд зохион байгуулах удирдамж /цаашид “удирдамж” гэх/-ийг боловсруулан баталж, үнэлгээг зохион байгуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө боловсролын газар, хэлтсээр дамжуулан цэцэрлэг бүрд хүргүүлэх;
- тухайн жил зохион байгуулах багшийн ажлын үнэлгээний арга хэрэгслийг засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.1-т заасан шалгуур үзүүлэлт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын орчны стандарт, багшийн ёс зүйн дүрэмд нийцүүлэн боловсруулж туршин, тохирц, найдвартай байдлыг хангах;
- энэ журмын 3.7.2-т заасан мэдээллийг хянаж баталгаажуулахад үнэлгээний багт дэмжлэг үзүүлэх;
- багш бүрийн хариуцан ажиллаж буй бүлгийн хүүхдийн тооноос хамааруулан нийт хүүхдийн 30-аас доошгүй хувийг хамруулахаар тооцож, түүвэр хийх;
- хөгжмийн болон биеийн тамирын багшийн ажлыг үнэлэхэд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүрээс нэг бүлгийг сонгон, сонгогдсон бүлэг бүрийн хүүхдийн 30-аас доошгүй хувийг хамруулахаар тооцож, түүвэр хийх;
- боловсролын газар, хэлтсийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд багшийн ажлын үнэлгээг удирдамжийн дагуу зохион байгуулах талаар зөвлөгөө өгөх;
- багшийн ажлын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан багшийн ажлын гүйцэтгэлд шинжилгээ хийж, үр дүнг үнэлгээг зохион байгуулснаас хойш 2 сарын дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулан мэдээллийн системд байршуулах, дэлгэрэнгүй тайланг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүргүүлэх;
- багшийн ажлын үнэлгээний үр дүнд үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн түвшинд шинжилгээ хийж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид ”боловсролын ерөнхий газар” гэх/, боловсролын газар, хэлтэст тус тус хүргүүлэх;
- багшид болон цэцэрлэг, боловсролын газар, хэлтэст мэдээллийн системд байршуулсан өөрт хамаарах үнэлгээний дүнтэй танилцах боломж олгох, тухайн түвшинд мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
- багшийн ажлын үнэлгээний явц, үр дүнд үндэслэн үнэлгээний арга хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулах;
- тусгай цэцэрлэгийн болон тусгай бүлгийн багшийн ажлын үнэлгээг тэдний хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний онцлогоос хамааруулан Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах.
- Боловсролын мэдээллийн технологийн төв нь энэ журмын 3.7.2-д заасан мэдээллийг бүрдүүлэх бүрдүүлэх, засвар өөрчлөлт хийхэд цэцэрлэг, боловсролын газар, хэлтсийг арга зүйн удирдлагаар хангаж, боловсролын үнэлгээний байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллана.
- Боловсролын газар, хэлтэс багшийн ажлын үнэлгээг хийхэд доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдэд багшийн ажлын үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх;
- шаардлагатай тохиолдолд нэгж дээрх багшийн ажлын үнэлгээний явц, дүн үнэн бодитой хийгдэж буй эсэхэд хөндлөнгийн ажиглалт, хяналт-шинжилгээ хийх;
- боловсролын үнэлгээний байгууллагаас ирүүлсэн үнэлгээний үр дүнгийн мэдээлэл хүргэх, түүнд үндэслэн багшийн хөгжлийг дэмжих зөвлөмж, арга зүйгээр цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарыг хангах.
- Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад цэцэрлэг доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- багшийн ажлын үнэлгээг зохион байгуулах баг /цаашид “үнэлгээний баг” гэх/-ийг энэ журмын 3.6.3-т заасан хурлын шийдвэрт үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар байгуулах;
- үнэлгээний баг нь цэцэрлэгийн багшийн тооноос хамааран 3-9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн бүрэлдэхүүнд арга зүйч, багш, эцэг эх, асран хамгаалагч, арга зүйчгүй цэцэрлэгт боловсролын газар, хэлтсийн мэргэжилтний оролцоог хангасан байх;
- үнэлгээний багийн гишүүдийг хамт олны хурлаар хэлэлцэж, хуралд оролцогчдын 60-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд гишүүнээр баталгаажуулах;
- үнэлгээний багийн гишүүд нь хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг баримтлах, мэдээллийн нууцыг хадгалах, баримт нотолгоонд үндэслэн үнэн бодитой үнэлгээ хийх үүрэг хүлээх талаар чиглэл өгөх;
- үнэлгээнд хамрагдах багшийн нэрсийг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар баталгаажуулан үнэлгээний багт хүлээлгэн өгөх;
- Багшийн албан тушаалд 6 сараас бага хугацаанд болон түр, цагаар ажиллаж байгаа багшийг үнэлгээнд хамруулахгүй.
- үнэлгээний багийг ажиллах орчин нөхцөлөөр хангах, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх.
- Үнэлгээний баг нь багшийн ажлын үнэлгээг доор дурдсаны дагуу зохион байгуулна:
- багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам болон энэхүү үнэлгээний зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээлэл, удирдамжийг багш бүрд танилцуулах;
- багшийн ажлын үнэлгээний мэдээллийн систем /цаашид “мэдээллийн систем” гэх/-д энэхүү журмын 3.6.5-т заасан багш бүрийн овог, нэр, төгссөн сургууль, мэргэжил, боловсролын болон мэргэжлийн зэрэг, ажилласан жил, хариуцсан бүлгийн хүүхдийн нас, нэрсийг хянаж, шаардлагатай тохиолдолд засвар өөрчлөлтийг хийж баталгаажуулах ажлыг удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэх;
- эцэг эх, асран хамгаалагчид багшийн ажлын үнэлгээний асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг таниулах зөвлөгөө, мэдээлэл өгөх;
- удирдамжийн дагуу багшийн ажлын үнэлгээг зохион байгуулах;
- багшийн ажлын үнэлгээний дүнг мэдээллийн системд оруулах;
- Цэцэрлэгийн удирдах ажилтан, үнэлгээний багийн гишүүд багшийн ажлын үнэлгээний асуулгад хариулж буй багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлж үнэлгээний дүн бодитой бус гарахад хүргэсэн нь үнэлгээний явцад болон үр дүнд хийсэн шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд тухайн багшийн үнэлгээг хүчингүйд тооцно.
- Бүлгийн багшийн ажлын үнэлгээний дүн нь тухайн багштай хамт ажилласан туслах багшийн үнэлгээ байна.
Дөрөв. Багшийн ажлын үнэлгээний үр дүнг тооцох, ашиглах
- Боловсролын үнэлгээний байгууллага нь цэцэрлэгийн багшийн ажлын үнэлгээний үр дүнгээр нийт багш нарыг нийслэл, аймгийн төв, сум-баг гэсэн 3 байршилд бүлгийн багш, хөгжмийн багш, биеийн тамирын багш гэсэн ангилал /цаашид “кластер” гэх/-аар доор дурдсан индексийн 6 түвшинд үнэлж мэдээллийн системд байршуулна:
- 2. Багшийн эрэмбийн хувь /М/ гэдэг нь тухайн багш өөрийн хамаарах кластерт тухайн кластер дахь багш нарын хэдэн хувиас дээгүүр байрлаж байгааг илэрхийлэх оноо /проценталь оноо/ байна.
- 3. Багшийн ажлын үнэлгээний дүнг багш, цэцэрлэгийн удирдах ажилтан, боловсролын байгууллага дараах байдлаар ашиглана.
- 3.1. багш бүр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх;
- 3.2. цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нь багш бүрийн үнэлгээний дүнд шинжилгээ хийж, багшийн хөгжлийн хэрэгцээгээ тодорхойлох, ажлын байранд нь хөгжүүлэх, хэрэгцээт сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх;
- 3.3. боловсролын газар, хэлтэс нь тухайн орон нутгийн нийт багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, багшийг ажлын байранд нь хөгжүүлэх болон мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааны агуулгыг тодорхойлох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд төлөвлөн хэрэгжүүлэх, багш нарыг хэрэгцээт сургалтад хамруулах зөвлөгөө мэдээллээр хангах;
- 3.4. боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, нийт багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлон боловсролын ерөнхий газарт хүргүүлэх;
- 3.5. боловсролын ерөнхий газар нь үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөг боловсруулах, кластер бүрээр мэргэжил дээшлүүлэх сургалтын модулийн агуулгыг тодорхойлох, багш нарыг хэрэгцээт сургалтад нь хамруулах ажлыг зохион байгуулах.
- 4 Энэхүү журмын дагуу хийсэн багшийн ажлын үнэлгээний үр дүнд үндэслэн бүлгийн болон хөгжим, биеийн тамирын багшид Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд заасан мөнгөн урамшууллыг доор дурдсан хувь хэмжээгээр албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцож олгоно.
- 5. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багшид олгох урамшууллыг энэ журмын 4.4, 4.8-д заасан хувь хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
- 6. Төрийн бус өмчийн цэцэрлэг нь багшийн ажлын үнэлгээний үр дүнд үндэслэн урамшуулал олгож болно.
- 7. Боловсролын ерөнхий газар нь энэ журмын 4.1-д заасан индексийн түвшин, 4.4, 4.8-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн урамшууллыг тооцон олгох ажлыг үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж, доор дурдсан үйл ажиллагааг зохион байгуулна:
4.7.1 багшид олгох урамшууллын зардлыг тооцоолон, төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгт хуваарилах, санхүүжүүлэх;
4.7.2 багшид олгох мөнгөн урамшууллын зардлын хуваарилалтыг холбогдох тайлбар, зөвлөмжийн хамт боловсролын газар, хэлтсээр дамжуулан төсвийн шууд захирагч нарт хүргүүлэх;
4.7.3 багшид мөнгөн урамшуулал олгох ажлын гүйцэтгэлд хяналт тавих талаар аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийг зөвлөмж, арга зүйгээр хангах;
4.7.4. багш нь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгт багшийн албан тушаалд шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд урамшууллыг тухайн ажилласан байгууллагаар дамжуулан олгоно.
4.7.5.Боловсролын ерөнхий газар нь боловсролын газар хэлтсийн саналыг үндэслэн багшийн урамшууллыг цэцэрлэгийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлнэ.
4.7.6.багшид зөвхөн тухайн оны ажилласан хугацаанд ноогдох урамшууллыг батлагдсан төсвийн дагуу олгоно.
- 8. Энэхүү журмын дагуу хийгдсэн үнэлгээгээр индексийн I түвшинд үнэлэгдсэн туслах багшид 20 хувь, II түвшинд үнэлэгдсэн туслах багшид 15 хувь, III түвшинд үнэлэгдсэн туслах багшид 10 хувь, IV түвшинд үнэлэгдсэн туслах багшид 5 хувийн мөнгөн урамшууллыг албан тушаалын сарын үндсэн цалингаас тус тус тооцож олгоно.
- 9. Цэцэрлэгийн эрхлэгч нь энэ журмын 4.7.2-д заасан зөвлөмж, 4.1-д заасан индексийн түвшин, 4.4, 4.8-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн багшид урамшуулал олгох шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт урамшуулал олгох хувь хэмжээ, хугацааг тодорхой заасан байна.
- 10. Багш нэмэгдэл авч байх хугацаандаа багш бус ажилд шилжин ажилласан тохиолдолд төрөөс санхүүжүүлэх урамшууллыг зогсооно.
Тав. Бусад
5.1. Эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар түр эзгүй байгаа багшийг үнэлгээнд хамруулах эсэх шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч гаргаж, энэ журмын 3.6.5-д заасны дагуу баталгаажуулна.
- 2. Багшийн ажлыг үнэлэх дүгнэх, урамшуулал олгохтой холбогдон гарах маргааныг доор дурдсан байгууллага тус тус шийдвэрлэнэ:
- 2.1.багшийн ажлын үнэлгээ зохион байгуулахад шаардлагатай багш, хүүхдийн мэдээллийг үнэн зөв бүрдүүлэх, баталгаажуулах асуудлыг тухайн цэцэрлэг;
- 2.2 багшийн ажлын үнэлгээг цэцэрлэг дээр зохион байгуулах үйл явцтай холбоотой гарсан маргааныг цэцэрлэгийн эрхлэгч, үнэлгээний баг;
- 2.3 багшийн ажлын үнэлгээний үр дүнг боловсруулахтай холбоотой гарсан маргааныг боловсролын үнэлгээний байгууллага;
- 2.4 энэхүү журмын 4.7-д заасан багшид мөнгөн урамшуулал олгохтой холбоотой гарсан маргааныг боловсролын ерөнхий газар.
- 3.3. Багшийн ажлын үнэлгээний үр дүн нь багшид хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
- 3.4. Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтсийн албан хаагч, цэцэрлэгийн эрхлэгч, үнэлгээний багийн гишүүд нь багшийн ажлын үнэлгээ хийх болон урамшуулал тооцож олгох бүх үе шатанд мэдээллийн систем дэх тоон өгөгдлийн болон багшийн хувийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллах бөгөөд багшийн үнэлгээний талаарх мэдээллийг энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
---о0о—