Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл PISA үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулж байна.
PISA 2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улсын тухайд энэ үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцсон юм.
Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан.
Цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр үнэлгээг зохион байгуулдаг. Монгол Улс компьютерт суурилсан хэлбэрийг сонгосон юм.
PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд /15 нас хүртэл/ боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг юм.
Ингээд 1.5 жилийн туршид боловсруулалт хийж судалгааны үр дүнг өнөөдөр зарлаж байна.
Энэ үр дүнгээр Монгол улс 81 орноос
Математик 47 дугаар байр
Унших чадвар 65 дугаар байр
Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Дэлгэрэнгүйг зурагт тайлбараас хүлээн авна уу.