ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР АЖИЛ ХУДАЛДАН АВАХ

A- A A+
ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР АЖИЛ ХУДАЛДАН АВАХ

ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР АЖИЛ ХУДАЛДАН АВАХ

САНАЛ АВАХ ХҮСЭЛТ (АСАХ)

Файлаар үзэх

Төслийн нэр: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг   сайжруулах төсөл           

Санхүүжилтийн эх үүсвэр: Азийн Хөгжлийн Банк

Гэрээний дугаар ба нэр: CW-15: Боловсролын ерөнхий газарт байгуулах байгалийн ухааны олон зорилтод лабораторийн засварын ажил гүйцэтгэх

Хүсэлтийг гаргасан огноо: 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Хэнд: Тендерт оролцогчдод

Эрхэм хүндэт оролцогч Tанд:

1.  Боловсрол, шинжлэх ухааны яам (захиалагч) таниас CW-15 дугаартай “Боловсролын ерөнхий газарт байгуулах байгалийн ухааны олон зорилтод лабораторийн засварын ажил”-ыг гүйцэтгэх санал ирүүлэхийг үүгээр хүсч байна:

Хэрэв та энэхүү худалдан авах ажиллагааны гэрээний зураг төсөл, техникийн тодорхойлолтыг бэлтгэсэн, эсхүл төслийг бэлтгэхэд оролцсон компани, эсвэл ажлыг хянах үүрэг гүйцэтгэх компанитай хамтран оролцож байгаа бол таны саналаас татгалзана.

Танд үнийн санал бэлтгэхэд туслах зорилгоор шаардлагатай үзүүлэлт, ажлын тоо хэмжээ, зураг, санал ирүүлэх маягт, болон гэрээний маягтыг хавсаргав. Санал бэлтгэхийн тулд та өөрийн зардлаар ажлын талбайтай танилцаж, холбогдох мэдээллийг авч болно.

2.  Та үнийн саналын эх хувийг саналын маягтын хамт ирүүлэх бөгөөд түүнд “Эх хувь” гэж тодорхой бичнэ. Үүнээс гадна, та нэг хуулбар хувийг “ХУУЛБАР ХУВЬ” гэсэн бичиглэлтэйгээр ирүүлнэ.

 

3.  Хавсралт маягтын дагуу бэлтгэсэн таны санал нь гарын үсэг зурагдаж, дугтуйнд хийж битүүмжлэгдэн, хаяглагдсан байх ёстой бөгөөд дараах хаягт хандан илгээнэ:

Захиалагчийн хаяг: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар/өрөө:  8 давхар /802 тоот/

Аймаг/хот:      Улаанбаатар хот

Улс:                   Монгол Улс

Утас:                 976-77660888

Цахим шуудан: bayarnaadam@eduproject.mn

 

4.  Та сүүлийн 3 жилд агуулга ба иж бүрдлийн хувьд энэ санал авах хүсэлтэнд дурдсан ажилтай дүйцэхүйц, нэгээс доошгүй ажлыг хийсэн үндсэн гүйцэтгэгчийн туршлагатай байх бөгөөд ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэрээний хуулбар, улсын/техникийн комиссын актыг хавсаргаж ирүүлнэ. Мөн тухайн ажлыг гүйцэтгэж дуусгасан талаар захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт ирүүлэх ба энэ ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгахад шаардагдах 130,000,000 төгрөгийн санхүүгийн хөрөнгөтэй болох тухай нотлох баримтыг ирүүлнэ. Санхүүгийн хөрөнгө гэдэгт бэлэн мөнгө, бэлэн мөнгөтэй адилтгах мөнгөн хөрөнгө, дансны үлдэгдэл, банкны зээлийн шугамын зээл олгох боломжтой тодорхойлолтыг тооцно. Шаардлага хангаагүй тохиолдолд, таны саналыг цаашид үнэлгээнд харгалзахгүй.

Барилга, Хот Байгуулалтын Яамны дараах тусгай зөвшөөрлүүд, хавсралт болон гэрээний хуулбарын хамт;

  • 2017/2018 оны журмаар бол;
  • БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээ, гадна салбар шугам сүлжэний угсралт
  • БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;

Барилга, Хот Байгуулалтын Яамны 2013 оны журмаар батлагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дүйцүүлэн тооцно.

5.  Та зөвхөн нэг саналыг ирүүлнэ. Та саналаа арилдаггүй бэхээр бичих ёстой бөгөөд та эсвэл таны эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна. Таны саналын маягт гарын үсэггүй тохиолдолд, таны саналыг цаашид үнэлгээнд харгалзахгүй.

6.  Захиалагч саналуудыг үнэлэхдээ, тооцооллын алдааг дараах байдлаар залруулна:

(a) тоогоор болон үгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрүүтэй бол үгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзэх;

(б) aжлын тоо хэмжээнд заасан нийт үнэ ба саналын маягтанд заасан үнийн хооронд зөрүүтэй бол ажлын тоо хэмжээ дэх нийт үнийг баримтлах;

(в)  нэгж үнийг тоо хэмжээгээр үржүүлсэнтэй холбоотойгоор нэгж үнэ ба нийт үнийн хооронд зөрүүтэй бол нэгж үнийг баримтлах; ба

(г) гүйцэтгэгч залруулгыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал, түүний саналаас татгалзана.

7.  Таны санал 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 30 өдрийн хугацаанд хүчинтэй байна.

8.  Монгол хэл дээр үйлдэгдсэн таны санал нь хуулбарын хамт нийт ажлыг хамарсан байх ба ирүүлсэн ажлын тоо хэмжээнд дурдсан нэгж ба нийт үнэд үндэслэгдсэн байна. Санал болгосон үнэ ба төлбөрийг Монгол төгрөгөөр гүйцэтгэнэ. Саналд дотоодын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэгчид төлөх бүх гаалийн татвар, дотоодын татвар ба бусад хураамжийг тусгаж оруулна. Эх хувь ба хуулбар хувийн хооронд зөрүүтэй тохиолдолд эх хувийг баримтална.

9.  Захиалагч гэрээний эрхийг энэхүү санал авах хүсэлтийг үндсэнд нь хангаж байгаа санал, түүнчлэн хамгийн сайн үнэлэгдсэн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчид олгоно. Хэрэв тухайн санал нь том зөрүү агуулсан, эсвэл санал авах хүсэлтэд заасан нөхцөл, шаардлага, тодорхойлолтын хувьд болзолт нөхцлийг шаардсан бол ийм саналыг үндсэндээ шаардлагад нийцэхгүй гэж үзэх ба түүнийг цаашид үнэлгээнд харгалзахгүй. Захиалагч зөвхөн үндсэндээ шаардлагад нийцсэн саналуудыг үнэлж харьцуулна.

10. Хэрэв та тендерийн хүчинтэй хугацаанд өөрийн саналаа буцааж авах ба/эсвэл гэрээний эрх олгогдсон байхад гэрээний эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал таныг хоёр жилийн хугацаанд тухайн төслийн гүйцэтгэгчдийн жагсаалтаас хасна.

11.Гэрээний маягтад хавсаргасан нөхцөл ба шаардлагын дагуу энэ гэрээг хэрэгжүүлнэ.

12.Та саналаа саналын маягт болон бөглөсөн 2 дугаар хэсэг болох ажлын тоо хэмжээний хамт 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө ирүүлнэ. Үнийн саналуудыг оролцохоор шийдвэрлэсэн гүйцэтгэгчдийн төлөөлөгчийг байлцуулан, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас  дараах хаяг бүхий газарт нийтийн өмнө нээнэ.                                                                Захиалагчийн хаяг: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар/өрөө:  8 давхар /802 тоот/

Аймаг/хот:      Улаанбаатар хот

Улс:                   Монгол Улс

Утас:                 976-77660888

Цахим шуудан: bayarnaadam@eduproject.mn

 

13.Захиалагч санал ирүүлэх хугацаанаас хойш 14 өдрийн дотор санал нь хүлээн зөвшөөрөгдсөн тендерт оролцогчид зөвшөөрлийн захидлыг илгээж, гэрээний эрх олгосон тухай мэдэгдэнэ.

14.Захиалагч нь энэхүү санал авах хүсэлтийн үр дүнд гарсан худалдан авах захиалгын хүрээнд хийгдэх эрх бүхий төлбөрт Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны сангийн эх үүсвэрийг хэрэглэнэ.

15.АХБ-ны авлигын эсрэг бодлогын дагуу, тендерт оролцогч худалдан авах ажиллагаа болон түүнээс үүдэн гарах гэрээний хэрэгжилтийн явцад ёс зүйн өндөр хэм хэмжээг сахина. Хэрэв гэрээний эрх авсан тендерт оролцогч эсвэл аливаа бусад этгээд тендерт өрсөлдөх эсвэл гэрээг хэрэгжүүлэх үед авилгал, залилан мэхлэх, үгсэн хуйвалдах эсвэл дарамт шахалт үзүүлэх үйлдэлд оролцсон нь тогтоогдвол АХБ гэрээний эрх олгох саналаас татгалзаж, үүнд холбогдсон талуудад хориг тогтооно.

Саналаа ирүүлэх тэр мөчид, та АХБ-ны хориг жагсаалтанд ороогүй байвал зохино.

16.Та факсаар/цахим шуудангаар энэхүү хүсэлтийг авсан тухай болон үнийн санал ирүүлэх эсэхээ мэдэгдэнэ үү.                              

 

1 ДҮГЭЭР ХЭСЭГ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

Албан тушаал

Нийт ажлын туршлага, жилээр

Ижил төстэй ажлын туршлага, жилээр

1

Ерөнхий инженер /Барилгын инженер/

3 жил болон түүнээс дээш

3 жил болон түүнээс дээш

2

Ус хангамж, ариутгах татуургын инженер

1 жил болон түүнээс дээш

1 жил болон түүнээс дээш

3

Халаалт агаар сэлгэлтийн инженер

1 жил болон түүнээс дээш

1 жил болон түүнээс дээш

4

Цахилгааны инженер

1 жил болон түүнээс дээш

1 жил болон түүнээс дээш

5

Холбоо дохиолол, мэдээллийн инженер

1 жил болон түүнээс дээш

1 жил болон түүнээс дээш

6

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

1 жил болон түүнээс дээш

1 жил болон түүнээс дээш

 

Жич: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанаас бусад инженерүүд бүгд тус компанийн үндсэн ажилтан байна. Инженерүүдийн сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, сертификат, иргэний цахим үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ.

 

2 ДУГААР ХЭСЭГ АЖЛЫН ТОО ХЭМЖЭЭ

 

  1. БУУЛГАХ АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Хананы хаалганы хайрцаг задлах, шавардлагыг ховхлох

ш

3

 

 

2

Тавиуртай цонхыг задлаж буулгах

 м2

12.8

 

 

3

Шалыг хийн алхаар ухаж задлаж буулгах

 м2

18.8

 

 

4

Цементэн шалыг хийн алхаар сувагчилж ухаж
задлаж буулгах

 м2

3.16

 

 

5

Шалны хуучин хулдаас хуулах

 м2

18.8

 

 

6

Вааран хавтанцараар хийсэн шалны өнгөлгөөг
буулгах

 м2

78.5

 

 

7

Өндөр хүчин чадалтай нураах алхаар тоосгон
хамар хана буулгах

 м3

2.93

 

 

8

Гипсэн хана буулгах

 м2

3.5

 

 

9

Хана таазны хуурай шавардлагыг ховхлож унагах

 м2

158.91

 

 

10

Өндөр хүчин чадалтай нураах алхаар тоосгон
хамар хана буулгах

 м3

8.44

 

 

  1. ХАНА, ХАМАР ХАНЫН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

380 мм-ийн тоосгон хана цемент шохойн
зуурмагаар гагнаж өрөх /цонх битуулэх/

 м3

4.85

 

 

2

Хөөсөнцөр хавтангаар тоосгон хана дулаалах
d-100мм /цонх битүүлэх/

 м2

12.8

 

 

3

1\2-ын тоосгоор хана арматургүй өрөх /цонх
битуулэх/

 м2

12.8

 

 

4

1\2-ын тоосгоор дотор хана арматургүй өрөх

 м2

26

 

 

  1. ХААЛГАНЫ АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Бүргэд хаалга суулгах

 ш

1

 

 

2

Бүргэд хаалга суулгах /химийн /

 ш

1

 

 

3

Бүргэд хаалга суулгах /2 онгойлттой, том/

 ш

1

 

 

4

Хаалганы зай завсрыг баллонтой шүршдэг хөөсөөр чигжих

 м2

8.9

 

 

5

Хаалганд хаалга тайвшруулагч угсрах

 ш

3

 

 

  1. ШАЛНЫ АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Шаланд цементэн тэгшилгээ хийх

 м2

112.8

 

 

2

Чулуун хавтан дэвсэн шал хийх

м2

18.5

 

 

3

Цементэн зуурмаг дээр мозайкан шалны вааран хавтанцар наах /15-20м2/ талбайтай

 м2

94.3

 

 

4

Шалыг эпокси резинэн будгаар 2удаа будах

 м2

94.3

 

 

  1. ДОТОР ЗАСЛЫН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Галд тэсвэртэй төмөр каркастай гипсэн тааз угсрах

 м2

129.6

 

 

2

Таазны гадаргууд 3-р үеийн тэгшилгээ хийх

 м2

94.3

 

 

3

Эмульсэн будгаар угсармал таазыг 100 % багсаар будах

 м2

94.3

 

 

4

Дотор тоосгон ханыг шохойн зуурмагаар гараар
сайн чанартай шавардах

 м2

52

 

 

5

Будалтанд бэлтэгсэн шавардсан хананы гадаргууд 3-р тэгшилгээ хийх

 м2

183.56

 

 

6

Шавардсан хана тосон будгаар сайн чанартай будах

 м2

183.56

 

 

7

Плитан хавтанцараар дотор ханан дээр өнгөлгөө
хийх

 м2

35.46

 

 

8

Акустик хавтангаар /ноосон/ хананд өнгөлгөө хийх

 м2

44.5

 

 

9

Хаалганы тэгш гадаргуутай амалгаа шавардах

 м2

6.1

 

 

  1. ГАДНА ЗАСЛЫН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Гадна ханын битуулсэн хэсэгт сайн чанартай
шавардах

 м2

4.73

 

 

2

Гадна ханын битуулсэн цонхны хэсэгт эмульсэн будгаар будах

 м2

4.73

 

 

3

Гадна ханын битуулсэн цонхны хэсэгт чулуун
хавтангаар өнгөлөх

 м2

8.07

 

 

4

Барилгын хог ялгаж овоолох ба автомашинд
эксковатораар ачих

 м2

94.3

 

 

5

Цементэн зуурмаг бэлтгэх

 м3

9.78

 

 

  1. БУСАД АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Лабораторийн багшийн ширээ угсрах (1150x1800x750мм хэмжээтэй, DJRL-T2005 марктай дүйцэхүйц

 ш

1

 

 

2

Хөдөлгөөнгүй угаагууртай ширээ угсрах (900x1200x750мм хэмжээтэй, DJRL-T2005 марктай дүйцэхүйц

 ш

6

 

 

3

Лабораторийн ширээ угсрах (900x1200x750мм хэмжээтэй, DJRL-T2005 марктай дүйцэхүйц

 ш

6

 

 

4

Лабораторийн ширээ угсрах (600x700x750мм хэмжээтэй, DJRL-T2005 марктай дүйцэхүйц

 ш

12

 

 

5

Лабораторийн угаагууртай ширээ угсрах (600x700x750мм хэмжээтэй, DJRL-T2005 марктай дүйцэхүйц

 ш

6

 

 

6

Нарны туяа нэвтруулдэггуй хөшиг тогтоох, 

 ш

4

 

 

7

Ногоон хөшиг тогтоох

 ш

1

 

 

8

Проектороор тусгаж ашиглах экран тогтоох

 ш

2

 

 

10

Физик, математикийн шүүгээ угсрах 1870x400x2500мм хэмжээтэй (Техникийн шаардлагын дагуу захиалгаар хийлгэх)

 ш

1

 

 

11

Биологийн шүүгээ угсрах (1800x630x3000мм хэмжээтэй, (Техникийн шаардлагын дагуу захиалгаар хийлгэх)

 ш

1

 

 

12

Газарзүйн шүүгээ угсрах (2165x630x3000мм хэмжээтэй, (Техникийн шаардлагын дагуу захиалгаар хийлгэх)

 ш

1

 

 

13

ЛЭД гэрэлтүүлэгч суурилуулах

 ком

1

 

 

14

Хичээл дамжуулах камер суурилуулах

 ком

1

 

 

  1. АГААР СОРОХ СИСТЕМ /С-1/

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Вентилятор байрлуулах

 ш

1

 

 

2

Агаар дамжуулах хоолой угсрах 200х200мм

 м2

4

 

 

3

Агаар дамжуулах хоолой угсрах 150х150мм

 м2

4.2

 

 

4

Агаар сорох сараалж угсрах Т.С150

 ш

6

 

 

  1. АГААР СОРОХ СИСТЕМ /С-2/

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Вентилятор байрлуулах

 ш

1

 

 

2

Агаар дамжуулах хоолой угсрах 200х200мм

 м2

8

 

 

3

Агаар дамжуулах уян хоолой d-200

 м

3

 

 

4

Агаар сорох сараалж угсрах Т.С150

 ш

4

 

 

  1. АГААР ОРУУЛАХ СИСТЕМ /С-0-1-2/

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Вентилятор байрлуулах MJXFJ-300-G1

 ш

2

 

 

  1. ЦЭВЭР УСНЫ АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Дотор ус хангамжийн хуванцар хоолой ф 25 мм
PPR T=110*c

 м

60

 

 

2

Дотор ус хангамжийн хуванцар хоолой ф 20 мм
PPR T=110*c

 м

7.5

 

 

3

Яндан хоолойн дулаалга хийх

 м2

19.6

 

 

4

Хоолойнууд будах

 м2

19.6

 

 

5

Хоолойн овтод голч d=20мм байрлуулах

 ш

2

 

 

6

Хоолойн овтод голч d=25мм байрлуулах

 ш

28

 

 

7

Шилжвэр голч d=20/25мм байрлуулах

 ш

4

 

 

  1. БОХИР УСНЫ ГОЛ ШУГАМЫН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Бохир усны хуванцар бурзантай хоолой d-50

 м

24

 

 

2

Лабораторийн мойка /эвхэгддэг,мэдрэгчтэй/ тавих

 1ш

1

 

 

3

Лабораторийн мойка /шаазан/ тавих

 1ш

12

 

 

  1. ХҮЧИТ ТӨХӨӨРӨМЖ, ДОТОР ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Тохооромжийн самбар угсрах ТС-1

 ширхэг

1

 

 

2

Цэнэг шавхагч угсрах ОПС1-D/1

 иж бү-
рэн

3

 

 

3

36Вт /600х600/ чадалтай флорисцент чийдэнтэй
гэрэлтүүлэгч таазанд угсрах Л1

 ш

4

 

 

4

108Вт /3450х100х100/ чадалтай флорисцент
чийдэнтэй гэрэлтүүлэгч таазанд угсрах Л2

 ш

4

 

 

5

Зам дээр суух ЛЭД спот гэрэлтуулэгч 12вт хананд суулгах Л3

 ш

4

 

 

6

Гэрэлтуулгийг таазнаас зуух тросс

 ширхэг

24

 

 

7

Таазны салбарлах хайрцаг тавих

 м

6

 

 

8

Гэрэлтуулэгчийг холбох гоёмсог кабель бэхлэх
3х1.0мм2

 м

20

 

 

9

Далд угсрах унтраалга тавих

 ширхэг

2

 

 

10

Далд угсрах 2-лосон унтраалга тавих

 ширхэг

1

 

 

11

Далд угсрах газардуулгатай розетка тавих

 ширхэг

9

 

 

12

Далд угсрах газардуулгатай 2-лосон розетка тавих

 ширхэг

20

 

 

13

Ширээнд тоноглох 2-лосон розетка тавих

 ширхэг

6

 

 

14

Цахилгаан залгуур тавих

 ширхэг

3

 

 

15

Утас салбарлах хайрцаг тавих

 ш

10

 

 

16

Унтраалга,розетка тоноглох хайрцаг тавих

 ш

32

 

 

17

1* 2.5мм2 хүртэл нийлмэл огтлолтой нэг ба олон судастай 1-р утас сүвлэх

 м

1500

 

 

18

Резинэн тусгаарлагчтай уян кабель КГ-3х2.5

 м

50

 

 

19

Хуванцар хоолойг угсрах. д-16мм2

 метр

450

 

 

20

Хуванцар бVрхVVлтэй соронзон залгуурыг угсрах

 ширхэг

2

 

 

21

Кабелийн тавиур байрлуулах 110х500х3000

 ш

5

 

 

22

Розетка тоноглох хөдөлгөөнт хана бэхлэх
2400х150х150

 ш

1

 

 

23

Розетка тоноглох хөдөлгөөнт хана бэхлэх 3600x150x150

 ш

1

 

 

  1. БУУЛГАХ АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Одоо байгаа самбарыг буулгах

 иж бүр-
дэл

1

 

 

2

Гэрэлтүүлэгч буулгах

 ш

16

 

 

3

Унтраалга буулгах

 100ш

0.02

 

 

4

Разетка буулгах

 100ш

0.1

 

 

  1. ГАЛЫН ДОХИОЛЛЫН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Пластмассан яндан /нимгэн ханатай уян/ ф16мм

 м

90

 

 

2

Утаа мэдрэх хэт улаан туяаны үүсгэгчтэй галын
дохиоллын мэдээлэгч угсрах

 ш

5

 

 

3

Давхруудад байх нэгтгэх хайрцаг

 ш

1

 

 

4

Гараар удирдах галын мэдээлэгч

 ш

1

 

 

5

Зэс дамжуулагчтай полиэтилен бүрхүүлтэй 2
судастай утас

 1км

0.1

 

 

  1. ТЕЛЕ ХЯНАЛТЫН АЖИЛ

Ажлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Хяналтын дэлгэц, LED24 инч

 ш

1

 

 

2

Теле хяналтын тоон бичлэгийн систем

 ш

1

 

 

3

Сулжээний сэлгэгч SWItch16х

 ш

1

 

 

4

Компьютерийн сулжээний руутэр /ROUTER/

 ш

1

 

 

5

Зэс дамжуулагчтай полиэтилэн тусгаарлагчтай 8 судастай утас ердийн дан хос

 100м

3

 

 

6

Ажиглалтын оргон онцгийн хараатай дотор видио камер

 ш

2

 

 

7

Пластмассан яндан /нимгэн ханатай уян/ ф16мм

 м

250

 

 

8

Компьютерийн сVлжээний коннектор

 ш

26

 

 

9

Компьютерийн сVлжээний хамгаалагдсан розетка

 ш

8

 

 

10

Цахилгаан тэжээлийн шулуутгагч, гүйдэл хүчдэл баригч /UPS 650/

 ш

1

 

 

11

Switch тоноглох хайрцаг байрлуулах

 ш

1

 

 

14

Пластмассан яндан /нимгэн ханатай уян/ ф16мм

 м

15

 

 

15

Шалны розетка суурилуулах RJ45

 ш

3

 

 

           
 

3 ДУГААР ХЭСЭГ ЗУРАГ ТӨСӨЛ

(засварын ажлын зураг төслийг CD-нд хуулж өгнө)

 

САНАЛЫН МАЯГТ

 

                                                                                                            _________ (Огноо)

                                                                                                                                                                      

Хэнд:_______________________________ (Захиалагчийн нэр)

         _______________________________ (Захиалагчийн хаяг)

         _______________________________

 

Бид ___________________________________________ (гэрээний нэр ба дугаар)-г (гэрээний маягтанд заасан) гэрээний нөхцлийн дагуу _________________________ (үнийн дүнг үсэг ба тоогоор илэрхийлэх) ______________ (мөнгөн тэмдэгтийн нэр) бүхий гэрээний үнэтэй энэхүү саналын дагуу хэрэгжүүлэхээр санал болгож байна. Бид гэрээнд дурдсан ажлыг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш ______________ сарын дотор багтаан дуусгах саналтай байна.

Энэ санал болон таны бичгээр үйлдсэн зөвшөөрөл нь бидний хооронд байгуулах гэрээний хэсэг байх болно. Хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер болон бусад хүлээн авсан тендерийг та хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээгээгүй гэдгийг бид ойлгож байна.

Энэ санал нь саналын баримт бичигт шаардсан саналын хүчинтэй хугацаатай нийцэж байгааг бид үүгээр баталгаажуулж байна.

Бид энэхүү санал авах хүсэлттэй уялдсан гэрээний зураг төсөл, тодорхойлолтыг бэлтгэсэн компанитай хамтран оролцоогүй болно.

Бид АХБ-ны хориг жагсаалтанд ороогүй болно.

Эрх бүхий гарын үсэг: _____________________________________

Гарын үсэг зурах этгээдийн нэр ба албан тушаал: ________________________________

 

 

Гүйцэтгэгчийн нэр: _______________________________________

Хаяг: _______________________________________

Утасны дугаар: ___________________

Факсын дугаар, шаардлагатай бол:  __________________

Цахим шуудан хаяг (шаардлагатай бол): _______________

ГЭРЭЭНИЙ МАЯГТ

Монгол Улс

L3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг

сайжруулах төсөл

 

Гэрээний нэр: Боловсролын ерөнхий газарт байгуулах байгалийн ухааны олон зорилтод лабораторийн засварын ажил гүйцэтгэх

 

Гэрээний дугаар: CW-15

 

Энэ гэрээг 201_ оны ___ дүгээр сарын ___-ний өдөр нэг талаас _____________________________ (цаашид “захиалагч” гэх) ба нөгөө талаас _____________________________ (цаашид “гүйцэтгэгч” гэх) нар байгуулав.

 

Захиалагч гүйцэтгэгчээс _____________ (гэрээний нэр ба дугаар) бүхий ажил гүйцэтгэх санал ирүүлэхийг хүссэний дагуу гүйцэтгэгч дээрх ажлыг хийх саналаа ирүүлсэн, бөгөөд энэ ажлыг хийж дуусгах, аливаа гэмтэл согогийг арилгах тухай 202_ оны ___ дүгээр сарын ___-ний өдрийн гүйцэтгэгчийн саналыг захиалагч хүлээн зөвшөөрсөн.

 

ЭНЭХҮҮ ГЭРЭЭГЭЭР ДАРААХЬ ЗҮЙЛСИЙГ ГЭРЧИЛНЭ:

  1. Гүйцэтгэгч энэхүү гэрээ (Хавсралт 1)-ний салшгүй хэсэг болох гүйцэтгэгчийн санал дахь ажлын тоо хэмжээнд дурдсан бүх ажлыг гэрээний дараах нөхцөл шаардлагын дагуу мэргэжлийн түвшинд чадвартайгаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээнэ:
  1. Гэрээг хэрэгжүүлэх үед болон чанарын баталгаат хугацааны туршид гарах бүх гэмтэл согогийг, хариуцсан инженерээс мэдэгдэл авсан өдрөөс хойш 30 өдрийн дотор засч арилгах;
  2. Гэрээний гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд захиалагч бичгээр мэдэгдсэнээс хойш 21 өдрийн дараа гэрээг цуцлах эрхтэй. Хэрэв гэрээ нь дайн, эсвэл захиалагч эсхүл гүйцэтгэгчийн хяналтаас үл хамаарах аливаа явдлын болж хэрэгжээгүй тохиолдолд хариуцсан инженер нь гэрээ хэрэгжээгүй болохыг нотлох ёстой. Ийм тохиолдолд, захиалагч ба гүйцэтгэгч нар нөгөө талдаа санхүүгийн ямар нэгэн үр дагавар учруулахгүйгээр 21 өдрийн мэдэгдэл хүргэх замаар гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцалсаны дараа төлбөр хийхдээ, хийж дуусгасан ажил, нийлүүлж хүргэсэн барааны үнэ өртөг, болон урьдчилгаа төлбөр зэргийг харгалзана;
  3. Хэрэв гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болж гэрээг цуцласан тохиолдолд, ажлын талбай дээр байгаа бүх материал, барилгын тоног төхөөрөмж, дуусаагүй болон дууссан ажил нь захиалагчийн өмч хөрөнгө болно;
  4. Гүйцэтгэгч бүх тохиолдолд хариуцсан инженерийн удирдамжийг баримтлан ажиллана;
  5. Гүйцэтгэгч хариуцсан инженерт гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 7 өдрийн дотор ажлын хөтөлбөрийг гаргаж өгөх ба үүнд ажил хийж дуусгах ерөнхий арга зүй, хуваарийг тусгана;
  6. Гэрээг дуусгах хугацаа: Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 3 сар;
  7. Ажлын аль нэг хэсгийг захиалагчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгчээр хийлгэхийг хориглоно;
  8. Хариуцсан инженерийн захиалгын дагуу, харилцан тохиролцсон нэгж үнийг үндэслэн шинээр гүйцэтгэсэн ажлыг төлнө. Хэрэв гүйцэтгэгч ба хариуцсан инженер харилцан тохиролцож чадахгүй тохиолдолд, хариуцсан инженерийн тогтоосон нэгж үнийг гүйцэтгэгч дагаж мөрдөнө;
  9. Гэрээний дагаж мөрдөх хууль нь Монгол Улс (захиалагчийн улс) улсын хууль тогтоомж байна;
  10. Гүйцэтгэгч ажлын талбайд явуулах бүх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцна;
  11. Ажлыг гүйцэтгэх явцад, хариуцсан инженер, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл-ийн барилгын инженер Н.Болд-Эрдэнэ талбай дээр ажлын гүйцэтгэлийг шалгах бөгөөд батлагдсан тодорхойлолтын дагуу, шаардсан чанарын хэмжээнд хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж нотлоно. Хариуцсан инженер нь шаардсан тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгээгүй ажлаас татгалзах бөгөөд гүйцэтгэгч “а” дэд зүйлд заасны дагуу бүх гэмтэл согогийг засч арилгах арга хэмжээг яаралтай авна;
  12. Урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдал, тухайлбал дайн, түүнчлэн газар хөдлөлт, үер, гал түймэр гэх мэт байгалийн гамшиг тохиолдсон бол аль ч тал нь нөгөө талдаа 21 өдрийн мэдэгдэл гаргах замаар гэрээг цуцлаж болно. Ийм тохиолдолд төлбөрийг гэрээг цуцалсан өдрөөр тасалбар болгон гүйцэтгэнэ;
  13. Гүйцэтгэгч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүх татвар, хураамж, ногдолыг хариуцна;
  14. Захиалагч ба гүйцэтгэгч нь тэдгээрийн хооронд гэрээтэй холбогдон гарч болох аливаа үл тохиролцол эсвэл маргааныг зөвшилцөн шийдвэрлэнэ. Маргааныг шийдвэрлэж чадахгүй тохиолдолд, аль нэг тал нь гэрээнд мөрдөх хууль тогтоомжийн дагуу уг маргааныг холбогдох байгууллагад шилжүүлнэ.
  1. Дээрх зүйлсийг харгалзан, захиалагч нь гүйцэтгэгчид дараах арга нөхцлийн дагуу __________ (үг ба тоогоор илэрхийлэх) бүхий гэрээний үнийг төлөх үүрэгтэй:

(i)   Гэрээний үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч ажлын талбай дээр дараах зүйлсийг авчирч, хариуцсан инженерээр баталгаажуулсны дараа гүйцэтгэнэ: (1) ажилд шаардлагатай бүх материалын талаас доошгүй хэсгийг, эсхүл 3 сард хэрэглэх бүх материалын талаас доошгүй хэсгийг, ба (ii) барилгын ажилд шаардагдах бүх тоног төхөөрөмж.

(ii)  Нэгж үнэ ба тоо хэмжээг үндэслэн тооцсон ажлын гүйцэтгэлийн хэмжээ гэрээний үнийн 70 хувьд хүрсэн тохиолдолд нэхэмжлэхийг ирүүлснээс хойш 45 өдөрт багтаан төлбөр бүрийг хийнэ.

     (iii) Хариуцсан инженер ажил дууссан эсэхийг хянаж баталгаажуулсаны эцэст, гэрээний үнийн үлдэх 20 хувьтай тэнцэх эцсийн төлбөрийг хийнэ.

Хариуцсан инженерээр хянан баталгаажуулсан төлбөрийн хүсэлтийг гүйцэтгэгчээс ирүүлсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор дээрх төлбөрийг гүйцэтгэгчид хийнэ.

  1. Чанарын баталгаат хугацаа нь дууссан ажлыг захиалагчаас хүлээн авснаас хойш 12 сар байна.

Талууд энэхүү гэрээг дээр дурдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр үүгээр байгуулав.

Захиалагчийн гарын үсэг ба тамга:

Захиалагчийг төлөөлж

 

 

_____________________________

Эрх бүхий төлөөлөгчийн нэр

Гүйцэтгэгчийн гарын үсэг ба тамга:

Гүйцэтгэгчийг төлөөлж

 

 

_____________________________

Эрх бүхий төлөөлөгчийн нэр

 

ЗӨВШӨӨРЛИЙН ЗАХИДАЛ

Огноо:            ___________________________

Хэнд:  _____________________________   [Гүйцэтгэгчийн нэр ба хаяг]

Эрхэм хүндэт ____________ танаа,

            Саналын хүсэлтийн дагуу залруулж өөрчилсөн _________________ [гэрээний дугаар ба нэр] гэрээт ажлыг __________________________________ [гэрээний үнийн дүнг үсэг ба тоогоор оруулах] үнийн дүнд багтаан хийж гүйцэтгэхээр ирүүлсэн таны саналыг бид хүлээн зөвшөөрч байгааг танд үүгээр мэдэгдэж байна.

            Түүнээс гадна та хавсралтанд байгаа гэрээний маягтанд гарын үсэг зурж, ажлыг _________ өдрөөс хэтрүүлэхгүйгээр эхлүүлэхээс гадна гэрээнд заасан барилгын ажлын хугацаанд багтаан хийж дуусгахаа баталгаажуулна уу.

Захиалагчийг төлөөлж:                                     

Эрх бүхий гарын үсэг: __________________________

                                                          

Гарын үсэг зурах этгээдийн нэр: __________________________

                                                           

Албан тушаал: __________________________