2023 оны 3 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

A- A A+
2023 оны 3 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам  болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн  өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн талаар

2023 оны 3 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам

болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн

 өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн талаар

 

2023 оны 10 дугаар сарын 03                                                               Улаанбаатар хот

         Иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг улирал тутам өссөн дүнгээр гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байна.

         Боловсрол, шинжлэх  ухааны яам  (цаашид “БШУЯ” гэх) болон сайдад ажлаа шууд хариуцан тайлагнадаг харьяа байгууллагуудад 2023 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 3896 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна.

           

     Иргэдээс Боловсрол, шинжлэх  ухааны яам  болон албан тушаалтанд хандан 2023 оны 3 дугаар улиралд нийт 1493 өргөдөл, гомдол ирүүлснээс 30,9% нь цахимаар, 43,5% нь бичгээр,  25,5% нь биечлэн уулзсан байна.

     Нийт ирүүлсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилж үзвэл хүсэлт 3143 буюу 80,6%,  санал 241 буюу 6,1%, гомдол 512 буюу 11,8% байна.

           

Хүснэгт. Ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга.

     Тоо

    Хувь

                         Өргөдөл гомдлын агуулга

1

479

12,2

Хууль эрх зүй, бодлого, үйл ажиллагааны чиглэлээр

2

1571

40,3

Лавлагаа, бүртгэлийн чиглэлээр

3

1046

26,8

Оюутны зээл, тусламж, тэтгэлгийн чиглэлээр

4

403

10,3

Төрийн албан хаагчийн ёс зүй, хүний нөөцийн чиглэлээр

5

397

10,1

Санхүүжилт, нийгмийн баталгааны чиглэлээр

Шийдвэрлэлт:

         2023 оны 3 дугаар улиралд ирүүлсэн 3896 өргөдөл, санал, хүсэлтийн  3680 буюу 94,4 хувийг шийдвэрлэсэн дүнтэй байна. Шийдвэрлэгдээгүй 126 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

Цаашид:

  • Эрхэлсэн асуудлын чиглэлээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, журам болон яамнаас баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаандаа иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд агуулагдсан санал, санаачилгыг тусгахад анхаарна.
  • Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг  дүгнэхэд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн үзүүлэлтийг харгалзан ажиллана.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ