Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын төслийг боловсруулан санал авч байна.

A- A A+
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын төслийг боловсруулан санал авч байна.

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2023 оны ..... дугаар  сарын

 ... ний өдрийн .... дугаар тушаалын

...... хавсралm

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, арга зүйч, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангасан, сургалтын байгууллагад ажиллаж байгаа захирал (цаашид “багш” гэх)-д мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа хамаарна.

1.3.Мэргэжлийн зэрэг нь сургалтын байгууллагын багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнд хүрсний баталгаа, мэргэжил, ур чадварын өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

1.4.Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

1.5.“Мэргэжлийн зэрэг олгох, хасах” үйл ажиллагаанд хамтад нь мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах, бууруулах, хасах үйл ажиллагааг ойлгоно.

1.6.“Мэргэжлийн зэрэг бататгах” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өмнө олгосон зэргийн шалгуурыг давтан хангаж буйг баталгаажуулахыг ойлгоно.

1.7.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн журмын 2.1-д заасан шалгуурыг хангасан багшид хугацаанаас нь өмнө мэргэжлийн зэрэг олгож болно.

1.8.“Ахлах багш”-ийн мэргэжлийн зэргийг сургалтын байгууллага, “Тэргүүлэх багш”-ийн мэргэжлийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага (цаашид аймаг, нийслэлийн боловсролын газар гэх)-ын дүгнэлтийг үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид Боловсролын ерөнхий газар гэх), “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг Боловсролын ерөнхий газрын дүгнэлт, саналд үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгож, хүчингүй болгох эрх үүргийг хэрэгжүүлнэ.

1.9.“Ахлах” зэрэг горилогч нь тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан, байгууллага, хамт олон, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдадаа ёс зүй, харилцаа хандлагаараа эергээр манлайлан ажилласан байна.

1.10.“Тэргүүлэх” зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил түүнээс “Ахлах” зэрэгтэй 5-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан, орон нутаг, бүсийн хэмжээнд бусад багш, байгууллагад зөвлөн тусалж хамтран ажилласан байна.

1.11.“Зөвлөх” зэрэг горилогч нь “Тэргүүлэх” мэргэшлийн зэргийг 1 буюу түүнээс дээш бататгасан энэхүү журамд заасан нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан, салбарын болон үндэсний хэмжээнд байгууллага, багш нарт зөвлөх, хамтран ажиллах зэргээр салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.

 

 

 

ХОЁР. МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГУУР

2.1.Мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална:

          2.1.1.сургалтын чанар;

          2.1.2.мэргэжил, арга зүйн ур чадвар;

2.1.3.суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, ажил олгогчийн сэтгэл ханамж;

          2.1.4.өөрийгөө хөгжүүлсэн байдал;

          2.1.5.судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, инноваци нэвтрүүлсэн ажил;

2.1.6.ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдал,

2.1.7.сүүлийн 5 жил ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байх;

2.2.Багшийн албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур дор дурдсан байдлаар ялгаатай байна. 

2.3.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нийтлэг шалгуурын дагуу нарийвчилсан үнэлгээний аргачлалыг боловсруулан баталгаажуулж, хэрэгжүүлнэ.

2.2.1.Багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална.

Шалгуур

Оноо

Ахлах аргач

Тэргүүлэх

Зөвлөх

Ерөнхий шалгуур

Сурлагын чанар

20 оноо

Суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 1 ээс дээш хувиар өссөн байх

Суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 3-хүртэлх хувиар өссөн байх

Суралцагчдын сурлагын чанар  хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх

Мэргэжил, арга зүйн ур чадвар

 

20 оноо

Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн суралцагч болон мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологи эзэмшин сургалтад ашигласан байх

Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологийг эзэмшин бүс, орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах,  сургалт  2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх

Сургалтын хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн олон хувилбарт заах арга зүй, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах технологийг туршлага болгож, үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах,  сургалт  2-оос доошгүй удаа зохион байгуулж, мэргэжил арга зүйн чиглэлээр гарын авлага, зөвлөмж боловсруулсан байх

15 оноо

Сургалтын хөтөлбөр ашиглаж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшсэн байх

Сургалтын хөтөлбөр боловсруулах багт ажилласан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологийг нэвтрүүлсэн байх

Сургалтын хөтөлбөр боловсруулах багт ажилласан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, шинэ технологи, туршлагыг бүс, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байх

Суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, ажил олгогчийн сэтгэл ханамж

10 оноо

  • Мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, ажил олгогч, хамт олноос гараагүй байх
  • Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, осол гэмтэл, зөрчил гаргаагүй байх

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

10 оноо

Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт   

Тусгай шалгуур

Судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, инноваци нэвтрүүлсэн байдал

 115 оноо

  Судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх

Бүс, орон нутгийн хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх 

Сургалт, үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ бүтээлийн санаа, технологи, инновацийг дэвшүүлсэн байх 

Бүс, үндэсний хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд өөрөө болон шавь нь илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байх

Сургалт, үйлдвэрлэлд ашиглах боломжтой шинэ бүтээлийн санаа, технологи, инновацийг туршсан байх

Ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдал 

10 оноо

Ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх

Бүс, орон нутгийн хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх

Олон улс, үндэсний хэмжээнд ажил мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байх

Нийт оноо

100

 

 

 

 

2.2.2.Сургалтын менежер/арга зүйч багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална.

Шалгуур

Оноо

Ахлах аргач

Тэргүүлэх

Зөвлөх

Ерөнхий шалгуур

Сурлагын чанар

20

оноо
 

Сургалтын менежер/ арга зүйчийн албан тушаалд ажиллах багш ахлах ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна.

Сургууль, хариуцсан хэсгийн суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх

Сургууль, хариуцсан хэсгийн суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх

Мэргэжил, арга зүйн ур чадвар



15 оноо

 

Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт 80 хувьд хүрсэн байх

Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт 90 хувьд хүрсэн байх

10 оноо

Хариуцсан хэсгийн нийт багшийн 80-аас доошгүй хувьд мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэхэд зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх

Хариуцсан хэсгийн нийт багшийн 90-ээс доошгүй хувьд мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэхэд зөвлөн тусалж, үр дүнд хүрсэн байх

10  оноо

Бүс, орон нутгийн багш нарт 3-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх 

Үндэсний болон бүсийн хэмжээнд багш нарт 5-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх 

5 оноо

Дагалдуулан сургасан 5-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх

Дагалдуулан сургасан 8-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх

 

10 оноо

Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэ технологийг сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, сайн туршлагыг бүс, орон нутгийн хэмжээнд 2-оос доошгүй удаа түгээн дэлгэрүүлсэн байх

Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шинэ технологийг сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, сайн туршлагыг үндэсний хэмжээнд 4-өөс доошгүй удаа түгээн дэлгэрүүлсэн, мэргэжил арга зүйн чиглэлээр гарын авлага, зөвлөмж боловсруулсан байх

Суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, ажил олгогчийн сэтгэл ханамж

10 оноо

  • Ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогчоос гараагүй байх
  • Сургуулийн нийт багш нарын сэтгэл ханамжийн үнэлгээ 90 -ээс дээш хувьтай байх
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх

Өөрийгөө хөгжүүлэх

10 оноо

Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт

Тусгай шалгуур

Судалгаа, инноваци, шинэ технологи

10 оноо

Сургалтын чанар, стандарт, мэргэжлийн ур чадвар, багшийн хөгжлийн талаарх судалгааны үр дүнг 2-оос доошгүй удаа бүс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсэн байх

Сургалтын чанар, стандарт, мэргэжлийн ур чадвар, багшийн хөгжлийн талаарх судалгааны үр дүнг 3-аас доошгүй удаа бүс, үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулсан байх 

Сургалт үйлдвэрлэлд ашигтай шинэ технологи, инноваци нэвтрүүлэх ажлыг дэмжсэн, санаачилсан, удирдсан байх,

Нийт оноо

100

 

 

 
 

2.2.3 Сургалтын байгууллагын захирал багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална.              

Шалгуур

Оноо

Ахлах аргач

Тэргүүлэх

Зөвлөх

 


 

Ерөнхий шалгуур

Сурлагын чанар

20 оноо

Сургалтын байгууллагын захирлын албан тушаалд ажиллах багш ахлах ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна.

Суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 3-аас дээш хувиар өссөн байх

Суралцагчдын сурлагын чанар хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн 5 жилийн дунджаар 5-аас дээш хувиар өссөн байх

 

 

Мэргэжил, арга зүйн ур чадвар

10 оноо

Сургуулийн үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийж, сургууль хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үр дүнг жил бүр тооцон ажилласан байх

10 оноо

Бүс, орон нутгийн хэмжээнд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагааг 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх 

Үндэсний хэмжээнд сургуульд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагааг 4-өөс доошгүй удаа зохион байгуулсан байх 

 

15 оноо

Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр санал, санаачилга гарган ажилласан байх

15 оноо

Сургалтын байгууллагын орчинд багш, ажилтан, суралцагч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн

Суралцагч, багш, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, ажил олгогчийн сэтгэл ханамж 

10 оноо

  • Ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогчоос гараагүй байх
  • Сургалтын байгууллагын хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн үнэлгээ 90-ээс дээш хувьтай байх
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх

Өөрийгөө хөгжүүлэх

10 оноо

Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт

Тусгай шалгуур

 

Судалгаа, инноваци, шинэ технологи

  


 

10 оноо

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээн тогтвортой ажилласан (Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Green TVET-ыг хөгжүүлэх, МБС-ын жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, цахим сургалтыг дэмжих , сургалт үйлдвэрлэлд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх ажлыг санаачилсан дэмжсэн)

Нийт оноо

100

 

 

 

ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1.Мэргэжлийн зэрэг олгох санал, хүсэлтийг багш, сургалтын байгууллагын удирдлага гаргаж болно.

3.2.Мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах хүсэлтийг мэргэжлийн зэрэг хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнөх оны 3 дугаар сарын 01-ний дотор сургалтын байгууллагад цахимаар хүргүүлнэ.

3.3.Мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах хүсэлт гаргагч дараах материалыг бүрдүүлнэ:

3.3.1.мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгахыг хүссэн хувийн  өргөдөл;

3.3.2.мэргэжлийн зэрэгтэй тохиолдолд үнэмлэхийн хуулбар;

3.3.3.энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан шалгуур хангасныг

нотлох материал;

3.4.Багшид мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийг тухайн сургалтын байгууллагад 5-11 хүний бүрэлдэхүүнтэй сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.

3.4.1.Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэрэг олгох (шинээр олгох, бататгах)-ыг хүссэн багшийн материалд үнэлгээ өгч багш нарын зөвлөлийн хуралд танилцуулах ба нийт багш нарын 90-ээс доошгүй хувийн ирцтэй хурлаас 80-аас доошгүй хувийн саналаар дэмжигдсэн саналыг хүчинтэйд тооцож сургалтын байгууллагын удирдлага дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ.

3.4.2.Сургалтын байгууллагын захирал нь ажлын хэсгийн дүгнэлт, багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн багшид “Ахлах багш” мэргэжлийн зэрэг олгосон тухай захирлын тушаалыг нээлттэй мэдээлж, шийдвэрийн хувийг тухайн багшид өгнө.

3.4.3.Сургалтын байгууллага нь “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт, багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, нэрс, энэ журмын 3.3-т заасан нотлох материалын хамт жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор тэргүүлэх зэргийг аймаг, нийслэлийн боловсролын газарт, зөвлөх зэргийг  Боловсролын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.

3.5.Сургалтын байгууллагаас ирүүлсэн “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг шалгуурыг хангасан багшийн материалыг магадлан шалгах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн шатны албан тушаалтан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж томилон ажиллуулна.

3.5.1.мэргэжлийн зэргийн шалгуурыг ханган 80-аас дээш оноо авсан тохиолдолд багшийг мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасанд тооцно.

3.5.2.ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг ажлын байранд нь очиж магадлан шалгаж болно.

3.6.Аймаг, нийслэлийн боловсролын газар нь “Тэргүүлэх багш”, Боловсролын ерөнхий газар нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт сургалтын байгууллагаас ирүүлсэн багшийн материалыг магадлан шалгаж, дүгнэлтийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.7.Энэ журмын 3.6-д заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг Боловсролын ерөнхий газар, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

3.8.“Ахлах багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийг тухайн эрх олгосон холбогдох албан тушаалтан дараа оны 01 дүгээр сарын эхний 7 хоногт багтаан олгоно.

3.9.Дараах тохиолдолд шалгуур болон хугацаа харгалзахгүй мэргэжлийн зэрэг олгож болно.

3.9.1.дэлхийн ур чадварын уралдаанд онцгой амжилт гаргасан, улсын олимпиад, уралдаанд багш өөрөө нэг, шавь нь хоёр буюу түүнээс дээш оролцож шагналт байранд шалгарсан;

3.9.2.шинэ бүтээл, ашигтай загвар, патент авсан оюуны бүтээл нь сургалт үйлдвэрлэлд нэвтэрч үр дүнд хүрсэн.

ДӨРӨВ. МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ

4.1.Мэргэжлийн зэргийн шаардлага хангаж журмын 3.8-д заасан хугацаанд үнэмлэхээ авах багшид зэргийн нэмэгдлийг мөн тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгоно.

4.2.Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэргийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгана.

ТАВ. МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА,

МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙГ ХАСАХ

5.1.Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна.

5.2.Багшийн мэргэжлийн зэрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

5.3.Багш нь сургалтын менежер, арга зүйч-багш, захирал албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд тэдний мэргэжлийн зэрэг энэ журмын 5.1-д заасан хугацаанд хүчинтэй байна.

5.4.Мэргэжлийн зэргээ ахиулаагүй, бататгаагүй тохиолдолд хүчингүй болно.

5.5.Мэргэжлийн зэргийг шатлал алгасаж болон давралдуулан олгохгүй.

5.6.Мэргэжлийн зэрэг олгосныг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн зэрэг олгосон шийдвэр, мэргэжлийн зэргийн үнэмлэх байна.

5.7.Мэргэжлийн зэрэг олгосон байгууллага нь дараах тохиолдолд багшийн мэргэжлийн зэргийг бууруулах эсхүл хасна.

         5.7.1.жилийн ажлын үнэлгээ нь 3 ба түүнээс дээш удаа 70-аас доош хувьтай үнэлэгдсэн;

5.7.2.багш, ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн;

5.7.3.тухайн мэргэжлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон;

5.7.4.суралцагчийн эрхэд халдсан нь тогтоогдсон;

5.8.Хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж,  эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална. Бусад тохиолдолд мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн бол мэргэжлийн зэргийг хасна.

5.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцно.

5.10.Мэргэжлийн зэрэг нь хүчингүй болсон багш өмнөх зэргээ сэргээх хүсэлтийг нэг жилийн дараа журмын дагуу гаргаж болно.

5.11.Багш нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын газарт албан тушаал дэвшин ажиллахад тухайн багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана.

ЗУРГАА. БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

6.1.Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг ижил хэмжээ, дизайн бүхий загвараар хийнэ. Үнэмлэхийн бичвэр, гадна буюу дотор өнгө нь мэргэжлийн зэрэг бүрээр ялгаатай байна. "Ахлах багш" мэргэжлийн зэргийн үнэмлэх ногоон, “Тэргүүлэх багш" мэргэжлийн зэргийн үнэмлэх цэнхэр, "Зөвлөх багш" мэргэжлийн зэргийн үнэмлэх улаан өнгөтэй байна.

6.2.Зэргийн үнэмлэхийн нүүрэн талд "Багш" тэмдэг зурж, МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ гэж алтан боронзоор бичнэ.

6.3.Зэргийн үнэмлэхийн дотор талын бичвэрийг (Хавсралт 1)-ын дагуу бичнэ.

ДОЛОО. БУСАД

7.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Ахлах багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг олгосон багшийн мэдээллийг бүртгэж, цахим сан үүсгэнэ.

7.2.Энэхүү журмын 3.3-т заасан материал, багшид мэргэжлийн зэрэг олгох санал, дүгнэлт, шийдвэрийг архив, холбогдох хуульд заасны дагуу сургалтын байгууллага, аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус архивын нэгж үүсгэн архивт шилжүүлнэ.

7.3.Мэргэжлийн зэргийн үнэмлэх хэвлүүлэхтэй холбогдон гарах зардлыг багш хариуцна.

7.4.Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд энэхүү журмын 1.4-д заасан зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багшид мэргэжлийн зэрэг олгосон шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд холбогдох байгууллагад гомдол гаргаж болно.

7.5.Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд  эрх бүхий байгууллага хүсэлтийг үндэслэн нөхөн олгоно.

---о0о---

 

Боловсрол, шинжлэх ухааны

сайдын 2023 оны ..... дугаар  сарын

 ...ний өдрийн .... дугаар тушаалын

...... хавсралт