ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА.
Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төсөлд тавигдах шаардлага:
- Өмнө хийгдсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн байх;
- Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
- Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилт сорилтын бааз бүрдсэн байх;
- Төслөөр бий болох бүтээгдэхүүний зах зээл, үр ашиг, түүхий эд материалын талаарх тооцоо, судалгаа хийсэн байх;
- Төсөл хэрэгжүүлэх хугацаа 1-2 жил, санхүүжилт 50 хүртэл сая төгрөг байна.
- Төслийн өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тодорхойлсон байна.
Төсөлд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл дараах цахим хаягаар (https://project.stf.gov.mn/) бүртгэнэ.
Холбоо барих утас: 51-267131