“Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын төсөлд санал авч байна.

A- A A+
“Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын төсөлд санал авч байна.

“Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын”-ыг шинэчлэн боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу олон нийтээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа batselem@mecs.gov.mn  хаягаар ирүүлнэ үү. 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ... дугаар сарын ... өдрийн А/.... тушаалын хоёрдугаар хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨСВИЙН ШУУД

ЗАХИРАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Дээд боловсролын тухай хуулийн 6.1-д заасан Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг /сургуулийн гүйцэтгэх удирдлагыг/-ийн сул орон тоог нөхөх замаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах (цаашид “сонгон шалгаруулалт" гэх) нэр дэвшүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Дээд боловсролын тухай хуулийн 27.1.7-д заасны дагуу сургуулийн захирлын сул ажлын байрыг ил тод зарлаж, сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулна.

1.3.Сонгон шалгаруулалтын зорилго нь албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулахад оршино.

1.4.Сургуулийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулахдаа Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шударга, ил тод, адил тэгш, нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.

Хоёр. Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлах

2.1.Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг сургуулийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтын зарыг тус албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулах бүртгэл эхлэхээс ажлын 15-аас доошгүй өдрийн өмнө сургуулийн болон нийгмийн сүлжээнд байрших өөрийн цахим хуудаст байршуулах, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй байршуулж мэдээлнэ.

2.2.Сонгон шалгаруулалтын зар нь сургуулийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэл хийх байршил, хугацаа, шаардлагатай баримт бичгийг хүлээн авах, хариуцах ажилтны холбоо барих утасны дугаар, сонгон шалгаруулалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг агуулна.

2.3.Сонгон шалгаруулалтын зарлалд тухайн албан тушаалын тодорхойлолтод туссан шаардлагыг тодорхой тусгасан байна.

2.4.Албан тушаалын тодорхойлолтыг Удирдах зөвлөлөөс батална.

2.5.Албан тушаалын тодорхойлолтыг сонгон шалгаруулалтын товлосон хугацаанаас өмнөх 1 жилийн дотор нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

2.6.Энэ журмын 2.5 дахь заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Албан тушаалын тодорхойлолтод Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан тусгай шаардлагыг тусгана.

2.7.Ажилласан жилийг тооцохдоо Боловсролын ерөнхий хуулийн 33.5-д заасан журмыг баримтална.

Гурав. Сонгон шалгаруулах ажлын хэсэг

3.1.Сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэг /цаашид "ажлын хэсэг" гэх/-ийн бүрэлдэхүүнд сургуулийн удирдах зөвлөлийн төлөөлөл,  тухайн сургуулийн төлөөллөөс бүрдэнэ.

3.2.Ажлын хэсгийн гишүүн нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  болон сургуулийн дотоод дүрэм журмыг мөрдлөг болгон аливаа хөндлөнгийн нөлөөнд автахгүй ажиллах, сонгон шалгаруулалтад оролцогч иргэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх мэдэгдлийг гарган гарын үсэг зурж баталгаажуулан Удирдах зөвлөлд хүлээлгэн өгнө.

3.3.Оролцогчийн баримт бичгийн шаардлага хангасан этгээдээс тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн болон төсөв санхүүгийн талаарх мэдлэг, тухай сургуулийг хөгжлийн чиг хандлагыг 5 жилийн хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаарх хөгжлийн хөтөлбөр зэргийг ур чадварын шалгалтыг шалгалт авах ажлын хэсэг зохион байгуулна.

3.4.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь гишүүдээс ашиг сонирхлын зөрчилгүй болохыг нотолсон баталгааг “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” загвар маягтын дагуу гаруулан авна.

3.5.Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүнийг солих асуудлаар Удирдах зөвлөлд хандаж шийдвэрлүүлнэ.

3.6.Ажлын хэсэг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.6.1.гишүүдийн ажил үүргийн хуваарь, шалгалттай холбогдох аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх;

3.6.2оролцогчийн анкет, холбогдох бусад материалыг хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах;

3.6.3.шалгалт авах танхим, техник хэрэгсэл, холбогдох бэлтгэлийг хангах, зохион байгуулах;

3.6.4.энэ журамд заасан аргачлалын дагуу оролцогчдод үнэлгээ өгөх;

3.6.5.шалгалтын дүнг тухай бүр мэдээлэх;

3.6.6.бүртгэл, зохион байгуулалт, шалгаруулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх;

3.6.7.шалгалтын тайлан, холбогдох баримт материалыг Удирдах зөвлөлд ирүүлэх.

3.7.Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

4.1.Монгол Улсын иргэн байх;

4.2.Докторын зэрэгтэй, дэд профессор ба түүнээс дээш цолтой байх;

4.3.Тухайн сургуулийн хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;

4.4.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

4.5.Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;

4.6.Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан иргэн (цаашид “оролцогч”) сонгон шалгаруулалтад бүртгүүлнэ;

4.7.Бусад тусгай шаардлага.

Тав. Оролцогчдын бүртгэл

5.1.Бүртгэлийг ажлын 15 өдөрт багтаан явуулах бөгөөд шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэнээс дор дурдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд /сургуулийн цахим хаяг болон цаасаар/ хүлээн авч бүртгэнэ:

5.1.1.төрийн албан хаагчийн анкет;

5.1.2.шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу авна/;

5.1.3.иргэний үнэмлэхийн хуулбар /Е-Mongolia системээс лавлагаа авч болно/;

5.1.4.эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын зэргийн диплом, эрдмийн зөвлөлөөс олгосон цолны үнэмлэх/ хуулбар;

5.1.5.эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх, эсхүл ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа;

5.1.6.тухайн сургуулийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр/- ийн хуулбар, лавлагаа/;

5.1.7.сургуулийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр;

5.1.8."4 х 6"-ийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5.2.Ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй.

5.3.Энэ журмын 4-т заасан шаардлагыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн оролцогчийг сонгон шалгаруулалтад оролцох эсэх шийдвэрийг ажлын хэсэг хуралдаанаараа хэлэлцэн гаргах бөгөөд шаардлага хангаагүй /дутуу эсхүл хуурамчаар бүрдүүлсэн/ бол бүртгэхээс татгалзаж энэ тухай шалтгааныг оролцогчид мэдэгдэнэ.

5.4.Сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 24 цагийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд ажлын хэсэг уг гомдлыг ажлын 1 өдөрт багтаан эцэслэн шийдвэрлэнэ.

5.5.Сонгон шалгаруулалтын явц, ажлын хэсгийн гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг нэр дэвшигч ажлын 1 өдрийн дотор ажлын хэсгийн даргад гаргаж, маргааныг нягтлан ажлын 2 хоногийн дотор бичгээр хариу өгнө.

5.6.Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

Зургаа. Сонгон шалгаруулалтын үе шат, агуулга, үнэлгээ

6.1.Сонгон шалгаруулалт нь 3 үе шаттай зохион байгуулагдана.

6.1.1.нэгдүгээр үе шат: оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, баримт бичгийн бүрдэл бүрэн хангаж буй байдалд үнэлгээ хийж, бүрэн хангасан этгээдийг дараагийн ур чадварын шалгалт өгөх эрх үүснэ.

6.1.2.хоёрдугаар үе шат: хууль, эрх зүйн мэдлэг болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээний дүн /бичгийн шалгалт/;

гуравдугаар үе шат:оролцогчийн мөрийн хөтөлбөр, манлайлах ур чадварын үнэлгээ /танилцуулга, ярилцлага/

6.2.Нийт авбал зохих онооноос 80 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцно.

6.3.Оролцогчийн нийт үнэлгээг энэ журмын нэгдүгээр хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу гаргана.                                                                               ’            ‘

6.4.Сонгон шалгаруулалтад оролцогчдод энэ журмын гуравдугаар хавсралтаар баталсан дүнгийн хуудсыг олгоно.

6.5.3ахирлын албан тушаалд томилогдох нэр дэвшигчийг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээг энэ журмын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу хийнэ.

Долоо. Нэр дэвшүүлэх

7.1.Ажлын хэсэг нь оролцогчдын сонгон шалгаруулалтын дүнг шалгалт дууссанаас хойш ажлын 1 өдрийн дотор цахим хэлбэрээр олон нийтэд мэдээлнэ.

7.2.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг бүртгэл хийгдэж дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор зохион байгуулж, дүнг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэнэ.

7.3.Сонгон шалгаруулалтын явц, оролцогчдын үнэлгээний талаар ажлын хэсэг тайланд дэлгэрэнгүй тусгаж, сонгон шалгаруулалтын дүнг Удирдах зөвлөлд танилцуулна.

7.4.Удирдах зөвлөл сонгон шалгаруулалтад тэнцэж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчийг албан тушаалын сул орон тоонд томилох шийдвэр гаргана.

7.5.Сургуулийн удирдах зөвлөл шалгаруулалтад тэнцэж, санал болгосон  оролцогчийг албан тушаалын сул орон тоонд томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

7.6.Сургуулийн удирдах зөвлөлийн саналаар нэр дэвшигчийг 2 удаа буцаасан тохиолдолд хууль зүйн үндэслэлээ гаргаж, журмын 7.8-д заасан үндэслэлээр сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулна.

7.7.Нэр дэвшигчийг томилохоос өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасан мэдүүлгийг, журмын 4.4, 4.5-т заасан болзлыг хангаж буй эсэх лавлагааг холбогдох байгууллагаас авсан байна.

7.8.Сонгон шалгаруулалтад шалгуур хангасан нэр дэвшигч бүртгэгдээгүй болон тэнцээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтыг ажлыг хэсэг дахин зохион байгуулна.

Найм. Хориглох зүйл

8.1.Албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулахад аливаа нам, улс төрийн өндөр болон бусад албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

Ес. Хариуцлага, хяналт

9.1.Нэгдсэн үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авч, нэр дэвшсэн иргэний их, дээд сургууль төгссөн дипломын хүчинтэй эсэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хууль тогтоомжид заасны дагуу сургуулийн удирдах зөвлөл хариуцан бүрдүүлнэ.

9.2.Ажлын хэсгийн гишүүд нь шалгалтын матералын асуулт, даалгавар, хариулт /түлхүүр/ -ыг боловсруулж бэлтгэх шатанд холбогдох хууль журамд заасны дагуу байгууллагын нууцын баталгааг заавал гаргасан байх бөгөөд нууцлалыг хангаж ажиллана.

9.3.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, нууцлалтай холбоотой болон албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэж, шалгалтад оруулсан албан хаагч холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээнэ.

9.4.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын үйл явцыг баримтжуулан албажуулж, тэдгээрийг архивын нэгж болгон зохих журмын дагуу сургуулийн архивд хүлээлгэн өгнө.

9.5.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан болзол болон албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн оролцогчийн шалгалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулна.

9.6.Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

 

---оОо---

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны ... дугаар сарын ... өдрийн А/.... тушаалын нэгдүгээр хавсралт

Ур чадварын шалгалтын үнэлгээний хүснэгт

Системээр

Бичгээр

Танилцуулга

Ярилцлага

1.

Хууль эрх зүйн мэдлэг

Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадвар

Сургууль хөгжүүлэх хөтөлбөр

Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг

2.

30 хүртэл оноо

15 хүртэл оноо

40 хүртэл оноо

15 хүртэл оноо

Үнэлгээг нэгтгэж ерөнхий дундажийг гаргаж дүгнэнэ.

—оОо—

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

 2023 оны ... дугаар сарын ... өдрийн

 А/.... тушаалын хоёрдугаар хавсралт

 

НЭР ДЭВШИГЧИЙН БАРИМТ БИЧГИЙН БАТАЛГААНЫ ХУУДАС

            ……………………………………………… /Ургийн овог/

            ……………………………………………… /Эцэг эхийн нэр/

            ……………………………………………… /Нэр/

            ……………………………………………… /Регистрийн дугаар/

Утга:   1.Ирүүлсэн баримт бичиг үнэн бодит байдлыг бүрэн хариуцахаа илэрхийлэн бичих.

2.Ирүүлсэн баримт бичгийг товч дурдаж хуудсыг тодорхой заасан байна.

 

...................................................................................................................................................................................................................................................................................................................................... ............................................................................................. ...................................................................................................................................................................................................................................................................................................................................... .............................................................................................

...................................................................................................................................................................................................................................................................................................................................... ............................................................................................. ...................................................................................................................................................................................................................................................................................................................................... .............................................................................................

...................................................................................................................................................................................................................................................................................................................................... ............................................................................................. ...................................................................................................................................................................................................................................................................................................................................... .............................................................................................

Гарын үсэг:                                                               /                                               /

20…    оны … сарын … -ны өдөр

---оОо---

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

 2023 оны ... дугаар сарын ... өдрийн

 А/.... тушаалын гуравдугаар хавсралт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС

 

зураг
4x6

Оролцогчийн:

 

………………………                      (ургийн овог)

……………………...                      (эцэг буюу эхийн нэр)

……………………...                      (нэр) ...........  

……………………...                      (регистрийн дугаар)

Ажиллахыг сонирхож буй байгууллага:

Нэгж:..............................................................

Албан тушаал: Захирал

Шалгалтын төрөл

Шалгалт өгсөн үнэлгээ

Авбал зохих үнэлгээ

Авсан оноо

Мэргэшил, туршлага

Эрдмийн зэрэг /Дэд профессор, профессор/

хангасан

+

 

Мэргэшил

хангасан

+

 

Туршлага

хангасан

+

 

Ур чадвар

Хууль, эрх зүйн мэдлэг чадвар

 

30

 

Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, чадвар /Кейс өгч бичгээр авна./

 

15

 

Сургууль хөгжүүлэх хөтөлбөр, танилцуулга

 

40

 

Удирдан зохион байгуулах, манлайлах болон багаар ажиллах чадвар /Ярилцлага/

 

15

 

Ний оноо

 

100

 

Дүнтэй танилцсан.................................................. /оролцогчийн гарын үсэг/

Огноо.....................................

Сонгон шалгаруулалтад:

Тэнцсэн

Тэнцээгүй

Ажлын хэсгийн дарга........................................... /........................................ /

Нарийн бичгийн дарга .................................... /........................................... /

… оны … -р сарын .... өдөр

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

 2023 оны ... дугаар сарын ... өдрийн

 А/.... тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Сул орон тооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:.............................................

Албан тушаалын нэр:...................................................................................................

Албан тушаалын ангилал, зэрэглэл:..........................................................................

Д/д

Сонгон шалгаруулалтад оролцогчийн нэр

Эрдмийн зэргийн үнэлгээ

Туршлагын үнэлгээ

Мэргэшлийн үнэлгээ

Тухайн албан тушаалд хамаарах хууль, эрхзүйн мэдлэгийн үнэлгээ

Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ

Сургууль хөгжүүлэх, хөтөлбөрийн үнэлгээ

Удирдан зохион байгуулах, манлайлах багаар чадварын үнэлгээ

Нийт оноо

Нийт оноогоор эзлэх байр

0

1

2

3

4

5

6

7

9

9

1.

Авбал зохих нийт оноо

+

+

+

30

15

40

15

100

 

2.

Авсан оноо

I

 

 

 

 

I

 

 

 

 

Тайлбар: 1. Үнэлгээний хуудасны 0 баганад оролцогчдын нэрийг бүртгүүлсэн дарааллаар бичнэ.

2. Үнэлгээний хуудасны 1-9 дэх баганад журмын 6-д заасан шалгалтын холбогдох бүрэлдэхүүний үнэлгээг ажлын хэсэг гараар бөглөнө.

Сонгон шалгаруулах ажлын хэсэг:

 

Дарга:........................................................................ /                                                       /

Нарийн бичгийн дарга:............................................... /                                                       /

Гишүүд:...................................................................... /                                                       /

гарын үсэг                                                гарын үсгийн тайлал

20 ... оны ... сарын... -ны өдөр

—оОо—