JICA START 2: БИЧИЛ ТӨСЛҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

A- A A+
JICA START 2: БИЧИЛ ТӨСЛҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл (START2)”-ийн II шатны хүрээнд, хараа, сонсгол, оюун ухаан, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдэд чиглэсэн явуулын сургалт зохион байгуулах, туслах багш ажиллуулах зэрэг 9 бичил төсөл хэрэгжлээ.

Ковидын халдвар тархалтын нөхцөлд боловсролын байгууллагууд хөл хорио тогтоон теле болон цахим хичээл зохион байгуулж ирсэн боловч, сургалтын үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөө гарах болжээ. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд онцлог хэрэгцээндээ нийцсэн боловсролын үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох эрхээ эдлэхэд тодорхой хүндрэл учрах, суралцахуйд нь ноцтой хоцрогдол үүссэн зэргийг дурдаж болно.

Тиймээс, тус төсөл 2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгахад чиглэсэн бичил төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр бичил төслийн үр дүнд бий болсон эцсийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулж байна. Ковидын халдвар тархалт буурсантай холбогдон танхимын хичээл, сургалт дахин сэргэсэн хэдий ч, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, тэдэнтэй ажилладаг багш нар дараах хэрэглэгдэхүүн, гарын авлага, видео материалыг хичээл, сургалтын үйл ажиллагаандаа нэмэлт байдлаар ашиглах боломжтой боллоо.

1.Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан багц хэрэглэгдэхүүн

Уг багц хэрэглэгдэхүүнийг харааны бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид болон тэдэнтэй ажилладаг багш нарт зориулан боловсруулсан бөгөөд шаардлагатай бүх хэрэглэгдэхүүнийг бүрдүүлсэн цогц гарын авлага юм. Зорилтот хүүхдийг сурч боловсроход нэн тэргүүнд эзэмшвэл зохих чадварт тооцогддог тэмтрэх мэдрэхүй, хэл яриаг хөгжүүлэх, брайль бичгээр уншиж бичих, орон зайд баримжаалах, цагаан таяг ашиглах арга зэрэг агуулгыг гарын авлагад тусгаж, тайлбар дүрс бичлэгийг багтаасан. Гарын авлагыг үзэх.

2.Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дохионы хэлний цахим хичээл

Сонсголын бэрхшээлтэй хүүхэд 2-3 насандаа дохионы хэлний суурь чадвар эзэмших шаардлагатай байдаг боловч, ихэнх асран хамгаалагчид дохионы хэл мэддэггүйн улмаас гэрийн нөхцөлд дохионы хэл сурахад хүндрэл учирдаг. Тиймээс, дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох 18 цахим сургалтын материалыг сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид, тэдэнтэй ажилладаг цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулан боловсруулсан.

DINO I ГЭЖ ЮУ ВЭ? Танилцуулга  

DINO I Яагаад сурах хэрэгтэй вэ? 

DINO I Хэрхэн үзэх вэ? 

DINO I #А-Я Сонсголгүй хүнтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс 

DINO I #А-Я Сонсголгүй хүнтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс 

DINO I ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ I ҮГ: Шинэ дохионуудыг илэрхийлж сурцгаая 

DINO I ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ I ӨГҮҮЛБЭР: Шинэ өгүүлбэрүүдийг илэрхийлж сурцгаая 

DINO I УНТЛАГЫН ӨРӨӨ I ҮГ: Шинэ дохионуудыг илэрхийлж сурцгаая 

DINO I УНТЛАГЫН ӨРӨӨ I ӨГҮҮЛБЭР: Шинэ өгүүлбэрүүдийг илэрхийлж сурцгаая 

DINO I ЗОЧНЫ ӨРӨӨ I ҮГ: Шинэ дохионуудыг илэрхийлж сурцгаая 

DINO I ЗОЧНЫ ӨРӨӨ I ӨГҮҮЛБЭР: Шинэ өгүүлбэрүүдийг илэрхийлж сурцгаая 

DINO I УГААЛГЫН ӨРӨӨ I ҮГ: Шинэ дохионуудыг илэрхийлж сурцгаая 

DINO I УГААЛГЫН ӨРӨӨ I ӨГҮҮЛБЭР: Шинэ өгүүлбэрүүдийг илэрхийлж сурцгаая 

DINO I ҮҮДНИЙ ӨРӨӨ I ҮГ: Шинэ дохионуудыг илэрхийлж сурцгаая 

DINO I ҮҮДНИЙ ӨРӨӨ I ӨГҮҮЛБЭР: Шинэ өгүүлбэрүүдийг илэрхийлж сурцгаая 

DINO I НОМТОЙ ЯРИА I Зурган карт болон толь бичиг хэрхэн ашиглах вэ? 

DINO I #Q&A Эцэг эхээс ирдэг түгээмэл асуултуудад хариулах нь 

ХАРИЛЦААНЫ ЗӨВЛӨМЖ I СОНСГОЛГҮЙ ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАХ НЬ 

3.Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд зориулсан гарын авлага

Гэрийн нөхцөлд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, боловсролын үйл ажиллагаанд оролцуулах боломжийг олгох зорилгоор эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан тайлбар дүрс бичлэг бүхий гарын авлагыг боловсруулсан. Уг гарын авлагад, гэрийн нөхцөлд хүүхэддээ тохирсон асаргаа сувилгаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх чадварт эцэг эхийг сургахад чиглэсэн хөгжлийн дэмжлэг, үйлчилгээний тодорхой аргачлалуудыг дэлгэрэнгүй тусгасан болно. Гарын авлагыг үзэх

  4.Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага

Уг гарын авлагыг цэцэрлэгийн насны хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг явуулын багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан боловсруулсан. Хөгжлийн ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй ажиллах явуулын багш нь Портеж эрт боловсролын хөтөлбөрийн арга зүй, багц хэрэглэгдэхүүнийг ашиглах, үйл ажиллагааныхаа дарааллыг боловсруулах, хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллах даалгаврын дүн шинжилгээг төлөвлөн зохион байгуулах, хэрэгжүүлэх тухай аргачлал зэргийг дэлгэрэнгүй тусгасан. Гарын авлагыг үзэх

   5.Сургуулийн насны хүүхдэд зориулсан явуулын багшийн сургалтын гарын авлага

Хүнд хэлбэрийн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ өнждөг байсан ч зохих хөгжлийн дэмжлэг, үйлчилгээнд хамрагдах боломжийг бий болгох зорилгоор Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан явуулын сургалт зохион байгуулах, мөн хамран сургах тойргийнх нь сургуульд хамруулахаар холбон зуучлахад чиглэсэн туршилтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан тухай танилцуулах болно. Мөн уг гарын авлагаар дамжуулан явуулын багшийн үйлчилгээний загварыг санал болгосон. Гарын авлагыг үзэх

     6.Оюуны бэрхшээлтэй хүүхдэд  зориулсан туслах багшийн гарын авлага

Уг бичил төсөл нь ерөнхий боловсролын 130 болон 133 дугаар сургуульд суралцдаг оюуны бэрхшээлтэй 2 суралцагчид туслах багш ажиллуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Ердийн сургуульд туслах багш ажиллуулахад тулгамддаг асуудал, сайн тал болон бэрхшээлтэй тал зэргийг гарын авлагад тэмдэглэсний зэрэгцээ туслах багшийн үүрэг оролцоо, онцлог, сургууль, ангийн багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар санал дэвшүүлсэн болно. Гарын авлагыг үзэх

      7. Зугаатай тоо аппликейшн
Энэхүү аппликейшнд 1-10 хүртлэх тоог таних, бүтцийг ойлгох, жиших, нэмэх хасах үйлдлийг сурах 4 төрлийн даалгавар багтсан. Бага ангийн математикийн агуулгыг сонирхолтой хэлбэрээр гар утсаараа тоглонгоо сурах боломжийг бүрдүүлж байгаа юм. Аппликейшнийг оюуны бэрхшээлтэй хүүхдүүд, түүний эцэг эх, асран хамгаалагчид, бага ангийн багш нар, сонирхсон хүн бүр гар утсандаа татаж ашиглах боломжтой. Одоогийн байдлаар зөвхөн Android үйлдлийн системийг дэмжиж байна.

Аппликейшн татах

Аппликэйшныг суулгах болон хэрэглэх заавар үзэх

    8. Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд туслах багш ажиллуулах кейс, зөвлөмж


Энэхүү зөвлөмжийг, сонсголгүй хүүхдийн эх хэл болох Монгол дохионы хэлээр СӨБ болон бага боловсрол эзэмшсэн, Монгол дохионы хэлээр харилцах чадвартай, бичгийн Монгол хэлний чадвартай хүүхэд ердийн сургуулийн дунд ангид дэвшин суралцах үед Монгол дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээгээр тэгш хамран сургаж байгаа кейст тулгуурлан эцэг эх, багш, сургууль хамт олонд зориулан боловсруулав. Харин Монгол дохионы хэл огт суралцаагүй, сонсголгүй хүүхэд ердийн сургуульд суралцах аргын талаарх мэдээлэл болон сонсголгүй хүүхдэд боловсрол олгох хос хэл, хос соёлын арга зүйн талаар зөвлөөгүй болно. Гарын авлагыг үзэх