Шинжлэх ухаан, технологийн салбарын 2023 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан, 2023 оноос өмнөх 2 жилийн хугацаанд нийтлэгдсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/141 дүгээр тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам”-д заасан шаардлага хангасан бүтээл (ном)-ийг нэр дэвшүүлнэ үү.
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн холбогдох материалыг дээрх журмын 3.3-д заасны дагуу бүрдүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 29-ны дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны 507 тоот өрөөнд хүлээж авна.
Холбогдох материалыг журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай.
Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 51 267131
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР