ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                    

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

файлаар үзэх

 

Огноо: 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Зээлийн дугаар ба нэр: L35490-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: FR-03: 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулийн ачааллыг бууруулахад шаардлагатай ширээ, сандал, тавилга, хэрэгсэл нийлүүлэх

  1. Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг FR-03 дугаартай                        3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулийн ачааллыг бууруулахад шаардлагатай ширээ, сандал, тавилга, хэрэгсэл нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Боловсрол, шинжлэх ухааны яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулийн ачааллыг бууруулахад шаардлагатай ширээ, сандал, тавилга, хэрэгсэл нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

Жилийн дундаж борлуулалт

Сүүлийн 3 жилд (2020, 2021, 2022) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь:

  1. FR-03/01: 1,182,000,000 (нэг тэрбум нэг зуун наян хоёр сая) төгрөг
  2. FR-03/02: 4,130,000,000  (дөрвөн тэрбум нэг зуун гучин сая)  төгрөг
  3. FR-03/03:  154,000,000 (нэг зуун тавин дөрвөн сая) төгрөгөөс багагүй байна.

Энэ хэмжээг тендерт оролцогчийн сүүлийн гурван жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж буй гэрээний хүрээнд хийгдсэн нийт төлбөрийн хэмжээгээр тодорхойлно.

Гэрээний туршлага

Сүүлийн 3 жилд (2020, 2021, 2022) үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан бараа нийлүүлсэн хамгийн багадаа 1 гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байна. Гэрээний үнийн дундаж хэмжээ нь:

  1. FR-03/01: 740,000,000 (долоон зуун дөчин сая) төгрөг
  2. FR-03/02: 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая)  төгрөг
  3. FR-03/03:  77,000,000 (далан долоо сая) төгрөгөөс багагүй байна.

Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.

Мөнгөн гүйлгээний чадавх

Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ нь:

  1. FR-03/01: 443,452,000.00 (дөрвөн дөчин гурван мянга дөрвөн зуун тавин хоёр мянга ) төгрөг
  2. FR-03/02: 1,549,200,000.00 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөг
  3. FR-03/03:  58,000,000.00 (далан долоо сая) төгрөг буюу түүнээс дээш байна.

 

  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслөөс нэмэлт мэдээлэл авч, 8:30 цагаас 17:30 цаг хүртэлх цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  2. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шилжүүлсэн байна. Тендерийн баримт бичгийг  урилгын төгсгөлд заасан хаягаар ирж авна.
  3. Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16 -ны өдрийн 11:00 цагт  эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт
  1. FR-03/01: 15,000,000 (арван таван сая) төгрөг. 
  2. FR-03/02: 52,000,000 (тавин хоёр сая) төгрөг. 
  3.  FR-03/03: 2,000,000 (хоёр сая) төгрөгийн  үнийн дүнтэй тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягт заасан байршилд нээх ба, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

  1. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцахгүй.

Байгууллагын нэр: Боловсрол, шинжлэх ухааны яаман дээр хэрэгжиж буй Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл

Байгууллагын хаяг: Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар ба өрөөний дугаар: 8 давхар, 802 тоот

Хот дүүрэг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 

Улс: Монгол Улс

  • 976-77660888

Цахим шуудан: bayarnaadam@eduproject.mn, battuya@eduproject.mn