Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам, Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журмын төслийн танилцуулга

A- A A+
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам, Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журмын төслийн танилцуулга

 

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг

үнэлэх, урамшуулах журам, Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журмын төслийн танилцуулга

2023.08.08

Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/430 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг тус тус шинэчлэн боловсруулах хэрэгцээ үүссэн.

Иймд Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.5, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын  тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус заасныг үндэслэн эдгээр журмыг шинэчлэн “Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам”, “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам” -ын төслийг танилцуулж байна.

Шинэчлэн боловсруулсан журам нь 2022 онд батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ын зохицуулалтыг ерөнхийд нь хадгалж, гүйцэтгэл, үр дүнгээ жил дараалан хадгалсан багшийг тогтвортой ажиллуулах зарим хөшүүрэг бий болгохыг зорьсон болно. Тухайлбал, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр индексийн I-IV  түвшинд үнэлэгдсэн дүнгээ дараагийн жилд хадгалсан буюу ахиулсан багшийг бусад багшид дэмжлэг үзүүлэхэд зориулсан нэмэлт урамшуулал олгохоор тусгасан. Мөн цэцэрлэгийн багшийн туслахын ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал олгох зохицуулалтыг нэмж тусгасан болно.

Эдгээр журамд тусгаснаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан аймаг, нийслэлийн боловсролын газар болон ерөнхий боловсролын сургуультай хамтран өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга хэлбэрийг хослуулан зохион байгуулна.

“Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам”, “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам”-ын ерөнхий бүтэц, арга зүй ижил зарчимтай бөгөөд багшийн ажлын онцлог, орчин нөхцөлөөс хамааран ажлын үр дүнг илрүүлэх үнэлгээний арга хэрэгсэл, зохион байгуулалт нь зарим талаар ялгаатай байхаар зохицуулсан.

Журмууд тус бүр 5 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр дараах агуулгыг тус тус хамарсан:

Нэг. Ерөнхий зүйл: Энэ бүлэгт журмын зохицуулах харилцаа, багшийн ажлыг үнэлэх, дүгнэх ажлын агуулга, зорилго, үнэлгээг зохион байгуулах үндсэн субьектыг тодорхойлсон.

Хоёр. Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулахад баримтлах зарчим: Энэ бүлэгт багшийн ажлыг үнэлэх, дүгнэх үйл ажиллагаанд баримтлах зарчмыг үнэлгээний зорилго, агуулга, үнэлгээг үнэн зөв хийх үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлсон.

Гурав. Багшийн ажлын үнэлгээний зохион байгуулалт: Энэ бүлэгт Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.1, 4.4.2-д заасан шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга хэрэгсэл, үнэлгээг зохион байгуулахад үндэсний болон орон нутгийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын чиг үүргийг зохицуулсан.

Энд тусгаснаар үндэсний хэмжээнд багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллах бөгөөд аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль журамд заасан тус тусын чиг үүргийн дагуу үнэлгээг зохион байгуулна.

Боловсролын үнэлгээний байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль дээр байгуулагдсан хөндлөнгийн үнэлгээний баг багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэлийн боловсролын газар үнэлгээний ажилд дэмжлэг үзүүлэх бөгөөд боловсролын үнэлгээний байгууллага үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлагнах ажлыг хариуцсан зохион байгуулна.

Дөрөв. Багшийн ажлын үнэлгээний үр дүнг тооцох, ашиглах: Энэ бүлэгт багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд шинжилгээ хийж, түүний үр дүнгээр нийслэл, аймгийн төв болон сум-баг гэсэн 3 байршилд цэцэрлэгийн багш нарыг бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн багш, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бага ангийн болон судлагдахуун тус бүр /цаашид “кластер” гэх/-ээр индексийн 6 түвшинд тус тус ангилах, үнэлгээний үр дүнд үндэслэн багшид Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын урамшуулал олгох шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал гаргахаар зохицуулсан. Энэхүү шийдвэр гаргах зөвлөмж, арга зүйгээр цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтныг Боловсролын ерөнхий газар хангаж ажиллана.

            Боловсролын үнэлгээний байгууллага Багшийн үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг холбогдох мэдээллийн системд байршуулах бөгөөд энэхүү үр дүнд үндэслэн боловсролын үндэсний болон орон нутгийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд тухайн түвшин бүр дэх багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж хариу арга хэмжээ авах талаар зохицуулалтыг тусгасан. Багш өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар ч мөн зохицуулсан.

Тав. Бусад: Энэ бүлэгт үнэлгээг зохион байгуулахтай холбогдох гарах маргааныг шийдвэрлэх субьект, хувь хүний болон тоон мэдээллийн нууцлал, үнэлгээний үр дүнгийн ашиглалттай холбоотой зохицуулалтыг тусгасан.

            Энэхүү журмыг хэрэгжүүлснээр багш, сургууль, орон нутаг бүр ажлын гүйцэтгэлээр улсын хэмжээнд ямар түвшинд байгаа талаар үнэн зөв мэдээлэл авах, цаашид ажлын гүйцэтгэл, үр дүнгээ ахиулахын тулд авах арга хэмжээний чиглэлээ тогтоох үндэслэлүүд тодорхой болгон ач холбогдолтой юм.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2023  оны . . .  дугаар сарын . . . -ний өдрийн  . . .  дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

  1. 1.Хүүхдийн цэцэрлэгийн багш, багшийн туслах /цаашид багш гэх/-ийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх,  урамшуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
  2. 2.Багшийн ажлын гүйцэтгэлийг хүчин төгөлдөр мөрдөж буй багшийн албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын гүйцэтгэл үр дүнгээр үнэлж дүгнэнэ.
  3. 3.Багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлгээ /цаашид “гүйцэтгэлийн үнэлгээ” гэх/-ний зорилго нь багшийн сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвшүүлэхэд оршино.
  4. 4.Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нь багшид улирлын мөнгөн урамшуулал олгох үндэслэл болно.
  5. 5.Гүйцэтгэлийн үнэлгээг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 4.4.1-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан зохион байгуулна.

Хоёр. Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад баримтлах зарчим

  1. Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад доор дурдсан зарчмыг баримтална.

 

2.1.1.Ил тод, шударга, бодитой байх;

2.1.2Үр дүн, нотолгоонд суурилсан байх;

2.1.3.Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх;

2.1.4.Багшийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжсэн байх;

2.1.5.Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх;

2.1.6.Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх.

 

Гурав. Гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалт

  1. 1.Гүйцэтгэлийн үнэлгээг энэ журмын 1.5-д заасан байгууллага хөндлөнгийн болон өөрийн үнэлгээний аргыг хослуулан аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтэс /цаашид “боловсролын газар, хэлтэс” гэх/, цэцэрлэгийн оролцоог ханган зохион байгуулна.
  2. 2.Багшийн ажлын гүйцэтгэлийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.1-д заасан үр дүнгийн үндсэн шалгуурын дагуу доор дурдсан арга хэрэгслийг ашиглан 100 хүртэлх оноогоор үнэлнэ.

 

Үндсэн шалгуур

Авбал зохих оноо

Үнэлгээний арга хэрэгсэл

Бүлгийн, хөгжим, биеийн тамирын  багш

Багшийн туслах

 

1

 

Хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал

 

40

 

  1.  
  • Хүүхдэд эзэмшүүлсэн чадварыг илрүүлэх даалгаврын гүйцэтгэлийг ажиглах хуудас;
  • Өөрийн үнэлгээний болон эрхлэгч, арга зүйч, багш, хамт олон, эцэг эх, асран хамгаалагчаас доор дурдсан чиглэлээр багш, туслах багшийн хамтын ажлын гүйцэтгэлийг илрүүлэх асуулга:
  • Сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөлт, сургалтын хэрэглэгдэхүүнийг хамтран бэлтгэх үйл ажиллагаа;
  • Хүүхдийн хөгжлийн явцын болон үр дүнгийн үнэлгээнд хийсэн шинжилгээ хийж, сургалт, үйл ажиллагаанд ашиглаж буй байдал;
  • Хүүхдийн ялгаатай байдалд тохируулан сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтөд тохируулга хийж буй байдал;
  • Хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй бүтээлч орчин бүрдүүлэлт, ашиглалт;
  • Сургалтын орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын хэрэгжилт;
  • Хүүхдэд эрүүл ахуй, аюулгүй байдлын зөв дадал хэвшил бий болгох, асран хамгаалах үйл ажиллагаа.

Орчин бүрдүүлэлт

 

20

 

  1.  

 

2

Багшийн мэргэжлийн тасралтгүй  хөгжил

 

 

 

30

 

 

  1.  
  • Өөрийн үнэлгээний асуулга:
    •  өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг илрүүлэх
    • сургалт, үйл ажиллагаанд шинэлэг арга технологийг  судлан хэрэгжүүлж буй бүтээлч байдлыг илрүүлэх
  • Удирдах ажилтнаас авах асуулга:
    • багшийн өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг илрүүлэх
  • Эцэг эх, асран хамгаалагчаас авах асуулга:
    • хамт олноос авах мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг илрүүлэх
    • хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөн туслах хамтын үйл ажиллагаа түүний үр дүнг илрүүлэх
  • Хамт олноос авах асуулга:
    • мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг илрүүлэх
    • хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөн туслах хамтын үйл ажиллагаа түүний үр дүнг илрүүлэх;
    • сургалт, үйл ажиллагаанд шинэлэг арга технологийг  судлан хэрэгжүүлж буй бүтээлч байдлыг илрүүлэх

 

3

Цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагааны оролцоо

 

10

 

  1.  

 

  • Өөрийн үнэлгээний асуулга;
  • Удирдах ажилтнаас авах асуулга;
  • Эцэг эх, асран хамгаалагчдаас авах асуулга.
  1. 3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага доор дурдсаны дагуу гүйцэтгэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулна:
    1. 3.1гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах хугацааг жил бүрийн 1 дүгээр сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоож, боловсролын газар, хэлтсээр дамжуулан цэцэрлэгүүдэд мэдээлэх;
    2. .3.2.гүйцэтгэлийн үнэлгээг цэцэрлэгийн түвшинд зохион байгуулах удирдамж /цаашид “удирдамж” гэх/-ийг боловсруулан баталж, үнэлгээг зохион байгуулахаас ажлын 22-оос доошгүй хоногийн өмнө боловсролын газар, хэлтсээр дамжуулан цэцэрлэг бүрд хүргүүлэх;
    3. 3.3.тухайн жил зохион байгуулах гүйцэтгэлийн үнэлгээний арга хэрэгслийг засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.1-т заасан шалгуур үзүүлэлт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын орчны стандарт, багшийн ёс зүйн дүрэмд нийцүүлэн боловсруулж туршин, тохирц, найдвартай байдлыг хангах;
    4. 3.4.энэ журмын 3.7.2-т заасан мэдээллийг хянаж баталгаажуулахад үнэлгээний багт дэмжлэг үзүүлэх;
    5. 3.5.багш бүрийн хариуцан ажиллаж буй бүлгийн хүүхдийн тооноос хамааруулан нийт хүүхдийн 30-аас доошгүй хувийг хамруулахаар тооцож, түүвэр хийх;
    6. 3.6.хөгжмийн болон биеийн тамирын багшийн ажлыг үнэлэхэд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүрээс нэг бүлгийг сонгон, сонгогдсон бүлэг бүрийн хүүхдийн 30-аас доошгүй хувийг хамруулахаар тооцож, түүвэр хийх;
    7. 3.7.боловсролын газар, хэлтсийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд гүйцэтгэлийн үнэлгээг удирдамжийн дагуу зохион байгуулах талаар зөвлөгөө өгөх;
    8. 3.8.гүйцэтгэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан багшийн ажлын гүйцэтгэлд шинжилгээ хийж, үр дүнг үнэлгээг зохион байгуулснаас хойш 2 сарын дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулан мэдээллийн системд байршуулах, дэлгэрэнгүй тайланг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүргүүлэх;
    9. 3.9.гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн түвшинд шинжилгээ хийж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид ”боловсролын ерөнхий газар” гэх/, боловсролын газар, хэлтэст тус тус хүргүүлэх;
    10. 3.10.багшид болон цэцэрлэг, боловсролын газар, хэлтэст мэдээллийн системд байршуулсан өөрт хамаарах үнэлгээний дүнтэй танилцах боломж олгох, тухайн түвшинд мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
    11. 3.11.гүйцэтгэлийн үнэлгээний явц, үр дүнд үндэслэн үнэлгээний арга хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулах;
    12. 3.12.тусгай цэцэрлэгийн болон тусгай бүлгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тэдний хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний онцлогоос хамааруулан Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах.
    13. 4.Боловсролын мэдээллийн технологийн төв нь энэ журмын 3.7.2-д заасан мэдээллийг бүрдүүлэх, засвар өөрчлөлт хийхэд цэцэрлэг, боловсролын газар, хэлтсийг арга зүйн удирдлагаар хангаж, боловсролын үнэлгээний байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллана.
    14. 5.Боловсролын газар, хэлтэс гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
      1. 5.1цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдэд гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх;
      2. 5.2.шаардлагатай тохиолдолд нэгж дээрх гүйцэтгэлийн үнэлгээний явц, дүн үнэн бодитой хийгдэж буй эсэхэд хөндлөнгийн ажиглалт, хяналт-шинжилгээ хийх;
      3. 5.3.боловсролын үнэлгээний байгууллагаас ирүүлсэн үнэлгээний үр дүнгийн мэдээлэл хүргэх, түүнд үндэслэн багшийн хөгжлийг дэмжих зөвлөмж, арга зүйгээр цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарыг хангах.
  2. 6..Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад цэцэрлэг доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
    1. 6.1.гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах баг /цаашид “үнэлгээний баг” гэх/-ийг энэ журмын 3.6.3-т заасан хурлын шийдвэрт үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар байгуулах;
    2. 6.2.үнэлгээний баг нь цэцэрлэгийн багшийн тооноос хамааран 3-9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн бүрэлдэхүүнд арга зүйч, багш, эцэг эх, асран хамгаалагч, арга зүйчгүй цэцэрлэгт боловсролын газар, хэлтсийн мэргэжилтний оролцоог хангасан байх;
    3. 6.3.үнэлгээний багийн гишүүдийг хамт олны хурлаар хэлэлцэж, хуралд оролцогчдын 60-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд гишүүнээр баталгаажуулах;
    4. 6.4.үнэлгээний багийн гишүүд нь хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг баримтлах, мэдээллийн нууцыг хадгалах, баримт нотолгоонд үндэслэн үнэн бодитой үнэлгээ хийх үүрэг хүлээх талаар чиглэл өгөх;
    5. 6.5.үнэлгээнд хамрагдах багшийн нэрсийг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар баталгаажуулан үнэлгээний багт хүлээлгэн өгөх;
    6. 6.6.багшийн албан тушаалд 6 сараас бага хугацаанд болон цагаар  ажиллаж байгаа багшийг үнэлгээнд хамруулахгүй. 
    7. 6.7.үнэлгээний багийг ажиллах орчин нөхцөлөөр хангах, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх.
  3. 7.Үнэлгээний баг нь гүйцэтгэлийн үнэлгээг доор дурдсаны дагуу зохион байгуулна:
    1. 7.1. Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам болон энэхүү үнэлгээний зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээлэл, удирдамжийг багш бүрд танилцуулах;
    2. 7.2.гүйцэтгэлийн үнэлгээний мэдээллийн систем /цаашид “мэдээллийн систем” гэх/-д энэхүү журмын 3.6.5-т заасан багш бүрийн овог, нэр, төгссөн сургууль, мэргэжил, боловсролын болон мэргэжлийн зэрэг, ажилласан жил, хариуцсан бүлгийн хүүхдийн нас, нэрсийг хянаж, шаардлагатай тохиолдолд засвар өөрчлөлтийг хийж баталгаажуулах ажлыг удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэх;
    3. 7.3.эцэг эх, асран хамгаалагчид гүйцэтгэлийн үнэлгээний асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг таниулах зөвлөгөө, мэдээлэл өгөх, асуулгад хөндлөнгийн нөлөөгүй хариулах орчин, нөхцөл бүрдүүлэх;
    4. 7.4.удирдамжийн дагуу гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах;
    5. 7.5.гүйцэтгэлийн үнэлгээний дүнг мэдээллийн системд оруулах.
  4. 8.Цэцэрлэгийн удирдах ажилтан, үнэлгээний багийн гишүүд гүйцэтгэлийн үнэлгээний асуулгад хариулж буй багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлж үнэлгээний дүн бодитой бус гарахад хүргэсэн нь үнэлгээний явцад болон үр дүнд хийсэн шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд тухайн гүйцэтгэлийн үнэлгээг хүчингүйд тооцно.

Дөрөв. Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг тооцох, ашиглах

  1. 1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарыг нийслэл, аймгийн төв, сум-баг гэсэн 3 байршилд бүлгийн багш, хөгжмийн багш, биеийн тамирын багш гэсэн ангилал /цаашид “кластер” гэх/-аар доор дурдсан индексийн 6 түвшинд тус тус үнэлж мэдээллийн системд байршуулна:

 

  1. 2.Багшийн эрэмбийн хувь /М/ гэдэг нь тухайн багш өөрийн хамаарах кластерт тухайн кластер дахь багш нарын хэдэн хувиас дээгүүр байрлаж байгааг илэрхийлэх оноо /проценталь оноо/ байна.
  2. 3.Гүйцэтгэлийн үнэлгээний дүнг багш, цэцэрлэгийн удирдах ажилтан, боловсролын байгууллага дараах байдлаар ашиглана.
    1. 3.1.багш бүр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх;
    2. 3.2.цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нь багш, багшийн туслах бүрийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнд шинжилгээ хийж, тэдний хөгжлийн хэрэгцээгээ тодорхойлох, ажлын байранд нь хөгжүүлэх, хэрэгцээт сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх;
    3. 3.3.боловсролын газар, хэлтэс нь тухайн орон нутгийн нийт багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, багшийг ажлын байранд нь хөгжүүлэх болон мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааны агуулгыг тодорхойлох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд төлөвлөн хэрэгжүүлэх, багш нарыг хэрэгцээт сургалтад хамруулах зөвлөгөө мэдээллээр хангах;
    4. 3.4.боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, нийт багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлон боловсролын ерөнхий газарт хүргүүлэх;
    5. 3.5.боловсролын ерөнхий газар нь үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөг боловсруулах, кластер бүрээр мэргэжил дээшлүүлэх сургалтын модулийн агуулгыг тодорхойлох, багш нарыг хэрэгцээт сургалтад нь хамруулах ажлыг зохион байгуулах.
  3. 4.Энэхүү журмын дагуу үнэлгээний үр дүнд үндэслэн  бүлгийн болон хөгжим, биеийн  тамирын багшид Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд заасан мөнгөн урамшууллыг доор дурдсан хувь хэмжээгээр албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцож олгоно.

4.4.1.гүйцэтгэлийн үнэлгээгээр индексийн I-IV түвшинд үнэлэгдсэн багш өмнөх жилд үнэлэгдсэн индексийн түвшнийг хадгалсан буюу ахиулсан багшид арга зүйн дэмжлэг шаардлагатай багшийг дагалдуулан ажиллуулж багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үйл ажиллагаа цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгч удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

4.4.2.энэ журмын 4.5.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад зориулсан нэмэлт урамшууллыг доор дурдсан хувь хэмжээгээр албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцож олно.

Багшийн тухайн кластерт үнэлэгдсэн индексийн түвшин

Албан тушаалын сарын үндсэн цалингаас урамшуулал тооцож олгох хувь

Өмнөх жилийн үнэлгээгээр

Тухайн жилийн үнэлгээгээр

I

I

10%

II

I-II

8%

III

I-III

5%

IV

I-IV

3%

4.4.3 энэ журмын 44.4.1, 4.4.2 дахь заалт багшийн туслахад хамаарахгүй.

  1. 5.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багшид олгох урамшууллыг энэ журмын 4.4, 4.7-д заасан хувь хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
  2. 6.Төрийн бус өмчийн цэцэрлэг нь гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн урамшуулал олгож болно.
  3. 7.Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд заасны дагуу багшийн  туслах /туслах багш/-д албан тушаалын сарын үндсэн цалингаас олгох мөнгөн урамшууллыг гүйцэтгэлийн үнэлгээгээр индексийн I түвшинд үнэлэгдсэн тохиолдолд 20 хувь, II түвшинд үнэлэгдсэн тохиолдолд 15 хувь, III түвшинд үнэлэгдсэн тохиолдолд 10 хувь, IV түвшинд үнэлэгдсэн тохиолдолд 5 хувиар тус тус тооцож олгоно.
  4. 8.Боловсролын ерөнхий газар нь энэ журмын 4.1-д заасан индексийн түвшин, 4.4, 4.7-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багш, багшийн туслахад олгох мөнгөн урамшууллыг тооцон олгох ажлыг үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж, доор дурдсан үйл ажиллагааг зохион байгуулна:
    1. 8.1.багшид олгох урамшууллын зардлыг тооцоолон, төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгт хуваарилах, санхүүжүүлэх;
    2. 8.2.багшид олгох мөнгөн урамшууллын зардлын хуваарилалтыг холбогдох тайлбар, зөвлөмжийн хамт боловсролын газар, хэлтсээр дамжуулан төсвийн шууд захирагч нарт хүргүүлэх;
    3. 8.3.багшид мөнгөн урамшуулал олгох ажлын гүйцэтгэлд хяналт тавих талаар аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийг зөвлөмж, арга зүйгээр хангах;
    4. 8.4.багш нь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгт багшийн албан тушаалд шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд урамшууллыг тухайн ажилласан байгууллагаар дамжуулан олгоно.
    5. 8.5.Боловсролын ерөнхий газар нь боловсролын газар хэлтсийн саналыг үндэслэн багшийн урамшууллыг цэцэрлэгийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлнэ.
    6. 8.6.багшид зөвхөн тухайн оны ажилласан хугацаанд ноогдох урамшууллыг батлагдсан төсвийн дагуу олгоно.
  5. 9.Цэцэрлэгийн эрхлэгч нь энэ журмын 4.8.2-д заасан зөвлөмж, 4.1-д заасан индексийн түвшин, 4.4, 4.7-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн багш, багшийн  туслахад урамшуулал олгох шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт урамшуулал олгох хувь хэмжээ, хугацааг тодорхой заасан байна.
  6. 10.Багш урамшуулал авч байх хугацаандаа багш бус ажилд шилжин ажилласан тохиолдолд төрөөс санхүүжүүлэх урамшууллыг зогсооно. Энэ заалт багшийн туслахад мөн адил хамаарна.

Тав. Бусад

  1.  
  2.  
  3.  
  4.  
  5. 1.Эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар түр эзгүй байгаа багшийг үнэлгээнд хамруулах эсэх шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч гаргаж, энэ журмын 3.6.5-д заасны дагуу баталгаажуулна.
    1. 2..Багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулахтай холбогдон гарах маргааныг доор дурдсан байгууллага тус тус шийдвэрлэнэ:
      1. 2.1.гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад шаардлагатай багш, багшийн туслах, хүүхдийн мэдээллийг үнэн зөв бүрдүүлэх, баталгаажуулах асуудлыг тухайн цэцэрлэг;
      2. 2.2.гүйцэтгэлийн үнэлгээг цэцэрлэг дээр зохион байгуулах үйл явцтай холбоотой гарсан маргааныг цэцэрлэгийн эрхлэгч, үнэлгээний баг;
      3. 2.3.гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг боловсруулахтай холбоотой гарсан маргааныг боловсролын үнэлгээний байгууллага;
      4. 2.4.энэхүү журмын 4.7-д заасан багшид мөнгөн урамшуулал олгохтой холбоотой гарсан маргааныг боловсролын ерөнхий газар.
    2. 3.  Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нь багш, багшийн туслахад хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
    3. 4.Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтсийн албан хаагч, цэцэрлэгийн эрхлэгч, үнэлгээний багийн гишүүд нь гүйцэтгэлийн үнэлгээ хийх болон урамшуулал тооцож олгох бүх үе шатанд мэдээллийн систем дэх тоон өгөгдлийн болон үнэлгээнд хамрагдагчийн хувийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллах бөгөөд багшийн үнэлгээний талаарх мэдээллийг энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

 

---о0о—

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

  1. 1.Ерөнхий боловсролын сургуулийн багшийн /цаашид багш гэх/ ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  2. 2.Багшийн ажлын гүйцэтгэлийг хүчин төгөлдөр мөрдөж буй багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэл, үр дүнгээр үнэлж дүгнэнэ.
  3. 3.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ /цаашид “багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” гэх/-ний зорилго нь багшийн ажлын чанар, сургалтын үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг удирдах, хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх, улмаар сургалтын чанарыг сайжруулахад  оршино.
  4. 4.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нь багшид улирлын мөнгөн урамшуулал олгох үндэслэл болно.
  5. 5.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 4.4.2-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан зохион байгуулна.

 

Хоёр. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад

баримтлах зарчим

  1. 1.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад доор дурдсан зарчмыг баримтална.
    1. 1.1.Ил тод, шударга, бодитой байх;
    2. 1.2.Үр дүн, нотолгоонд суурилсан байх;
    3. 1.3.Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх;
    4. 1.4.Багшийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжсэн байх;
    5. 1.5.Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх;
    6. 1.6.Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх.

 

Гурав. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалт

  1. 1.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг энэхүү журмын 1.5-д заасан байгууллага хөндлөнгийн болон өөрийн үнэлгээний аргыг хослуулан боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “боловсролын газар, хэлтэс” гэх/, ерөнхий боловсролын сургуулийн оролцоог ханган зохион байгуулна.
  2. 2.Багшийн ажлын гүйцэтгэлийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.2-д заасан үр дүнгийн үндсэн шалгуурын дагуу доор дурдсан үнэлгээний арга хэрэгслийг ашиглан нийт 100 хүртэлх оноогоор үнэлнэ.

 

Үр дүнгийн үндсэн шалгуур

Авбал зохих оноо

Үнэлгээний арга  хэрэгсэл

1

Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн

45

  • Суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалтын материал
  • Сургалтын менежерээс авах асуулга

2

Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн

20

  • Суралцагчаас авах асуулга
  • Эцэг, эх, асран хамгаалагчаас авах асуулга
  • Нийгмийн ажилтнаас авах асуулга
  • Сургалтын менежерээс авах асуулга
  • Сургуулийн захирлаас авах асуулга

3

Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн

30

  • Өөрийн үнэлгээний асуулга
  • Заах аргын нэгдлийн ахлагчаас авах асуулга
  • Сургалтын менежерээс авах асуулга
  • Сургуулийн захирлаас авах асуулга

4

Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр

5

  • Сургуулийн захирлаас авах асуулга
  • Сургалтын менежерээс авах асуулга

3.3. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын үнэлгээний байгууллага доор дурдсаны дагуу зохион байгуулж, үр дүнг тайлагнанa

  1. 3.1багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах хугацааг жил бүрийн 1 дүгээр сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоож, боловсролын газар, хэлтсээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх
  2. 3.2.тухайн жилд зохион байгуулах багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний арга хэрэгслийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.4.2-т заасан шалгуур үзүүлэлт, сургалтын хөтөлбөр, багшийн ёс зүйн дүрэм, холбогдох бусад баримт бичиг, дүрэм журамд нийцүүлэн боловсруулж туршин, тохирц, найдвартай байдлыг ханган баталгаажуулах;
  3. 3.3.багшийн ажлын үнэлгээний мэдээллийн систем /цаашид “мэдээллийн систем” гэх/-ээр дамжуулан үнэлгээнд хамрагдах багш бүрийн овог нэр, мэргэжил, төгссөн сургууль, боловсролын болон мэргэжлийн зэрэг, заадаг хичээл, анги, бүлэг, ажилласан жил, суралцагчийн овог нэр, анги, бүлгийн мэдээллийг бүрдүүлэх арга зүйгээр ерөнхий боловсролын сургуулийг хангаж, энэ журмын 3.3.5-д заасан удирдамжид дурдсан хугацаанд хянаж баталгаажуулах;
  4. 3.4.багш тус бүрийн хичээл заадаг ангиудын бүлэг дүүргэлтээс хамааруулан багшийн ажлын үнэлгээнд хамрагдах суралцагчийн тоог хичээл заадаг нийт суралцагчийн 40-өөс доошгүй хувийг хамруулахаар тооцож, түүвэр хийх;
  5. 3.5.багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сургуулийн түвшинд зохион байгуулах удирдамж /цаашид “удирдамж” гэх/-ийг боловсруулан баталж, үнэлгээг зохион байгуулахаас ажлын 22-оос доошгүй хоногийн өмнө боловсролын газар, хэлтсээр дамжуулан сургууль бүрд хүргүүлэх;
  6. 3.6.боловсролын газар, хэлтсийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг удирдамжийн дагуу зохион байгуулах талаар зөвлөгөө өгөх;
  7. 3.7.багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэлд шинжилгээ хийж, үр дүнг үнэлгээ зохион байгуулснаас хойш 2 сарын дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулан мэдээллийн системд байршуулах, дэлгэрэнгүй тайланг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүргүүлэх;
  8. 3.8.багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд боловсролын түвшин, судлагдахуун, багш, анги тус бүрээр үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн түвшинд шинжилгээ хийж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид ”боловсролын ерөнхий газар” гэх/, боловсролын газар, хэлтэст тус тус хүргүүлэх;
  9. 3.9.багшид болон сургууль, боловсролын газар, хэлтэст мэдээллийн системд байршуулсан өөрт хамаарах үнэлгээний үр дүнтэй танилцах, тухайн түвшинд багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
  10. 3.10.багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний явц, үр дүнд үндэслэн үнэлгээний арга хэрэгсэл, үнэлгээ зохион байгуулалтыг сайжруулах;
  11. 3.11.Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай болон тусгай сургуулийн багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тэдний хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааруулан Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтэстэй хамтран зохион байгуулах.
  12. 4.Боловсролын мэдээллийн технологийн төв нь энэ журмын 3.3.3-д заасан мэдээллийг бүрдүүлэх, засвар өөрчлөлт хийхэд ерөнхий боловсролын сургууль, боловсролын газар, хэлтсийг арга зүйн удирдлагаар хангаж, боловсролын үнэлгээний байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллана.
  13. 5.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад боловсролын газар, хэлтэс доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
    1. 5.1.сургуулийн удирдах ажилтанд багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх;
    2. 5.2.багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах бэлтгэлийг хангах, багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдад асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг ойлгуулан таниулах ажлыг зохион байгуулах;
    3. 5.3.шаардлагатай тохиолдолд нэгж дээрх багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хэрэгжилт, дүн үнэн бодитой хийгдэж буй эсэхэд хөндлөнгийн ажиглалт, хяналт-шинжилгээ хийх;
    4. 5.4.боловсролын үнэлгээний байгууллагаас ирүүлсэн үнэлгээний үр дүнгийн мэдээллийг сургуулийн удирдах ажилтнуудад хүргэж багшийн хөгжлийг дэмжих зөвлөмж, арга зүйгээр хангах.
  14. 6.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад ерөнхий боловсролын сургууль доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
    1. 6.1.сургуулийн багш нарын тооноос хамааруулан багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сургуулийн түвшинд зохион байгуулах үүрэг бүхий 5-11 хүний бүрэлдэхүүнтэй баг /цаашид “үнэлгээний баг” гэх/-ийг захирлын тушаалаар байгуулах бөгөөд багийн бүрэлдэхүүнд сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, багш, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийг оролцуулах;
    2. 6.2.үнэлгээний багийн гишүүнд нэр дэвшигчийг хамт олны хурлаар хэлэлцэж, хуралд оролцогчдын 60-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд гишүүнээр баталгаажуулах;
    3. 6.3.үнэлгээний багийн гишүүд нь хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг баримтлах, мэдээллийн нууцыг хадгалах, баримт нотолгоонд үндэслэн үнэн бодитой үнэлгээ хийх үүрэг хүлээх талаар чиглэл өгөх;
    4. 6.4.үнэлгээнд хамрагдах багшийн нэрсийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулан үнэлгээний багт хүлээлгэн өгөх;
    5. 6.5.Багшийн албан тушаалд 6 сараас бага хугацаанд болон түр, цагаар  ажиллаж байгаа багшийг үнэлгээнд хамруулахгүй. 
    6. 6.6.үнэлгээний багийг ажиллах орчин, нөхцөлөөр хангаж зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх.
  15. 7.Үнэлгээний баг багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг доор дурдсаны дагуу зохион байгуулна:
    1. 7.1.багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах журам болон  үнэлгээний зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээлэл, удирдамжийг багш бүрд танилцуулах.
    2. 7.2.энэ журмын 3.3.3-д заасан мэдээллийг хянаж, шаардлагатай тохиолдолд засвар өөрчлөлтийг хийж баталгаажуулах ажлыг удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэх;
    3. 7.3. багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг таниулах зөвлөгөө, мэдээлэл өгөх, асуулгад хөндлөнгийн нөлөөгүй хариулах орчин, нөхцөл бүрдүүлэх;
    4. 7.4.удирдамжийн дагуу багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах.
  16. 8,Багш, сургуулийн удирдлага, үнэлгээний багийн гишүүд суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалтад болон багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн асуулгад хариулахад нөлөөлж, үнэлгээний дүн бодитой бус гарахад хүргэсэн нь үнэлгээ хийх явцад болон түүний үр дүнд хийсэн шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд үнэлгээг хүчингүйд тооцно.

Дөрөв. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг тооцох, ашиглах

  1. 11,Боловсролын үнэлгээний байгууллага нь үнэлгээний үр дүнд үндэслэн нийт багш нарыг нийслэл, аймгийн төв болон сум-баг гэсэн 3 байршилд бага анги болон судлагдахуун тус бүр /цаашид “кластер” гэх/-ээр доор дурдсан индексийн 6 түвшинд ангилж мэдээллийн системд байршуулна:

 

 

  1. 12,Багшийн эрэмбийн хувь /М/ гэдэг нь тухайн багш өөрийн хамаарах кластерт тухайн кластер дахь багш нарын хэдэн хувиас дээгүүр байрлаж байгааг илэрхийлэх оноо /проценталь оноо/ байна.
  2. 13, Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалтай болон тусгай сургуулийн багш нарыг хэрэгжүүлж буй хөтөлбөрийн чиглэлээр  кластер үүсгэн шинжилгээ хийнэ.
  3.  14,Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг багш, сургуулийн удирдлага, боловсролын байгууллага дараах байдлаар ашиглана.
    1. 14,1,багш бүр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх;
    2. 14.2.сургуулийн удирдлага нь багш нэг бүрийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, тэдний мэргэжлийн хөгжлийг хангах төлөвлөгөө боловсруулан боловсролын газар, хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх, багшийн өөрийгөө хөгжүүлэх, хэрэгцээт сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх;
    3. 14.3.Боловсролын газар, хэлтэс нь тухайн орон нутгийн нийт багш нарын хэрэгцээг тодорхойлж, багшийн мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааны агуулгыг тодорхойлох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд төлөвлөн хэрэгжүүлэх, багш нарыг хэрэгцээт сургалтад хамрагдах зөвлөгөө мэдээллээр хангах;
    4. 14.4.Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн сурах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлон Боловсролын ерөнхий газар хүргүүлэх;
    5. 14.5.Боловсролын ерөнхий газар нь үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг дэмжих төлөвлөгөө боловсруулах, кластер тус бүрээр мэргэжил дээшлүүлэх сургалтын модулийн агуулгыг тодорхойлох, багш нарыг хэрэгцээт сургалтад нь хамруулах ажлыг зохион байгуулах.
  4. 15.Энэхүү журмын дагуу хийсэн үнэлгээний үр дүнд үндэслэн багшид Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд заасан мөнгөн урамшууллыг доор дурдсан хувь хэмжээгээр албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцож олгоно.

4.15.1.багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр индексийн I-IV түвшинд үнэлэгдсэн багш өмнөх жилд үнэлэгдсэн индексийн түвшнийг хадгалсан буюу ахиулсан багшид арга зүйн дэмжлэг шаардлагатай багшийг дагалдуулан ажиллуулж багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үйл ажиллагаа багшийн хөгжил хариуцсан сургалтын менежер удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

4.15.2.энэ журмын 4.5.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад зориулсан нэмэлт урамшууллыг доор дурдсан хувь хэмжээгээр албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцож олно.

Багшийн тухайн кластерт үнэлэгдсэн индексийн түвшин

Албан тушаалын сарын үндсэн цалингаас урамшуулал тооцож олгох хувь

Өмнөх жилийн үнэлгээгээр

Тухайн жилийн үнэлгээгээр

I

I

10%

II

I-II

8%

III

I-III

5%

IV

I-IV

3%

 

  1. 16.Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багшид олгох энэ журмын 4.5-д заасан урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
  2. 17.Төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургууль нь багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн урамшуулал олгож болно.
  3. 18.Боловсролын ерөнхий газар нь энэ журмын 4.1-д заасан индексийн түвшин, 4.5-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багшид олгох урамшууллыг тооцон олгох ажлыг үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж, доор дурдсан үйл ажиллагааг зохион байгуулна:
    1. 18.1.багшид олгох урамшууллын зардлыг тооцоолон, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуульд хуваарилах, санхүүжүүлэх;
    2. 18.2.багшид олгох урамшууллын зардлын хуваарилалтыг холбогдох тайлбар, зөвлөмжийн хамт боловсролын газар, хэлтсээр дамжуулан төсвийн шууд захирагч нарт хүргүүлэх;
    3. 18.3.багшид урамшуулал олгох ажлын гүйцэтгэлд хяналт тавих талаар боловсролын газар, хэлтсийг зөвлөмж, арга зүйгээр хангах;
    4. 18.4.багш нь бусад төрийн болон орон нутгийн өмчийн сургуульд багшийн албан тушаалд шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд урамшууллыг тухайн ажилласан байгууллагаар дамжуулан олгоно.
    5. 18.5.боловсролын газар хэлтсийн саналыг үндэслэн багшийн урамшууллыг сургуулийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлнэ.
    6. 18.6.багшид зөвхөн тухайн оны ажилласан хугацаанд ноогдох урамшууллыг батлагдсан төсвийн дагуу олгоно.
  4. 19.Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь энэ журмын 4.8.2-д заасан зөвлөмж, 4.1-д заасан индексийн түвшин, 4.5-д заасан хувь хэмжээнд тус тус үндэслэн багшид урамшуулал олгох шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт урамшуулал олгох хувь хэмжээ, хугацааг тодорхой заасан байна.
  5. 20.Багш төрийн болон орон нутгийн өмчит сургуульд шилжин ажилласан тохиолдолд түүнд олгож байсан урамшууллыг тухайн урамшуулал олгох тухай шийдвэрт заасан хугацаанд үргэлжлүүлэн олгоно.
  6. 21.Багш урамшуулал авч байх хугацаандаа багш бус ажилд шилжин ажилласан тохиолдолд урамшууллыг зогсооно.
  7. 22.Олон улсын хөтөлбөрөөр хичээл заадаг багшийн ажлын гүйцэтгэлийг энэхүү журмын дагуу үнэлэх бөгөөд суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалтыг олон улсын үнэлгээнд хамрагдсан суралцагчийн гүйцэтгэлтэй дүйцүүлэн тооцно.

Тав. Бусад

 

  1.  
    1. 1. Эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаанаар түр эзгүй байгаа багшийг үнэлгээнд хамруулах эсэх шийдвэрийг сургуулийн захирал гаргаж энэ журмын 3.6.4-д заасны дагуу баталгаажуулна.
    2. 2. Багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгохтой холбогдон гарах маргааныг доор дурдсан байгууллага тус тус шийдвэрлэнэ:.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулахад шаардлагатай багш, суралцагчийн мэдээллийг үнэн зөв бүрдүүлэх, баталгаажуулах асуудлыг тухайн сургууль;
      1. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сургууль дээр зохион байгуулах үйл явцтай холбоотой гарсан маргааныг үнэлгээний баг;
      2. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг боловсруулахтай холбоотой гарсан маргааныг Боловсролын үнэлгээний байгууллага;
      3. Багшид урамшуулал олгохтой холбоотой гарсан маргааныг Боловсролын ерөнхий газар.
    3. 3.Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нь багшид хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
    4. 4.Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсролын ерөнхий газар, боловсролын газар, хэлтсийн албан хаагч, сургуулийн захирал, үнэлгээний багийн гишүүд нь багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх болон урамшуулал тооцож олгох бүх үе шатанд мэдээллийн систем дэх тоон өгөгдлийн болон багшийн хувийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллах бөгөөд үнэлгээний талаарх мэдээллийг энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

 

---о0о---