МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БНХАУ-ЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЯАМТАЙ ХАМТРАН 2024 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
1. Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2024 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна:
- Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
- Төсөл хэрэгжих хугацаа: 3 жил
- Монголын талын төслийн санхүүжилт: нийт 80,000,000 төгрөг хүртэл
Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан технологийн төслийн төсөвт өртөг зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/696 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ын дагуу сонгон шалгаруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
утас: (51) 267131