Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийлгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Үдийн хоол хөтөлбөр нь өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдал, сургуулийн байршлаас үл хамааран сургуульд суралцаж буй бага ангийн сурагчдад улсын төсвөөс бүрэн хариуцан санхүүжүүлж, шим тэжээллэг аюулгүй хоол хүнсээр үйлчлэх юм. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Үдийн хоол чанар, хүртээмж, орчин нөхцөлд хөндлөнгийн хяналт хийх /Орхон аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, нийслэлд хоол үйлдвэрлэлийн газрыг түрээсийн болон бие даан үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 10 сургуульд/;
- Үдийн хоол хөтөлбөрөөс үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг үнэлэх.
- Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх баг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Боловсролын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын туршлагатай байх (Боловсролын салбарын оролцогч талуудаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан ажлыг ижил төстэй ажилд тооцно);
- Боловсролын салбарт үнэлгээ, шинжилгээ хийх туршлагатай, мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг /багийн ахлагч: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээлийн мэргэжилтэн, багийн гишүүд: хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, төрийн салбарын төсвийн чиглэлээр ажилласан туршлагатай нягтлан, санхүүгийн мэргэжилтэн/ бүрдүүлсэн байх.
- Бүрдүүлэх материал:
- Дээр дурдсан мэргэжилтэн тус бүрийн ажлын туршлага, ур чадварыг илэрхийлсэн товч анкет, нотлох баримтууд (Нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд үнэлгээний оноо тооцохгүй);
- Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын жагсаалт, гэрээ болон ажил хүлээлцсэн актын хуулбар/гэрээ дүгнэсэн баримт бичиг ирүүлэх.
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Засгийн газрын III байр, 5 давхарт 518 тоот.
Холбогдох утас: 11-318131
Имэйл: dulamkhand@mecs.gov.mn
4. Анхаарах зүйлс:
- Сонирхсон этгээд мэдүүлгээ өгөхийн өмнө зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай заавал танилцсан байна. Ажлын даалгаврыг төслийн dulamkhand@mecs.gov.mn и-мэйл хаягт хүсэлт илгээн авч болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.