“Сургалтын агуулгыг багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журам”-ын төсөлд санал авч байна.

A- A A+
“Сургалтын агуулгыг багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журам”-ын төсөлд санал авч байна.

“Сургалтын агуулгыг багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журам”-ын төслийг боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу олон нийтээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа batselem@mecs.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.  

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

 .........оны ...........сарын...........өдрийн

...............тушаалын нэгдүгээр хавсрал

 

СУРГАЛТЫН АГУУЛГЫГ БАГЦ ЦАГААР ТООЦОХ, БАГЦ ЦАГИЙГ ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, багш, суралцагчийн ачааллыг тооцох, гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид амжилттай судалсан хичээлийг шууд тооцох, дүйцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Багц цаг, багц цагийг хэрэглэх

2.1.Дээд боловсролын зэргийн сургалтын хөтөлбөрийн хичээлийн нэг цаг (цаашид " ХЦ" гэх)-ийн хэмжээ нь байгалийн цагийн 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

2.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийн жил нь тус бүр 20-оос доошгүй (хичээлтэй танилцах болон хичээл сонгох 2, хичээллэх 16, шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх болон хичээлийн агуулга, амжилтад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, үнэлгээтэй холбоотой гомдол санал шийдвэрлэх 2 зэрэг) долоо хоногоос тогтох намар болон хаврын үндсэн хоёр улирлаас тогтоно. Сургуулийн онцлог болон хөтөлбөрийн түвшнээс хамааруулж хичээллэх долоо хоногийг суралцагчийн ачааллыг хэтрүүлэхгүйгээр богино хугацаагаар тодорхойлж болно.

2.3.Өвөл, болон зуны нэмэлт улиралтай байж болно.

2.4.Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн жил, улирлын хичээлийн нэгдсэн хуваарийг хичээлийн жилийн эхэнд батлан мөрдөнө.

2.5.Суралцагчийн хичээллэх 1 долоо хоногт зарцуулах 3 ХЦ-ийн сургалтын ачааллыг буюу хичээллэх 16 долоо хоногийн 48 ХЦ-ийн ачааллыг 1 багц цаг гэж үзнэ.

2.6.Суралцагч улиралд 15 багц цагийн хичээл судлавал 1 долоо хоногт 45 ХЦ зарцуулах буюу ажлын нэг өдөрт 9 ХЦ зарцуулна гэж үзнэ. Энэхүү 15 багц цагийн хичээлийг судлахад зарцуулах 1 долоо хоногийн 45 ХЦ-ийг 1 бүтэн улирлын 20 долоо хоногоор тооцсон хэмжээ болох 900-аас багагүй ХЦ-ийн ачааллыг улирлын норматив ачаалал гэнэ. (Үүнд суралцагчийн нэг улиралд судлах 15 багц цагийн хичээлийн нийт цаг болон бусад үйл ажиллагаанд зарцуулагдах нийт ачаалал багтсан)

2.7.Суралцагчийн нэг 7 хоногийн норматив ачааллыг шаардлагатай тохиолдолд 40 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу улиралд 21 хүртэл багц цагийн хичээл судалж болно.

2.8.Хичээлийн багц цагийг тухайн хичээлийг судлах цаг, түвшин, хэлбэрээс хамаарч бакалаврын болон ахисан түвшинд дараах жишгээр тодорхойлно. Үүнд:

  • Бакалаврын түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 16 ХЦ + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 32 ХЦ;
  • Ахисан түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 12 ХЦ + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 36 ХЦ;
  • Бакалаврын түвшний семинарын хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 32 ХЦ + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 16 ХЦ;
  • Ахисан түвшний семинарын хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 24 цаг + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 24 цаг;
  • Лабораторийн ажил, практик, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр суралцагчийн сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цаг;

2.9.Дээд боловсролын сургалтын байгууллага нь 2.8-д заасан нормативыг харгалзан багшийн удирдлагаар суралцах болон бие даах цагийн харьцааг хичээл тус бүрээр хичээлийн түвшин, хэлбэр, ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлийн онцлогт үндэслэн тогтоож мөрдөнө.

2.10.Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нэг хичээл нь тухайн улиралд үзэж дуусгахаар тооцсон 4 багц цаг хүртэл, бүхэл тоон утгатай байна.

2.11.Агуулгын багтаамж ихтэй хичээл байвал түүнийг тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь ерөнхий агуулга, залгамж чанарыг илэрхийлсэн нэр, багц цаг онооно.

2.12.Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, төгсөлтийн шалгалт өгөхөд багц цаг оноохгүй. Суралцагчийн судалгааны ажлын үр дүн, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан бол сурлагын дүн, суралцахуйн үр дүнг харгалзан багц цагт тооцох эсэхийг сургуулийн журмаар шийдвэрлэнэ.

Гурав. Хичээл дүйцүүлэх

3.1.Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа нь албан ёсны дүнгийн тодорхойлолт болон тухайн хичээлийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд үндэслэх ба дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Үүнд:

3.1.1.Агуулга болон суралцахуйн үр дүнгийн 80-аас багагүй хувийн давхцалтай;

3.1.2.Дүйцэх хичээл нь өмнөх залгамж холбоогүй, эсвэл өмнөх залгамж холбооны хичээлийг амжилттай судалсан байх. Залгамж холбооны өмнөх хичээлийг амжилттай судалсан ч тухайн хичээлийн дүйцүүлэлтийг нөхөж хийхгүй;

3.1.3. 0.5-аас ихгүй багц цагийн зөрүүтэй байх;

3.1.4.Ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан байх;

3.1.5.Үнэлгээ нь тодорхой буюу дүнд хувиргах боломжтой байх;

3.1.6.Цааш үргэлжлүүлэн суралцахад бэрхшээл учруулахааргүй байх;

3.2.Сургууль хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэхдээ ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан, дүйцэх хөтөлбөрийн Ерөнхий суурийн болон Мэргэжлийн суурийн багцад тусгагдсан хичээлүүдээс дүйцүүлнэ. Нэг сургуулийн хөтөлбөр хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.

3.3.Шилжин суралцагчийн өмнө нь судалсан хичээлүүдээс бакалаврын өдрийн хөтөлбөрт бол 45 хүртэл, магистрын хөтөлбөрт бол 6 хүртэл, докторын хөтөлбөрт бол 9 хүртэл багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож болно.

3.4.Дэлхийн шилдэг 500-д эрэмбэлэгдсэн их сургуульд судалсан, журмын                 3.1-д тусгагдсан шаардлагыг хангаж буй хичээлийг дүйцүүлэхдээ журмын 3.2-т тусгагдсан багцын хязгаарлалтыг мөрдөхгүй байж болох бөгөөд тухайн сургалтын байгууллага дотоод журамдаа багцын төрөл, багц цагийн хязгаарыг тусгана.

3.5.Дүйцэх хичээлийн дүнгийн доод хязгаар, нийт дүйцүүлэн тооцох хичээлийн багц цагийн дээд хэмжээ, журмын 3.1-д тусгагдсанаас бусад нэмэлт шаардлагыг тухайн сургалтын байгууллага тогтооно.

3.6.Төгсөгч нь дараагийн шатны сургалтад элсэн суралцах тохиолдолд хоёр түвшинд зэрэг судлах боломжтойгоор тодорхойлогдсон хичээлүүдийг шууд тооцож болох ба дүйцүүлэлтийн дээд хэмжээ нь дараагийн түвшний сургалтын хөтөлбөр дэх танхимийн хичээлийн нийт багц цагийн 60 хувиас хэтрэхгүй байна.

3.7.Бакалавр-магистрын болон магистр-докторын нэгдмэл агуулга бүхий хөтөлбөрөөр суралцагчийн хувьд тухайн нэгдсэн хөтөлбөрт 2 түвшинд зэрэг тооцож болохоор тусгасан хичээлийг харгалзах түвшний хөтөлбөрүүдэд шууд тооцно.

3.8.Төгсөгч нь ижил түвшний хөтөлбөрт дахин элсэн суралцах тохиолдолд өмнөх хөтөлбөрийн хичээлээс журмын 3.1-д тусгасан шаардлагыг хангасан хичээлийг дүйцүүлж болно. Өмнө нь өөрийн сургуулийг төгссөн төгсөгчийн хувьд журмын 3.2, 3.3-т тусгасан хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.

3.9.Үнэлгээ нь тодорхойгүй буюу дүнд хувиргах боломжгүй (“тооцов” гэх мэт дүгнэгдсэн) хичээлийг дүйцүүлэн тооцохгүй.

3.10.Дотоодын их, дээд сургуульд хооронд байгуулсан хичээл солилцооны гэрээний дагуу судалсан, журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан хичээлийг шууд дүйцүүлэх ба журмын 3.2-т заасан багцын төрлийн хязгаарлалтад хамаарахгүй.

3.11.Зэргийн бус хөтөлбөрийн хүрээнд судалсан хичээлийг зэргийн хөтөлбөрийн хичээлээр дүйцүүлэн тооцохгүй боловч хамтын ажиллагааны гэрээний дагуу урьдчилан зөвшөөрөгдсөн зэргийн бус хөтөлбөрийн хичээлийг дүнгийн тодорхойлолтод тулгуурлан дүйцүүлж болно.

3.12.Гадаадын их, дээд сургуультай хамтран хэрэгжүүлдэг хамтарсан (joint) болон хос зэрэг олгодог (double degree) зэргийн хөтөлбөрүүдийн дагуу суралцаж ирсэн суралцагчийн багц цагийг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай албан ёсны баримт бичигт заасны дагуу шууд тооцно. Суралцагч эдгээр хөтөлбөрүүдээр суралцахаар явах үед суралцахуйн гэрээнд үзэх хичээл болон түүнийг дүйцүүлэх хичээлүүдийг заавал тусгасан байна.

3.13.Гадаад шилдэг их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг Кембрижийн олон улсын A, O түвшний шалгалтад С ба түүнээс дээш үнэлгээ авсан AS, AB, AP, IGCSE түвшний шалгалтад A үнэлгээ авсан болон олон улсын IB, AP түвшний шалгалтад В ба түүнээс дээш үнэлгээ авсан бол бакалаврын хөтөлбөрийн харгалзах суурь хичээлүүдтэй Хавсралтын Хүснэгт 1-т заасан болон ижил чиглэлийн дагуу дүйцүүлэн тооцож болно. Шалгалтын агуулгаас хамаарч А,О түвшний шалгалтын хувьд 6 хүртэлх, бусад түвшний шалгалтын хувьд 3 хүртэлх багц цагийг дүйцүүлж болно.

3.14.Их, дээд сургуулийн харьяа ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдан судалсан бакалаврын түвшний хичээлийг тухайн сургуулийнхаа бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд дүйцүүлнэ.

3.15.Дээд боловсролын дипломын С зэрэг олгодог коллеж (коосен, шаталсан сургалттай хөгжмийн мэргэжлийн сургууль хамаарна) төгссөн төгсөгч их, дээд сургуульд ижил чиглэлээр бакалаврын зэргийн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах тохиолдолд 60 хүртэлх багц цагийн хичээл дүйцүүлж болно.

3.16.Өмнө нь суралцаж байгаад чөлөөлөгдсөн суралцагч чөлөөлөгдсөнөөс хойш 3 жилийн дотор тухайн сургуульдаа шинээр элсэн суралцах тохиолдолд өмнө нь амжилттай судалсан бүх хичээлийг дүйцүүлэн тооцож болно.

3.17.Хичээл дүйцүүлэхдээ багц цагийн тодорхойлолт нь ижлээр тодорхойлогдсон хичээлийн багц цагийг тэр хэвээр нь ашиглах бөгөөд багц цагийг өөрөөр тодорхойлсон гадаадын их, дээд сургууль, коллежид судалсан хичээлийг тооцохдоо тухайн сургуулийн сургалтын цагийн тухай албан ёсны тайлбар заавал шаардана. Энэ тохиолдолд тухайн багц цагийн тодорхойлолт дахь суралцагчийн ачааллыг энэхүү журмын багц цагийн харгалзах үзүүлэлтүүдэд шилжүүлэн тооцно.

3.18.Гадаадын их, дээд сургуулиудад түгээмэл хэрэглэгддэг ялгаатай багц цагийг Хавсралтын Хүснэгт 2-т заасны дагуу шилжүүлэн тооцно.

3.19.Суралцагчийн судалсан хэд хэдэн хичээлийн багц цаг болон суралцахуйн үр дүн нь нийлээд дүйцэх хичээлийн багц цаг, суралцахуйн үр дүнд хүрч байвал тухайн хичээлүүдийг нэгтгэн дүйцүүлж болно. Дүйцэх хичээлийн үнэлгээг дүйцүүлэх хичээлүүдийн багц цаг ба дүнгийн жигнэсэн дунджаар тооцоолох ба бутархай дүнг бүхэл болгож харгалзах дүнд шилжүүлнэ.

3.20.Суралцагчийн судалсан нэг хичээл нь хэд хэдэн хичээлийн суралцахуйн үр дүнг хангасан, тэдгээр хичээлүүдийн багц цагийн нийлбэрээс багагүй байгаа тохиолдолд тэдгээр хичээлүүдийг тус тусад нь дүйцүүлж болох ба дүйцэх хичээл бүрийн үнэлгээ нь дүйцүүлэх хичээлийн үнэлгээтэй адилхан байна.

3.21.Үнэлгээний систем нь өөрөөр тодорхойлогдсон гадаадын зарим улс орнуудын түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг Хавсралтын Хүснэгт 3-т заасны дагуу хөрвүүлэн тооцно.

3.22.Суралцагчийн хичээлийн үнэлгээ нь дүйцэх сургуулийн үнэлгээний системээс (дүнгийн шатлал) өөр бол тухайн сургуулийн дүнгийн шатлалын тухай албан ёсны тайлбарт үндэслэх бөгөөд эсхүл амжилттай дүнг 60-95 онооны завсарт харгалзуулах замаар шилжүүлэн тооцно. Хэрэв үнэлгээг багц цагийн нарийвчлалтай холбож, багц цагийг бууруулан тооцсон бол интервалын дээд оноог харгалзуулна.

3.23.Дүйцүүлэн тооцох дүн нь журмын 3.2-т заасан үнэлгээний системийн аль нэг интервалаар тодорхойлогдож байвал уг интервалын дундаж утгаар эцсийн үнэлгээг тогтооно.

2.24.Бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрт тусгасан гадаад хэлний 45 багц цаг хүртэлх хичээлийг тухайн хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын онооны 60-аас дээш хувийн оноог авсан эсхүл сургуулиас тогтоосон шалгалтыг өгч тэнцсэн тохиолдолд тухайн хичээлийн кредитийн зохих хувийг төлж, шууд дүйцүүлэн тооцож харгалзах хувьчилсан оноогоор тус тус дүгнэнэ. Төлөх кредитийн төлбөрийн хэмжээг сургууль тогтооно.

2.25.Журмын 4.20-д заасан дүйцүүлэлт хийхдээ тухайн шалгалтыг өгсөн тухай албан ёсны сертификат, шалгалтын материалыг хавсаргана. Дүйцүүлэн тооцох олон улсын шалгалтын нэр, түвшин тогтоосон сертификатын хүчинтэй хугацаа болон дүйцүүлэх хичээлийн нэр, багц цагийг тухайн сургууль шийдвэрлэнэ.

2.26.Гадаад хэлний шалгалтын сертификатын оноогоор ахисан түвшний хөтөлбөрийн болон журмын 4.20-д зааснаас бусад тохиолдлоор хичээл дүйцүүлэхгүй.

2.27.Сургууль хооронд хичээл дүйцүүлэхдээ хувьчилсан оноогоор дүнг тодорхойлж, харгалзах үсгэн үнэлгээ, нэмэлт тэмдэглэгээ хэрэглэнэ.

2.28.Хичээл дүйцүүлэхэд багц цагийн хэмжээнээс хамааруулан хураамж авч болох ба энэ тохиолдолд тухайн сургалтын байгууллага дотоод журамдаа заавал тусгасан байна.

 

---о0о---

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

 .........оны ...........сарын...........өдрийн

...............тушаалын хоёрдугаар хавсралт

 

Бакалаврын хөтөлбөрийн хичээлд дүйцүүлэн тооцох

олон улсын шалгалт

Хүснэгт 1

Шалгалтын агуулга

Дүйцүүлэх хичээлийн чиглэл

Математик, статистик

Математик болон статистикийн чиглэлийн хичээл

Физик, механик

Физикийн чиглэлийн хичээл

Хими

Химийн чиглэлийн хичээл

Биологи

Биологи болон экологийн чиглэлийн хичээл

Газарзүй

Газарзүйн чиглэлийн хичээл

Дэлхий нийтийн чиг хандлага

Олон улсын харилцаа, даяаршиллын чиглэлийн хичээл

Арт & Дизайн

Урлагийн чиглэлийн хичээл

Эдийн засаг

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлийн хичээл

Гадаад хэл

Харгалзах гадаад хэлний хичээл

Хавсарсан шинжлэх ухаан

Хими эсвэл физик эсвэл биологийн чиглэлийн хичээл

 

Түгээмэл хэрэглэгддэг багц цагийн харьцааны үзүүлэлт

Хүснэгт 2

Монгол

ECTS

АНУ*

БНХАУ

Энэтхэг

Япон

БНСУ

ОХУ**

Австрали

Канад

Сингапур

1 багц цаг

2

1

1

1

1

1

2

2

0.17

1.6

* Улирлын (quarter) багц цагт суурилсан кредит системтэй сургууль бол багц цагийг 3/2 коэффициентэд хувааж тооцно.

** Багц цагаар хэмжигддэггүй, танхимын цагаар тодорхойлогддог сургалтын системтэй бол 72 танхимын цагийг 1 багц цаг гэж үзнэ.

Гадаадын түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг хөрвүүлэн тооцох аргачлал

Хүснэгт 3

 

Монгол

A

B

C

D

F

100

95

95

90

89

85

85

80

79

75

75

70

69

65

65

60

59

   

ECTS

A

A

A

A

B

B

B

B

C

C

C

C

D

D

E

E

F

F

F

Exc

Exc

Exc

Exc

Vgood

Vgood

Vgood

Vgood

Good

Good

Good

Good

Satis

Satis

Pass

Pass

Fail

Fail

Fail

Хятад

100

95

95

90

89

85

85

80

79

75

75

70

69

65

65

60

59

   

Тайван

100

95

90

80

79

75

75

70

69

65

65

60

       

59>

59>

59>

Орос

100

95

95

90

87

84

83

80

79

75

75

70

65

60

55

50

49

   

5

5

5

5

5

4

4

4

3

3

3

3

3

3

3

3

2

   

excellent

excellent

excellent

excellent

excellent

excellent

good

good

satisfactory

satisfactory

satisfactory

satisfactory

satisfactory

     

fail

   

Япон

S/A+ 100

S/A+ 95

S/A+ 95

S/A+ 90

A 89

A 89

A 85

A 85

A 80

B 79

B 75

B 75

B 70

C 69

C 65

C 60

F/D 40-59

F/D 40-59

F/E <40

Англи, Ирланд

85,A

80,A

73,A

70,A

67, B+

65,B+

63, B+

60,B+

57,B

55,B

53,B

50,B

47,C+

45,C+

43,C

40,C

35,D

30,D

<30,E,F

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Итали

30

30

30

30

29

27

25

23

22

21

21

20

19

18

18

17

16

15

<15

Бельги, Франц

20

20

19

19

18

18

17

17

16

16

15

14

13

12

11

10

9

8

<8

Португал

20

19

18

17

16

15

14

14

13

13

12

12

11

11

10

10

9

7

<5

Дани

12

12

12

12

10

10

10

10

7

7

7

7

4

4

2

2

0

0

0

Голланд

10

9

9

9

8

8

7

7

6

6

6

6

5.5

5.5

5

5

4

3

<3

Литва

10

10

9

9

8

8

8

8

7

7

6

6

5

5

5

5

4

3

2

Испани, Румын

10

10

9

9

8

8

8

7

7

7

6

6

5

5

5

5

4

3

2,1

Исланд

10

10

9

9

8

7

7

7

6

6

6

6

5

5

5

5

4

4

3,2,1

Грек, Кипр

10

10

9

9

8

8

8

8

7

7

6

6

5

5

4

4

3

2,1

0

Швейцар

6

5.75

5.5

5.25

5

5

4.75

4.75

4.5

4.5

4.5

4.5

4.25

4.25

4

4

<4

<4

<4

Болгар

6

6

6

6

5

5

5

5

4

4

4

4

3

3

3

3

2

2

2

Польш(2)

5

5

5

5

4+

4+

4+

4+

4

4

4

4

3+

3+

3

3

2

2

2

Унгар, Швед, Хорват

5

5

5

5

4

4

4

4

3

3

3

3

2

2

2

2

1

1

1

Финланд(1)

3

3

2.5

2.5

2

2

2

2

1.5

1.5

1.5

1.5

1

1

1

1

0

0

0

MU

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Норвег

1.6

1.7

1.8

1.9

2

2.1

2.3

2.5

2.6

2.7

2.8

2.9

3

3.3

3.5

4

4.1

4.5

5

Герман

1

1

1

1

2

2

2

2

3

3

3

3

4

4

4

4

5

5

6

Австри

1

1

1

1

2

2

2

2

3

3

3

3

4

4

4

4

5

5

5

Чех

1

1

1

1

2

2

2

2

2

2

2

3

3

3

3

3

4

4

4

Эстони

A

A

A

A

B

B

B

B

C

C

C

C

D

D

E

E

F

F

F

Мальт

A+

A

A

A

B+

B+

B

B

C+

C+

C

C

D+

D+

D

D

F

F

F

Өмнөд солонгос

A+

A

A

A-

B+

B

B

B-

D+

D

D

D-

       

F

F

F

Турк

AA

AA

AA

AA

BA

BA

BA

BA

BB

BB

CB

CB

CC

CC

DC

DD

F

F

F

Хонгконг, Энэтхэг

A

A

A

A

B

B

B

B

C

C

C

C

D

D

D

D

F

F

F

Словак

Exc A

Exc A

Exc A

Exc

Vgood

Vgood

Vgood

Vgood

Good

Good

Good

Satis

Satis

Satis

Pass

Pass

Fail

Fail

Fail

     

A

B

B

B

B

C

C

C

D

D

D

E

E

F

F

F

Словени

Exc A

Exc A

Exc A

Exc

Vgood

Vgood

Vgood

Vgood

Good

Good

Good

Satis

Satis

Satis

Pass

Pass

Fail

Fail

Fail

     

A

B

B

B

B

C

C

C

D

D

D

E

E

F

F

F

Сингапур

Class I

Class I

Class II i

Class II i

Class II ii

Class II ii

Class II ii

Class II ii

Class III

Class III

Class III

Class III

             

 

.....