БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ 5 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ 5 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ 5 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн. Тэднээс 2 үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа. Энэ бол 5 дахь удаагийн сургалт юм.

Сургалтаар 14 хоног ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж, танхимаар:

  • Боловсролын сэтгэл судлалын үндэс
  • Сэтгэл судлалын судалгааны арга зүй
  • Хүүхдийн сэтгэцийн оношилгоо
  • Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
  • Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Нөлөөллийн үйл ажиллагаа
  • Хяналт шинжилгээ
  • Үнэлгээ гэсэн модуль хичээлүүдийг практикт ашиглах арга зүйг эзэмшлээ.

Мөн 2023-2024 оны хичээлийн жилд сэтгэл зүйч ажиллуулах сургуулиудын хүсэлтийг энэ өдрүүдэд хүлээн авч байна.

Хүсэлт авах хугацаа 07 дугаар сарын 01-ний өдөр дуусна. Тодруулга мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа \94005969\-тай холбогдоно уу.

Хүлээн авах хаяг: jargaltuya@agency.edu.mn