Монгол оюутнууд Эн+ компанийн дэмжлэгтэйгээр Эрхүү хотын Политехийн их сургуульд суралцаж, амьдарна

A- A A+
Монгол оюутнууд Эн+ компанийн дэмжлэгтэйгээр Эрхүү хотын Политехийн их сургуульд суралцаж, амьдарна

Монгол оюутнууд Эн+ компанийн дэмжлэгтэйгээр Эрхүү хотын Политехийн их сургуульд суралцаж, амьдарна

Эн+ компанийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гурван иргэнийг ИРНИТУ-ийн Эрчим хүчний хүрээлэн болон бэлтгэл ангид элсүүлэн суралцуулж байна.

2023 оны гуравдугаар сард Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын үр дүнд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад ажлын зохих чиг үүргийг өгсөн. Үүний дотор ИРНИТУ болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны хооронд Монгол Улсын иргэдийг эрчим хүчний чиглэлээр суралцуулах тухай хамтран ажиллах гэрээ байгуулах бэлтгэл ажил багтсан байна. Тавдугаар сарын 23-нд Монголын ахлах ангийн сурагчид, коллеж төгсөгчид, 1-р курсын оюутнуудын дунд уралдаан зарласан.

ИРНИТУ-ийн Олон улсын сервисийн төвийн захирал Ася Контримовичийн хэлснээр тус уралдааны ялагчид цахилгаан эрчим хүч, усны эрчим хүч ба дулааны эрчим хүчний чиглэлийн бакалаврын хөтөлбөрөөр үнэ төлбөргүй суралцах эрхтэй болох юм. Математик ба физикийн тестийг амжилттай өгсөн гурван хүүхэд шилдэгээр тодорсон. Тэд мөн ИРНИТУ, яам болон "ЕвросибЭнерго" байгууллагын их сургуулийн оролцоотой ярилцлага өгсөн.

“Уралдааны нэг оролцогч охин Эрчим хүчний хүрээлэнгийн “Цахилгаан эрчим хүч, цахилгаан техник“ хөтөлбөрт элссэн. Тэрээр өмнө нь Политехийн их сургуулийн бэлтгэл ангид нэг жил орос хэл сурсан. Нөгөө хоёр хүүхэд цаашид тус их сургуульд суралцахаар ИРНИТУ-ийн бэлтгэл ангид элссэн" гэж Ася Контримович хэлэв.

2023 оны намар ИРНИТУ тус хөтөлбөрийн дагуу бэлтгэл ангид Монголоос нэмэлт оюутан элсүүлэхээр төлөвлөж байна.

Эн+ нь Орост суралцахтай холбоотой бүх зардлыг хариуцдаг. Шинээр элссэн Политехийн оюутнууд үнэ төлбөргүй суралцах, оюутны байранд байрлах, өдрийн хоолны цагаар хооллох эрхтэй байдаг. Мөн тус компани нь тэдний эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлж, шилжилт хөдөлгөөний зардлыг хариуцдаг.

Нэмэлт урамшуулал – сар тутмын 10 мянган рублийн хэмжээний тэтгэлэг. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Эн+ компанийн эрчим хүчний байгууламжууд дээр очиж, тэнд үйлдвэрийн дадлага хийх боломжтой.

ИРНИТУ-ийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан проректор Степан Быков шинэ төслийг эерэгээр үнэлсэн. Түүний хэлснээр Эрхүүгийн Политехийн их сургууль нь Монголын эдийн засагт зориулсан боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн түүхтэй. Тус их сургууль нь найрсаг хөрш орны аж үйлдвэрийн олон салбарууд, тэр дундаа эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэдэг. Сүүлийн жилүүдэд цар тахал болон түүнээс үүдсэн тээврийн зуучлалын хүндрэлийн улмаас Монголоос ирэх оюутнуудын тоо багассан. Эн+ холдингийн тусламжтайгаар Политехийн их сургууль энэ хандлагыг эргүүлнэ гэж найдаж байна.

“Шинэ төсөл нь олон асуудлыг шийдвэрлэх, жишээлбэл Монгол Улсын эдийн засагт бүтцийн дэвшилтэт өөрчлөлт хийх боловсон хүчнийг бэлтгэхэд туслах сайхан санаачилга юм. Мөн энэ нь боловсрол, эрдэм шинжилгээний харилцааг бэхжүүлэх замаар хоёр улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Манай их сургуулийн төгсөгчид ирээдүйд эх орныхоо тусын тулд хөдөлмөрлөж, цахилгаан эрчим хүчний салбарыг хөгжүүлж, чадварлаг инженерүүдийн эгнээнд нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдах сонирхол нэмэгдэнэ гэдэгт бас найдаж байна. Тэгвэл цаашид ИРНИТУ жилд 15-30 монгол оюутан элсүүлэх боломжтой болно” гэж проректор Степан Быков тэмдэглэв.

Лавлагаа: Эн+ бол нүүрстөрөгч багатай хөнгөн цагаан ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Тус эрчим хүчний холдингийн байгууллагууд Оросын нийт цахилгаан эрчим хүчний 7 орчим хувийг үйлдвэрлэдэг. Бүлэг компанийн орлого үүсгэгч хөрөнгө нь Сибирь, Ижил Мөрөн орчмын бүс нутагт байрладаг. Компанийн эрчим хүчний чиглэлийн гол элемент нь усны эрчим хүч юм.

 

Студенты из Монголии будут обучаться и жить в Иркутском политехе при поддержке Эн+

В Институт энергетики и на подготовительное отделение ИРНИТУ зачислено три гражданина Монголии по программе, инициированной Эн+.

В марте 2023 года делегация Иркутской области во главе с губернатором Игорем Кобзевым посетила Монголию. По итогам визита началась подготовка к заключению соглашения о сотрудничестве между ИРНИТУ и Министерством образования и науки Монголии об обучении монгольских граждан по направлениям подготовки в области энергетики. В мае был объявлен конкурс среди монгольских старшеклассников, выпускников ссузов и первокурсников вузов.

По словам директора Центра международных сервисов ИРНИТУ Аси Контримович, победители имеют право на бесплатное обучение на программах бакалавриата по направлениям электроэнергетики, гидроэнергетики и теплоэнергетики. Лучшими были признаны трое ребят, успешно справившиеся с тестом по математике и физике. Также они прошли собеседование с участием ИРНИТУ, Министерства образования и науки Монголии и корпоративного университета «ЕвроСибЭнерго».

«Одна конкурсантка поступила в Институт энергетики по направлению «Теплоэнергетика и теплотехника». Ранее она год обучалась русскому языку на курсах при Иркутском политехе. Еще двое зачислены в качестве слушателей на подготовительное отделение ИРНИТУ для последующего обучения в институте», - сказала Ася Контримович.

Осенью 2023 года ИРНИТУ запланировал дополнительный набор из числа слушателей Монголии на подготовительное отделение по данной программе.

Эн+ берет на себя все расходы, связанные с обучением на территории России. Новоиспечённым политеховцам предлагается бесплатное обучение, проживание в общежитии, обеденное питание. Также компания оплатит медстраховку, возьмёт на себя миграционные расходы.

Дополнительный бонус - ежемесячная стипендия в размере 10 тысяч рублей. У студентов, участвующих в программе, появится возможность посетить энергообъекты Эн+ и пройти на них производственную практику.

По словам проректора ИРНИТУ по международной деятельности Степана Быкова, Иркутский политех исторически уделяет большое внимание подготовке кадров для экономики Монголии. Университет выпускает инженеров для различных отраслей промышленности дружественной страны, в том числе энергетики. В последние годы в связи с пандемией и вызванной ею логистическими трудностями, количество студентов из Монголии снизилось. Политех надеется переломить эту тенденцию, в том числе благодаря поддержке холдинга Эн+.

«Новый проект – замечательная инициатива, позволяющая решить множество задач, например, подготовить кадры для прогрессивных структурных преобразований в экономике Монголии. Также это поможет укреплению сотрудничества между странами, развитию новых образовательных и научно-исследовательских связей.

Мы верим, что выпускники в будущем пополнят плеяду талантливых инженеров, служа на благо своей родины и развивая электроэнергетику. Мы также рассчитываем на то, что интерес к программе увеличится. В будущем ИРНИТУ сможет принимать 15-30 монгольских абитуриентов в год по данной программе», - отметил проректор Степан Быков.

Справка: Эн+ – это мировой лидер производства низкоуглеродного алюминия и возобновляемой энергии. Предприятия энергохолдинга вырабатывают около 7% всего электричества в России. Генерирующие активы группы расположены в Сибири и Поволжье. Ключевым элементом энергетического сегмента компании является гидроэнергетика.