Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.3 дахь зорилтын хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөгчидтэй хамтран Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус хуулийн 14.4 дэх хэсэгт заасан бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт заавал тусгах агуулга, үзэл баримтлал “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр 2023-2030”-ийн холбогдох зорилттой хэрхэн уялдаж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага, сонгох шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, шударга, ил тод, нээлттэй томилох, хөндлөнгийн оролцоогүйгээр өрсөлдөх боломжийг хангах судалгаа, “Олон улсын комплаенсын тогтолцооны стандарт, түүний шаардлага” судалгаа, “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, Монгол Улсын Хүний эмийн зөвлөлийн албан тушаалтнуудын чиг үүрэг, үйл ажиллагаанд судалгаа хийх зэрэг судалгаа, дүн шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зорилгын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь: АТҮХ-ийн 3 дугаар зорилгын замын зураглал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.