ЗАХИАЛГАТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар эцэслэн батлагдсан Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудыг хүлээн авах ёслолын болон хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах “Боловсролын шинэ сэргэлт” арга хэмжээг зохион байгуулах үйлчилгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд дараах шаардлагыг хангасан байна.
- Танхим: Нийт 3000 хүний хүчин чадал бүхий нэг дор 3 хурлын танхимтай бөгөөд танхим бүр 1000 хүний хүчин чадалтай байх;
- Тоног төхөөрөмж: Микрофон, дууны төхөөрөмж, гэрэлтүүлгийн төхөөрөмж, тайз, индэр, хэрэгсэл, ширээ болон сандал чанарын доголдолгүй, холбогдох стандартад нийцсэн байна.
- Хоол нийлүүлэлт: захиалагчийн санал болгосон хоолны цэсийн дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж мэргэжлийн эрүүл ахуйчийн хяналтын дор хоол хүнс нийлүүлэх.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх техникийн үзүүлэлтийг доорх линкээр татан авч танилцана уу.
Үнийн санал дараах бүрдэл хэсгүүдтэй.
- Үнийн санал болон нэхэмжлэх /Танхимын түрээс, тоног төхөөрөмжийн түрээс, хоол нийлүүлэлт тус бүр үнийн санал ирүүлнэ/
- Хуулийн этгээдийн гэрчилгээ
- Хоолны цэс
- Тоног төхөөрөмжийн жагсаалт
- Эрүүл ахуйн болон чанарын шаардлага хангасан шинэ хүнсний бараа материалын жагсаалт
- Хурлын танхимын талбайн хэмжээ/ тус бүр/ зургаар ирүүлэх
Үнийн санал авах хугацаа: 2023.08.04-2023.08.10-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны 506 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих албан тушаалтны нэр, утас, и-майл хаяг: Т.Туяацэцэг, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 99088937, Tuyatsetseg@mecs.gov.mn
Хурлын танхимын техникийн үзүүлэлт
Д/д |
Хурлын танхим |
Хүчин чадал, үзүүлэлт |
Холбогдох стандарт, шаардлагын талаарх нэмэлт мэдээлэл |
1 |
Нэгдсэн хуралдааны танхим |
Нийт 3000 хүний хүчин чадал бүхий нэг дор 3 хурлын танхимтай бөгөөд танхим бүр 1000 хүний хүчин чадалтай, баганагүй цэлгэр танхимтай байх; |
Нийтийн зориулалттай үзвэр үйлчилгээний барилгын стандарт, норм дүрмийг хангасан байна. |
2 |
Салбар хуралдааны танхим 1 /Дээд болон Мэргэжлийн боловсролын салбар хуралдааны танхим/ |
Нийт 211 хүн оролцох цэлгэр танхимтай байх |
|
3 |
Салбар хуралдааны танхим 2 /Ерөнхий боловсролын салбар хуралдааны танхим/ |
979 хүн оролцох цэлгэр танхимтай байх |
|
4 |
Салбар хуралдааны танхим 3 /Сургуулийн өмнөх боловсролын салбар хуралдааны танхим/ |
1504 хүн оролцох цэлгэр танхимтай байх
|
|
5 |
Тусгай зочинд үйлчлэх VIP өрөө |
Хуралдаанд оролцох тусгай зочинд үйлчлэх нийт 25 хүний багтаамжтай 2-оос доошгүй VIP өрөөтэй байх |
|
6 |
Нэгдсэн хуралдааны танхимын тоног төхөөрөмж /микрофон, дууны төхөөрөмж, гэрэлтүүлгийн төхөөрөмж, тайз, индэр, хэрэгсэл, ширээ болон сандал гэх мэт/
|
JBL BRX, Vertec-line хөгжим аппаратуртай, Сүүлийн үеийн гэрэлтүүлгийн систем, гал утаа лазерын эффект системтэй, 5х10 м 440 inch өндөр нягттай LED дэлгэцтэй, дууны тоног төхөөрөмж, микрофон AKG D5 set байх, Мэргэжлийн дуу, гэрэлтүүлгийн инженер, техникийн ажилтантай байх |
Холбогдох стандарт, шаардлагыг хангасан байх |
7 |
Хоол нийлүүлэх |
Нийт 3000 хүний хоолыг нэгэн зэрэг гаргах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүхий хоол үйлдвэрлэлийн хэсэгтэй байх, Хоол үйлдвэрлэлийн ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байх, Технологийн карт, заавар үйлчилгээ үзүүлэх дотоодын хяналттай байх, Хоол үйлдвэрлэлийн ажилтнуудад эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх |
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой холбогдох стандарт, шаардлагыг хангасан байх |