МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ, ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ, ХЯНАЛТЫН
ТООГ ТОГТООХ АРГАЧЛАЛЫН ТӨСЛИЙН
ТАНИЛЦУУЛГА
Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлт, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал батлах тухай журам”-ын төслийг боловсруулан танилцуулж байна.
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.22 дахь заалтад “мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн журам, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал батлах”; Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад “элсэлт, төгсөлтийг Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22-т заасан журмын дагуу зохион байгуулах” гэж тус тус заасан.
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй нийт 77 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 38,034 суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж 19,940 суралцагч төгссөн байна. Харин 2023-2024 оны хичээлийн жилд 76 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 27 мянган орчим суралцагч шинээр элсэж, нийт 48,4 мянга орчим суралцагч суралцах төлөвтэй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас /ЮНЕСКО/ 2019 онд хийсэн “Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлогын тойм шинжилгээний тайлан”-д тус салбарын суралцагчдад мөнгө тэтгэлэг дахин олгож эхэлснээр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын элсэгч, суралцагчийн тоог нэмэгдүүлж, төрийн өмчийн бус сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлэхэд эергээр нөлөөлсөн тухай онцолсон байна.
Мөн “Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө 2030”-ийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын зорилгод иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварын хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, олон улсын түвшинд нийцүүлэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарыг сайжруулах, иргэд насан туршдаа суралцаж, мэдлэг, ур чадвар эзэмших, мэргэшлийн түвшин дээшлүүлэх, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгажээ.
Иймд шинээр батлагдсан хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг хүчингүй болгож “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлт, элсэлтийн журам, хяналтын тоог тогтоох аргачлал”-ыг батлах журмын төслийг боловсруулсан бөгөөд гол эрх зүйн шинэчлэлийг дор танилцуулж байна. Үүнд:
1. 2019 оны А/187 дугаар тушаалын үлгэрчилсэн журмаар зөвхөн суралцагч элсүүлэх үйл ажиллагааг зохицуулж байсан бол энэхүү журмын төслөөр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн журам, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлалыг шинээр боловсрууллаа.
2. Журмын төсөлд сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн хугацаа, элсэгчид тавигдах шаардлага, сургалтын байгууллага нь элсэлт авах мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан байх, шинэ элсэлт, төгсөлтийн мэдээг Боловсролын цахим мэдээллийн систем, санд хуульд заасан хугацаанд багтаан оруулах, элсэлтийн хяналтын саналын тооны хүсэлтийг ирүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг тодорхой болгосон.
3.Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан боловсрол асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургалтын байгууллагын чиг үүргийг тодорхой заасан.
4. Журмын төслийг боловсруулахдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37, 38 дугаар, зүйл, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7 дахь хэсгийг баримтлан насан туршийн боловсрол, тэгш хамран сургах зорилгоор элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар тусгасан.
5. Элсэлт, төгсөлт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг тухайн мэргэжил, улирлын онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу намрын элсэлт, 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу өвлийн элсэлт гэж жилд 2 удаа уян хатан зохион байгуулж болохоор заалт тусгасан.
Энэхүү элсэлт нь батлагдсан төсөв санхүү, элсэлтийн хяналтын тоог гүйцээх байдлаар зохион байгуулагдаж болно. Хэрэв нэг жилийн насан хүрэгчдийн сургалт нь тухайн оны 1 дүгээр сард эхэлсэн бол зуны улиралд барилга, хөдөө аж ахуйн суралцагчид үйлдвэрлэлийн дадлага хийх, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах бүрэн боломжтой.
6. Энэхүү журмын төсөлд хосмог сургалтын талаар ерөнхий зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хосмог сургалтын талаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасан “хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журмыг боловсруулах, батлах” журмаар нарийн зохицуулагдах болно.
7. Цэргийн алба хаагчийг элсүүлэн мэргэжил, ур чадвар олгох сургалтыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-т заасан журмын дагуу, Хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулах талаар заалт туссан.
8. Журмын төслийн хоёрдугаар хавсралтаар элсэлтийн хяналтын тоог тогтоох, батлах аргачлалыг шинээр боловсруулсан.
9. Аргачлал нь чанарын болон тоон үзүүлэлттэй байхаар боловсруулагдсан. Аргачлалыг урьдчилан 37 сургалтын байгууллагын статистик мэдээллийг оруулан туршиж, ерөнхий хувь, индексийг харьцуулж үзсэний дараагаар тоон аргачлалын үнэлгээ, оноог тооцоолон гаргасан.
10.Жил бүр батлагдсан элсэлтийн хяналтын тооны тушаал, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, сургалтын байгууллагын элсэлтийн явц, иргэдийн мэргэжил сонголт, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж жил бүр батлагдсан элсэлтийн хяналтын тоог өөрчлөх саналыг сургалтын байгууллагаас хүсэлт ирүүлж байгаа нь батлагдсан тушаалд ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна.
Иймд тухайн хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тооны саналыг 2 дугаар улирал, батлах үйл явцыг 3 дугаар улирал гэж тодорхойлсон бөгөөд элсэлтийн хяналтын тоог жил бүрийн 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор баталсан байх, үүний дагуу элсэлтийн мэдээг ирүүлж байх зохицуулалтыг тусгасан.
11. Цэрэг, цагдаа, хууль сахиулах, онцгой байдал, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгууллагын дэргэдэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дагнан сургадаг сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тооны саналыг батлахдаа онцлогийг харгалзан үзэхээр тусгасан.
12. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь Засгийн газрын 2023 оны 200 дугаар тогтоолын дагуу өртгөөр санхүүжүүлбэл сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага нэмэгдэж эхэлнэ. Иймд элсэлтийн хяналтын тоо нь тухайн сургалтын байгууллагын урт болон дунд хугацааны бодлого, төлөвлөлт, төсөв, санхүү, хувьсах зардал, тэтгэлэг зэрэгтэй шууд хамааралтай байх тул Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргуулсан байх зохицуулалтыг тусгав.
13. Төрийн байгууллага хоорондын чиг үүрэг хариуцлагыг тодорхой заасан.
14. Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа нь аливаа суралцагчийн болон боловсролын баримт бичгийн талаарх тодорхойлолт, лавлагаатай холбоотой байдаг тул баримтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгалах талаар заалт туссан.
Иймд шинэ хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг хүчингүй болгож “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлт, элсэлтийн журам, хяналтын тоог тогтоох аргачлал”-ыг шинээр боловсруулан баталснаар элсэлт, сургалт, төгсөлтийн үйл ажиллагаа, хоорондын харилцаа хамааралд эерэг үр дүн гарна гэж үзэж байна.
---000----
ТӨСӨЛ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22 дугаар заалт, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн журам”-ыг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.
2.“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.
3.Батлагдсан журамд нийцүүлэн сургалтын байгууллагын хэмжээнд мөрдөх элсэлт, төгсөлтийн журмыг 2023 оны ... дугаар сард багтаан батлах арга хэмжээ авахыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал нарт даалгасугай.
4.Энэхүү журмыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.
5.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж удирдлага, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар /А.Халиунаа/, Боловсролын ерөнхий газар/Т.Ням-Очир/-т тус тус үүрэг болгосугай.
6.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын 2019 оны А/187 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
Л.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2023 оны ....дугаар сарын
...ний өдрийн ... дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Энэхүү журмын зорилго нь улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тэргүүлэх болон эрэлттэй, нэн шаардлагатай мэргэжлийн хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог тогтоох, суралцагч, иргэнийг элсүүлэн сургах, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн төгсгөхөд оршино.
1.3. Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд нийцсэн байна.
1.4. Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой нийтэд чиглэсэн мэдээлэл, зар сурталчилгаа нь үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байна.
1.5.Техник тоног төхөөрөмж, программ хангамж болон бусад шаардлагатай дэд бүтэц, орчин бүрдсэн нөхцөлд элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж болно.
1.6. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.3-д заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.
1.7. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.6-д заасны дагуу Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын элсэгчид энэ хуулийн 12.1, 12.2 дахь хэсэг хамаарахгүй.
1.8. Цэргийн алба хаагчийг элсүүлэн мэргэжил, ур чадвар олгох сургалтыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-т заасан журмын дагуу зохион байгуулна.
1.9. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулна.
1.10. Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа нь ил тод, шударга, тэгш хамруулсан байх зарчмыг хангасан байна.
ХОЁР. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН
СУРГАЛТ, ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ
2.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар онолын, сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага гэсэн бүрэлдэхүүнтэй, сургалтын байгууллага болон ажлын байран дахь, хосмог, зайны болон цахим сургалтын хэлбэртэй байна.
2.2.Сургалтын байгууллага нь энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан аливаа хэлбэрийн сургалтыг зохион байгуулахдаа батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгоно.
2.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заасан журмын дагуу хосмог сургалт, ажлын байран дахь сургалтыг зохион байгуулна.
2.4. Сургалтын байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хичээлийн жилийн эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа, сургалтын хэлбэр, зохион байгуулалтыг батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тодорхой зааж батална. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч уян хатан зохицуулалт хийж болно.
2.5. Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.11 дэх заалтад заасан журмын дагуу зайн болон цахим сургалтыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
2.6.Хосмог сургалт, ажлын байран дээрх сургалтыг мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулбал зохино.
ГУРАВ. ЭЛСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн, эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.
3.1.1. Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад насанд хүрсэн хүн;
3.1.2.Мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын хөтөлбөрт насанд хүрсэн хүн;
3.1.3. Мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн хүн;
3.2.Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
3.2.1. Техникийн боловсролын 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалтыг төгссөн төгсөгч;
3.2.2.Техникийн боловсролын 1.5 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтад хамрагдаж төгссөн хүн;
3.2.3.Техникийн боловсролын 3 жилийн сургалтад бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
3.3. Энэ журмын 3.1.1, 3.1.2, 3.2.1, 3.2.2, 3.2.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан төгсөгч болон иргэнийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтын дагуу батлагдсан журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн дагуу хосмог сургалтад элсүүлж болно.
3.4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар суралцагч элссэн хөтөлбөрөөр суралцах хугацаандаа тухайн чиглэлийн мэргэжлийн бусад хөтөлбөрт суралцаж, хос мэргэжил эзэмшиж болох бөгөөд элсэгчид тавигдах шаардлагын дагуу ижил түвшний сургалтад элсэн суралцаж болно.
3.5.Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна.
3.6. Батлан хамгаалахын салбарын мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлагыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн журмаар зохицуулна.
ДӨРӨВ. ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
4.1. Сургалтын байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хөтөлбөрөөр элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг тухайн мэргэжил, улирлын онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу дараах хугацаанд зохион байгуулна.
4.2. Сургалтын байгууллага элсэлтийг дараах хугацаанд зохион байгуулна.
4.2.1. Мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд элсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс зохион байгуулж болно.
4.2.2.Мэргэжлийн боловсролын 3 жил болон техникийн боловсролын 3 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулна.
4.2.3. Техникийн боловсролын 1.5 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд элсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс зохион байгуулж болно.
4.2.4. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх аливаа хэлбэрийн сургалтын элсэлтийн үйл ажиллагааг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дуусгавар болгохыг баримтална.
4.3. Сургалтын байгууллага төгсөлтийг дараах хугацаанд зохион байгуулна.
4.3.1. Энэхүү журмын 4.2.1-д заасан элсэлт, сургалтыг зохион байгуулж төгсөлтийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны болон 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж болно.
4.3.2. Энэхүү журмын 4.2.2-д заасан элсэлт, сургалтыг зохион байгуулж төгсөлтийг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулна.
4.3.3. Энэхүү журмын 4.2.3-д заасан элсэлт, сургалтыг зохион байгуулж төгсөлтийг жил бүрийн 1 дээр сарын 15-ны болон 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж болно.
ТАВ. СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
5.1. Энэхүү журмын 4.2.1-д заасан мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтыг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулах тохиолдолд сургалтын байгууллага нь Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль, эрх зүйд нийцүүлэн багшийн цагийн ачаалал, ажлын цаг, зуны ээлжийн амралтад зохицуулалт хийн зөвшилцөж сургалтын төлөвлөгөөг батална.
5.2.Сургалтын байгууллага ажил олгогч, мэргэжлийн холбоодыг элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаанд оролцуулан ажиллаж болно.
5.3 Сургалтын байгууллага нь элсэлт, төгсөлтийн журмаа энэхүү журамд нийцүүлэн боловсруулж батлах бөгөөд дараах шаардлагыг тусгасан байна. Үүнд:
5.3.1. Элсэгч, төгсөгчид тавих нийтлэг болон тусгай шаардлага;
5.3.2. Суралцагч элсүүлэх мэргэжлийн хөтөлбөр, чиглэлүүд;
5.3.3. Элсэлт, төгсөлтийн шалгалт авах бол хэзээ, хаана, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх аргачлал;
5.3.4. Суралцагч элсүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх шаардлага, бүрдүүлэх материал;
5.3.5. Гадаад суралцагч элсүүлэх шаардлага, бүрдүүлэх материал;
5.3.6. Элсэлт, төгсөлт болон ур чадварын шалгалт зохион байгуулах комисс, түүний эрх, үүрэг
5.3.7. Элсэлт, төгсөлттэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэх;
5.4. Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэн сургана.
5.5. Сургалтын байгууллага гадаадын иргэнийг сургахад дараах арга хэмжээг авна. Үүнд:
5.5.1.Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнээс монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт авч, шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулж болно.
5.5.2. Энэ журмын 5.4.1-д заасан шалгалт нь "Монгол хэлний тухай" хуулийн 22.2.5-д заасан байгууллагаас боловсруулсан гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгын хүрээнд боловсруулсан байна.
5.5.3. Гадаадын иргэн харьяатын газарт хандан тухайн гадаад суралцагчийн Монгол Улсад оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргахдаа монгол хэлний шалгалтын дүнг хавсралтаар хүргүүлнэ.
5.7. Сургалтын байгууллага нь зохих журмын дагуу элсэлт, төгсөлтийн мэдээг Боловсролын цахим мэдээллийн систем, санд хуульд заасан хугацаанд багтаан бүртгэж оруулна.
ЗУРГАА. ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН МЭДЭЭ, ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ
ХУГАЦАА, ХАРИУЦЛАГА
6.1. Сургалтын байгууллага элсэлтийн явцын мэдээг 08 дугаар сарын 25-ны дотор /хавсралт-4 маягт №2/, нэгтгэл мэдээг 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор маягт /хавсралт-3 маягт №1/-ын дагуу гарган боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
6.2. Сургалтын байгууллага нь элсэлт, төгсөлтийн анхан шатны нэгтгэлийн, захиргааны, албан ёсны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврын дагуу холбогдох журмын дагуу нэгтгэх, хянах батлуулах байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлсэн байна.
6.3. Жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн явуулах сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн талаарх албан мэдээг төсөв санхүү болон захиргааны, албан ёсны статистик мэдээллийн хугацаатай уялдуулан өгнө.
6.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланг нэгтгэн хянаж жил бүр тогтоосон хугацаанд Үндэсний статистикийн хороонд цахим шуудангаар болон маягтаар баталгаажуулна.
6.5. Элсэлт, төгсөлтийн мэдээ болон шинээр элсэгчдийн албан ёсны статистик мэдээг зохих хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх буюу буруу мэдээлсэн тохиолдолд Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.6.Сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авсан ба төгсгөсөн, элсүүлэх мэргэжлийн нэрийг өөрчлөн зарласан, тухайн мэргэжлээр шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн байх тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэл, сургалтын түвшин, хугацааг өөрчлөх, хяналтын тоог хэтрүүлэн суралцагч элсүүлэн суралцуулсан тохиолдолд тухайн суралцагчид ногдох хувьсах зардал, тэтгэлгийг элсэлт зохион байгуулж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна.
6.8. Элсэлт, төгсөлттэй холбоотой гарсан санал, гомдлыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталсан элсэлт, төгсөлтийн комисс эрх, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
6.9. Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой баримтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгална.
---000---
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2023 оны ....дугаар сарын
...ний өдрийн ... дугаар тушаалын
хоёрдугаар хавсралт
ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТООГ ТОГТООХ АРГАЧЛАЛ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү аргачлалыг өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага/цаашид сургалтын байгууллага/-ын элсэлтийн хяналтын тоог тогтоох, түүнийг батлах үйл ажиллагаанд баримтална.
1.2. Бүлэг дүүргэлтийг тооцохдоо Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаалын хавсралтад ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30 хүүхэдтэй байх нормативыг баримтална.
1.3. Сургалтын байгууллага элсэлтийн хяналтын тооны саналаа боловсруулахдаа тоон болон чанарын аргачлалын дагуу 50 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээг хийж, тайлан, үр дүн, үнэлгээний оноонд нийцсэн элсэлтийн хяналтын тооны саналыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.
1.4. Тоон аргачлал нь 1/хамран сургалт, 2/сургалтын чанар үр дүн, 3/ багш, хүний нөөц, 4/санхүү, материаллаг нөөц, 5/элсэлт, төгсөлт, хөдөлмөр эрхлэлт гэсэн чиглэлээр нийт 18 шалгуур үзүүлэлтээр 17 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээ хийнэ.
1.5. Чанарын аргачлал нь 4 төрлийн судалгааг хийж 33 хүртэлх оноогоор өөрийн үнэлгээ хийнэ. Тоон болон чанарын аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдийг эксел програмд суурилсан томьёололд оруулж, өөрийн үнэлгээг албан бичиг болон цахимаар ирүүлнэ.
1.6. Үнэлгээ нь дараах хэлбэртэй байна.
- 1-29 оноо Хангалтгүй
- 30-40 оноо Дунд
- 41-50 оноо Хангалттай
1.7. Сургалтын байгууллага тоон үзүүлэлт, аргачлалыг тооцон гаргахдаа сүүлийн хичээлийн жилийн захиргааны, албан ёсны статистик мэдээллийг үндэслэх, тоон мэдээлэл, судалгааны ишлэл авсан хэсгүүдийг тодорхой зааж өгнө.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫГ ТОО ТОГТООХОД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
ТООН ҮЗҮҮЛЭЛТ, АРГАЧЛАЛ
ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫГ ТОО ТОГТООХОД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ, АРГАЧЛАЛ
№ |
Шалгуур үзүүлэлт |
Тооцох аргачлал |
Үнэлгээ |
1 |
Элсэлт авах сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх |
Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг урт хугацааны бодлогын баримт бичигт туссан бүтээн байгуулалтын салбар, чиглэл, үйл ажиллагаа, түүнд шаардагдах мэргэжилтэй ажилтны хэрэгцээ, шаардлагыг үндэслэн боловсруулсан байх |
0-10 оноо |
2 |
Тухайн сургалтын байгууллагын төрөлжилт, бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлага |
Боловсролын салбарын хөгжлийн бодлого, сургалтын байгууллагын стратеги төлөвлөгөө, сургалтын байгууллагын ТУЗ-аар батлуулсан бодлого, төлөвлөгөө |
0-5 оноо |
3 |
Сүүлийн 2 жилийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаатай уялдуулсан байдал |
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанууд, ишлэл, хуудас, нотлох баримт |
0-10 оноо |
4 |
Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал |
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо |
0-8 оноо
|
ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ХЯНАЛТЫГ ТООГ БАТЛАХ
4.1. Элсэлтийн хяналтын тооны саналыг дараах үе шаттайгаар батална.
4.1.1. Сургалтын байгууллага нь элсэлтийн хяналтын тооны саналаа салбар, мэргэжлийн чиглэл, индекс, сургалтын түвшин бүрээр нэгтгэн боловсруулж жил бүрийн II дугаар улиралд багтаан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /хавсралт-3, маягт-1-ийн дагуу/
4.1.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын байгууллагын тоон болон чанарын үнэлгээ, холбогдох баримт бичиг, тавигдах шаардлагыг харгалзан улсын хэмжээнд салбар, мэргэжлийн чиглэл, индекс, сургалтын түвшин, сургалтын байгууллага бүрээр нэгтгэн боловсруулж тухайн хичээлийн жилийн элсэлтийн хяналтын нийт тооны саналыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
4.1.3 Энэхүү журмын 4.1.2-д заасан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүрийн III дугаар улиралд багтаан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог батална.
4.2. Элсэлтийн хяналтын тооны саналыг ирүүлэхдээ дараах баримт бичгийн хамт ирүүлнэ.
4.2.1.Тоон болон чанарын аргачлалын дагуу хийсэн үнэлгээний үр дүн, хураангуй тайлан
4.2.2. Элсэлтийн хяналтын тооны саналыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн протокол, тогтоол шийдвэр
4.2.3. Сургалтын байгууллагын албан хүсэлт
4.3. Энэхүү журмын 2.6, 3.3 дахь хэсэгт заасан хосмог болон ажлын байран дахь сургалтын элсэлтийн хяналтын тооны саналыг тухайн жилийн элсэлтийн хяналтын тоонд багтаан батлуулна.
4.4. Энэхүү журмын 1.7-д заасан сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог шатлан суралцах суралцагчийн тоогоор, журмын 3.6-д заасан батлан хамгаалахын салбарын элсэлтийн хяналтын тоог батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан элсэлтийн шийдвэрийг үндэслэн батална.
4.5.Цагдаа, батлан хамгаалах, онцгой байдал, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дагнан сургадаг сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тооны саналыг батлахдаа харьяа дээд байгууллага болон сургалтын байгууллагын шийдвэрийг үндэслэн шууд баталж болно.
4.6. Элсэлтийн хяналтын тооны саналыг батлуулахад тоон болон чанарын үзүүлэлт, аргачлалын дагуу хийсэн судалгаа, тайлан, баримт бичгийг ирүүлээгүй болон дутуу ирүүлсэн тохиолдолд болон сургалтын байгууллагын мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй бол элсэлтийн хяналтын тооны саналыг хүлээн авч батлахгүй.
---000---
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ..... дугаар сарын...ний өдрийн .... дугаар тушаалын гуравдугаар хавсралт
..............................МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ/ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
20...-20.. ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ХЯНАЛТЫН ТООНЫ САНАЛ /Маягт-1/
Д/Д |
Салбар |
Мэргэжлийн индекс |
Мэргэжлийн нэр |
Сургалтын чиглэл |
Элсэлтийн хяналтын тооны санал /Нийт/ |
|||
Мэргэжлийн боловсрол олгох сургалт |
Техникийн боловсрол олгох сургалт |
|||||||
Сургалтын хугацаа |
||||||||
1 жил |
3 жил |
1.5 жил |
3 жил |
|||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
|
Дүн |
|
|
|
|
|
---000---
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ..... дугаар сарын...ний өдрийн .... дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
…………………………. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ/ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
20...-20.. ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАЛЦАГЧ ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ /Маягт-2/
Д/Д |
Салбар |
Мэргэжлийн индекс |
Мэргэжлийн нэр |
Батлагдсан элсэлтийн хяналтын тоо |
Нийт |
Элсэлтийн мэдээ |
Нийт |
Хувь |
||||||
Мэргэжлийн боловсрол олгох сургалт |
Техникийн боловсрол олгох сургалт |
Мэргэжлийн боловсрол олгох сургалт |
Техникийн боловсрол олгох сургалт |
|||||||||||
Сургалтын хугацаа |
Сургалтын хугацаа |
|||||||||||||
1 жил |
3 жил |
1.5 жил |
3 жил |
1 жил |
3 жил |
1.5 жил |
3 жил |
|||||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
Дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.22, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлт, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал батлах тухай журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа otgonmyagmar@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
---000---