2023 оны 2 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

A- A A+
2023 оны 2 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам  болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн  өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн талаар

2023 оны 2 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам

болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн

 өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн талаар

 

2023 оны 07 дугаар сарын 07                                                               Улаанбаатар хот

         Иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг улирал тутам өссөн дүнгээр гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байна.

         Боловсрол, шинжлэх  ухааны яам  (цаашид “БШУЯ” гэх) болон сайдад ажлаа шууд хариуцан тайлагнадаг харьяа байгууллагуудад 2023 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 2503 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна.

           

     Иргэдээс Боловсрол, шинжлэх  ухааны яам  болон албан тушаалтанд хандан 2023 оны 2 дугаар улиралд нийт 2503 өргөдөл, гомдол ирүүлснээс 32,7% нь цахимаар, 56,7% нь бичгээр,  10,6% нь биечлэн уулзсан байна.

     Нийт ирүүлсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилж үзвэл хүсэлт 1859 буюу 74,3%,  санал 152 буюу 6,1%, гомдол 492 буюу 19,6% байна.

           

Хүснэгт. Ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга.

     Тоо

    Хувь

                         Өргөдөл гомдлын агуулга

1

458

18,3

Хууль эрх зүй, бодлого, үйл ажиллагааны чиглэлээр

2

782

31,2

Лавлагаа, бүртгэлийн чиглэлээр

3

580

23,2

Оюутны зээл, тусламж, тэтгэлгийн чиглэлээр

4

363

14,5

Төрийн албан хаагчийн ёс зүй, хүний нөөцийн чиглэлээр

5

320

12,8

Санхүүжилт, нийгмийн баталгааны чиглэлээр

          

Шийдвэрлэлт:

         2023 оны 2 дугаар улиралд ирүүлсэн 2503 өргөдөл, санал, хүсэлтийн  2314 буюу 93,0 хувийг шийдвэрлэсэн дүнтэй байна. Шийдвэрлэгдээгүй 189 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

Цаашид:

  • Эрхэлсэн асуудлын чиглэлээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, журам болон яамнаас баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаандаа иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд агуулагдсан санал, санаачилгыг тусгахад анхаарна.
  • Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг  дүгнэхэд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн үзүүлэлтийг харгалзан ажиллана.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ