БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД АЧААЛАЛ НЭМЭГДЭХ 4 СУРГУУЛЬ БАЙНА

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД АЧААЛАЛ НЭМЭГДЭХ 4 СУРГУУЛЬ БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД АЧААЛАЛ НЭМЭГДЭХ 4 СУРГУУЛЬ БАЙНА

Баянгол дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. 3 ээлжийг шийдвэрлэх ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэр асуудал нь хүндэрч байгаа сургууль цэцэрлэгийн удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж дундын шийдлийн талаар хэлэлцлээ.

Тус дүүргийн тухайд

1. Эрдмийн өргөө цогцолборын тухайд Монгол Улсын хамгийн олон буюу 6200 сурагчтай сургууль. Хичээлийн хоёр байртай. Өргөтгөл болох 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Барилгын ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байна. Үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж энэ хичээлийн жил эхлэхэд хүлээн авна.

2. 28 дугаар сургуулийн тухайд мөн ачаалал өндөртэй сургуулиудын нэг. Барилгын ажлын явцад анхны зураг дээр нэмэлтээр сургуулийн барилгуудыг хүзүүвчээр холбох, гадна фасадыг өөрчлөх зөвлөмжийг холбогдох байгууллагууд өгсөн байдаг. Энэ зөвлөмжүүдээс үүдэлтэйгээр барилга ашиглалтад орох хугацаа хойшлохоор байсан юм. Хэлцлийн үр дүнд барилгын зурагт өөрчлөлт орохгүй байхаар зохицуулах, энэ хэрээр ажил урагшлах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн.

3. Тус дүүргийн 18, 26 дугаар хорооны сургуулиудын тухайд түрээсийн байранд тодорхой ангиудыг хичээллүүлэхээр богино хугацааны шийдэлд хүрээд байна.

4. Богд Ар хороололд баригдаж байгаа цэцэрлэгийн хувьд барилга угсралтын ажил 2019 онд эхэлсэн. Өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Төсвөөс санхүүжилтээ бүрэн авсан. Даваа гарагт хуралдах техникийн зөвлөлийн хурлаар асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр боллоо.