“ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

A- A A+
“ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

“ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын Дэлхийн Түншлэл олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн Удирдах хорооны 3 дугаар хурал хуралдлаа.

Төслийн удирдах хорооны хурлаар 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2024 онд хийгдэх үйл ажиллагааны санхүүжилтийн төсвийн саналыг хэлэлцсэн. Төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа Японы Хүүхдийг ивээх сан болон Японы Элчин сайдын яаманд талархал илэрхийлье.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь 2025 оны 09 дүгээр сарыг дуустал хэрэгжинэ.