БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА

A- A A+
БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ  СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА

БНСУ-ЫН ЧҮНЧОНЬ МУЖ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ СУРАЛЦАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.

Чүнчонь муж нь далайд гарцгүй, аж үйлдвэр, нано технологи, болон мэдээллийн технологи өндөр хөгжсөн газар юм. Нийт 17 их, дээд сургууль тус мужид үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд суралцах 30-50 монгол оюутныг суралцангаа ажиллах боломжоор хангахаар тохиролцлоо. Оюутнууд нь сард 1-1.5 сая воны цалин авах боломжтой. Цаашлаад сурсан мэргэжил, ажлын дадлага туршлагадаа тулгуурлан старт ап компани байгуулахад лэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ.

Мөн Монголын их, дээд сургуулиудтай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх хүсэлтэй байгаагаа ноён амбан захирагч уулзалтын үеэр илэрхийлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого болон саяхан Улсын Их Хурлаар батлагдсан Боловсролын багц хуулийн талаар зочдод товё мэдээлэл өгсөн. БНСУ-тай боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо.