"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН" төсөлд саналаа ирүүлнэ үү.

A- A A+

Техникийн зохицуулалтын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Дээд боловсролын тухай хуулиар дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг техникийн зохицуулалтад  үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох бөгөөд техникийн зохицуулалтыг Засгийн газар батална гэж заасны дагуу техникийн зохицуулалтын төслийг боловсруулаад байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын дагуу техникийн зохицуулалтын төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудаст санал авахаар байрлуулав. Төсөлтэй танилцан саналаа Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт (oyunbilegoirov@mecs.gov.mn) ирүүлнэ үү.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны ... дугаар сарын ... өдөр         Дугаар ...                               Улаанбаатар хот

 

Техникийн зохицуулалт батлах тухай

(Дээд боловсролын сургалтын байгууллага)

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1, Дээд боловсролын тухай хуулийн 6.1, 6.5, 7.4-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                              Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                              Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2024 оны ...

дугаар тогтоолын хавсралт

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Нэгдүгээр бүлэг

Ерөнхий зүйл

 

1.1.Зорилго, хамрах хүрээ

1.1.1.Энэ техникийн зохицуулалтын зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллагыг ангиллыг тогтооход оршино.

1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага заавал дагаж мөрдөнө.

1.2.Норматив эшлэл

Энэ техникийн зохицуулалтад эш татаж хэрэглэсэн дараах стандарт, баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийг хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс эш татаж хэрэглэнэ.

Боловсролын ерөнхий хууль

Дээд боловсролын тухай хууль

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль

Зөвшөөрлийн тухай хууль

Зөрчлийн тухай хууль

Төрийн хяналт шалгалтын тухай хууль

Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт

Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт

MNS 5742:2019 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага

MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл,үйлчилээний газарт тавих шаардлага”

MNS 5869:2008 Оюутны дотуур байрны үйлчилгээ. Ерөнхий шаардлага

MNS 6929-2:2021 Байгууллагын архивын өрөө, хадгаламжийн санд тавих шаардлага

Боловсролын олон улсын стандарт ангилал 2013

Боловсролын олон улсын стандарт ангилал 2013-F

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал. Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал. Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал. Оюутан элсүүлэх журам

1.3.Нэр томьёо, тодорхойлолт

Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“их сургууль” гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг;

1.3.2.“коллеж” гэж Дээд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг;

1.3.3."судалгааны их сургууль" гэж Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг;

1.3.4.”сургалтын их сургууль” гэж шинжлэх ухааны хоёр ба түүнээс дээш чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг, сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн байгууллагыг хэлнэ.

  1.3.5.”мэргэжлийн их сургууль” гэж нийт суралцагчийн 75-аас дээш хувь нь нэг шинжлэх ухааны чиглэлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг, сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн байгууллагыг хэлнэ.

1.3.6. “тусгай мэргэжлийн их сургууль” гэж төрийн тусгай чиг үүргийн, шашны болон хөгжмийн чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг, сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн байгууллагыг хэлнэ.

1.3.7.”сургалтын коллеж” гэж шинжлэх ухааны хоёр ба түүнээс дээш чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистрын хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг, сургалт-судалгаа, сургалт-үйлдвэрлэлийн байгууллагыг хэлнэ.

  1.3.5.”мэргэжлийн коллеж” гэж нийт суралцагчийн 75-аас дээш хувь нь нэг шинжлэх ухааны чиглэлээр дэд бакалавр, бакалавр магистрын хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг, сургалт-судалгаа, сургалт-үйлдвэрлэлийн байгууллагыг хэлнэ.

  1.3.6.”шинжлэх ухааны нэг чиглэлийн хөтөлбөр” гэж боловсролын олон улсын стандарт ангиллын нэг төрөлжсөн чиглэлд хамаарах сургалтын хөтөлбөрийг хэлнэ.

1.3.7.“үндсэн багш” гэж Дээд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу албан тушаалын зэрэглэлд ажиллахаар захирлын тушаалаар баталгаажиж, тухайн сургуулиар дамжуулж нийгмийн даатгал төлдөг, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн болон соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах нормативт ажлыг цогцоор явуулдаг багшийг хэлнэ.

 

Хоёрдугаар бүлэг

Их сургууль, коллежид тавигдах нийтлэг шаардлага

2.1.Их сургууль, коллеж дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

2.1.1.Сургалтын зориулалт бүхий өөрийн эзэмшлийн газартай байна.

2.1.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 7.2-т заасан тусгай зөвшөөрлийг авсан байна.

2.1.3.Байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацаа нь хүчин төгөлдөр байна.

2.1.4.“Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-д тус тус нийцсэн  байна.

2.1.4.1.сургуулийн барилга нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хичээлийн байртай байна.

2.1.4.2.”MNS 5869:2008 Оюутны дотуур байрны үйлчилгээ. Ерөнхий шаардлага”-ыг хангасан оюутны дотуур байртай байна. Дотуур байргүй бол дотуур байраар хангагдах шаардлагатай суралцагчдыг стандартын шаардлага хангасан байгууллагуудтай гэрээ байгуулж, байраар хангасан байна.

2.1.4.3.Суралцагчийн тоо нь сургуулийн хүчин чадалд тохирсон байна. Нийт суралцагчийн тоог сургалтын танхим, лабораторийн нийт суудлын тоонд харьцуулж тодорхойлсон ээлж ашиглалтын коэффициент нь 2-с ихгүй байна.

2.1.4.4.Суралцагчын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх биеийн тамирын заал, талбайтай байхыг шаардана. Биеийн тамирын заал, талбайгүй тохиолдолд холбогдох байгууллагатай гэрээ байгуулж, сургалт явуулдаг байна.

2.1.4.5.“MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл,үйлчилээний газарт тавих шаардлага”-ыг хангасан хоолны газартай байна.

2.1.4.6.”MNS 5742:2019 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага”-ыг хангасан номын сантай байна.

2.1.5.Хөтөлбөр бүрээр 1 суралцагчид 3-аас доошгүй мэргэжлийн ном, сурах бичигтэй байхыг шаардана.

2.1.6. Дээд боловсролын тухай хуулийн 15.1, 15.2-т заасан шаардлагын дагуу багшлах боловсон хүчнийг бүрдүүлсэн байна.

2.1.7.Үндсэн багш, суралцагчийн харьцаа нь дараах шаардлагыг хангасан байна. Багш болон суралцагчийг идэвхтэй төлөвт байгаа тоогоор тодорхойлно.

2.1.7.1.сургуулийн нийлбэр дүнгээр 1 үндсэн багшид ногдох суралцагчийн тоо 30 хүртэл байна. Орон нутгийн салбар болон харьяа сургуулийг тусад нь тооцно.

2.1.7.2.дэд бакалаврын эсвэл бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэг бол хөтөлбөрийн багшийн тоо 30 оюутан тутамд 1 байна.

2.1.7.3.ижил нэр, индекс бүхий дэд бакалавр болон бакалаврын хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэг бол 210 хүртэлх суралцагчид нийт 5-с багагүй мэргэжлийн багш шаардана.

2.1.7.4.зөвхөн магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг бол 15 магистрант тутамд докторын зэрэгтэй 1 хөтөлбөрийн багш байна.

2.1.7.5.ижил нэр, индекс бүхий бакалавр ба магистрын хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэг бол бакалаврын 120 хүртэл бөгөөд магистрын 30 хүртэл суралцагчид нийт 5-с багагүй мэргэжлийн багш шаардана. Нийт шаардах багшийн 40-с багагүй хувь нь докторын зэрэгтэй байна.

2.1.7.6.зөвхөн докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг бол 10 докторант тутамд докторын зэрэгтэй 1 хөтөлбөрийн багш шаардана.

2.1.7.7.ижил нэр, индекс бүхий магистр, докторын хөтөлбөрийг хамт хэрэгжүүлдэг бол нийт 30 хүртэл суралцагчид бол 3-с багагүй докторын зэрэгтэй хөтөлбөрийн багш шаардана.

2.1.7.8.ижил нэр, индекс бүхий дэд бакалавр, бакалавр, магистрын хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэг бол дэд бакалавр ба бакалаврын нийт 210 хүртэл, магистрын 15 хүртэл суралцагчид нийт 6-с багагүй мэргэжлийн багш шаардана. Үүнээс 30 хувиас багагүй хувь нь докторын зэрэгтэй байна.

2.1.7.9. ижил нэр, индекс бүхий бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэг бол бакалаврын 120 хүртэл, магистрын 15, докторын 10 хүртэл суралцагчид нийт 6-с багагүй мэргэжлийн багш шаардана. Нийт шаардах багшийн 40-с багагүй хувь нь докторын зэрэгтэй байна.

2.1.7.10. ижил нэр, индекс бүхий дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэг бол дэд бакалавр болон бакалаврын 210 хүртэл, магистрын 15, докторын 10 хүртэл суралцагчид нийт 8-с багагүй мэргэжлийн багш шаардана. Нийт шаардах багшийн 30-с багагүй хувь нь докторын зэрэгтэй байна.

2.1.8. Энэ Техникийн зохицуулалтын 2.1.7.2-2.1.7.10-т заасан үндсэн багшийн тоо нь дэд бакалавр ба бакалаврын хөтөлбөрийн хувьд 30 оюутнаар тооцсон 1 бүлэг нэмэгдэхэд 1 мэргэжлийн багш нэмж шаардана. Магистрын 15 болон докторын 10 суралцагч бүхий 1 бүлэг нэмэгдэхэд тус бүр 1 докторын зэрэгтэй мэргэжлийн багш нэмж шаардана.

2.1.9.Мэргэжлийн багш хамгийн ихдээ нэг улиралд 3, нэг хичээлийн жилд 6 хүртэл хичээл заах зохицуулалтыг хийсэн байхыг шаардана.

2.1.10.Гэрээт, зөвлөх болон цагийн багшаар заалгах хичээлийн хэмжээ нь тухайн хөтөлбөрийн нийт агуулгыг 20 хувиас хэтрэхгүй байна.

2.1.11.Тэргүүлэх, эрэлттэй сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн, хугацаа нь хүчин төгөлдөр байна.

2.1.12.MNS 6929-2:2021 Байгууллагын архивын өрөө, хадгаламжийн санд тавих шаардлагыг хангасан архивын өрөөтэй, ажил хариуцсан мэргэжлийн ажилтантай  байна.

2.1.13.Сургуулийн удирдлагын мэдээллийн системийн байнга ашигладаг программ хангамжтай байна.

 

Гуравдугаар бүлэг

Их сургуульд тавигдах тусгай шаардлага

3.1.Судалгааны их сургууль нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:

Шаардлага

Тооцох хугацаа

Үзүүлэлт

1.

Докторын зэрэг олгох хөтөлбөрийн тоо*

сүүлийн хичээлийн жилд

20

2.

Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо

50

3.

Ахисан түвшний суралцагчийн эзлэх хувь*

3 жилийн дунджаар

20%

4.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь*

45

5.

h-индекстэй үндсэн багшийн эзлэх хувь

20

6.

Докторын зэрэг хамгаалуулсан төгсөгчийн тоо*

3 жилийн нийлбэр дүнгээр

10

7.

Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо*

50

8.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй зардал*

санхүүгийн 3 жилийн дунджаар

5,000,000

9.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээ, судалгааны орлого*

8,000,000

10.

Судалгааны тоног төхөөрөмжийн өртөг

5 тэрбум ₮

Судалгааны их сургууль нь 3.1 дэх тусгай шаардлагын 1,3,4,6,7,8,9 дүгээр шалгуурыг заавал хангасан байна.

3.2. Сургалтын их сургууль нь дараах тусгай шаардлагыг хангасан байна.

Шаардлага

Тооцох хугацаа

Үзүүлэлт

1.

Докторын зэрэг олгох хөтөлбөрийн тоо*

сүүлийн хичээлийн жилд

2

2.

Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо

5

3.

Ахисан түвшний суралцагчийн эзлэх хувь

3 жилийн дунджаар

10%

4.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь*

40

5.

h-индекстэй үндсэн багшийн эзлэх хувь

10

6.

Докторын зэрэг хамгаалуулсан төгсөгчийн тоо

3 жилийн нийлбэр дүнгээр

3

7.

Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо

5

8.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй зардал*

санхүүгийн 3 жилийн дунджаар

2,000,000

9.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээ, судалгааны орлого

1,500,000

10.

Судалгааны тоног төхөөрөмжийн өртөг

1 тэрбум ₮

Сургалтын их сургууль нь 3.2 дахь тусгай шаардлагын 1,4,7,8 дугаар шалгуурыг заавал хангасан байна.

3.3. Мэргэжлийн их сургууль нь дараах тусгай шаардлагыг хангасан байна.

Шаардлага

Тооцох хугацаа

Үзүүлэлт

1.

Докторын зэрэг олгох хөтөлбөрийн тоо*

сүүлийн хичээлийн жилд

1

2.

Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо

2

3.

ШУ-ны нэг чиглэл дагнасан хөтөлбөрийн эзлэх хувь*

60

4.

Ахисан түвшний суралцагчийн эзлэх хувь

3 жилийн дунджаар

10%

5.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь*

30

6.

h-индекстэй үндсэн багшийн эзлэх хувь

5

7.

Докторын зэрэг хамгаалуулсан төгсөгчийн тоо

3 жилийн нийлбэр дүнгээр

1

8.

Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо

2

9.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй зардал*

санхүүгийн 3 жилийн дунджаар

1,000,000

10.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээ, судалгааны орлого

1,500,000

11

Судалгааны тоног төхөөрөмжийн өртөг

500 сая ₮

Мэргэжлийн их сургууль нь 3.3 дэх тусгай шаардлагын 1,3,5,9 дугаар шалгуурыг заавал хангасан байна.

3.4. Тусгай мэргэжлийн их сургууль нь дараах тусгай шаардлагыг хангасан байна.

Шаардлага

Тооцох хугацаа

Үзүүлэлт

1.

Докторын зэрэг олгох хөтөлбөрийн тоо*

сүүлийн хичээлийн жилд

1

2.

Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо

2

3.

ШУ-ны нэг чиглэл дагнасан хөтөлбөрийн эзлэх хувь*

75

4.

Ахисан түвшний суралцагчийн эзлэх хувь

3 жилийн дунджаар

10%

5.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь*

30

6.

h-индекстэй үндсэн багшийн эзлэх хувь

3

7.

Докторын зэрэг хамгаалуулсан төгсөгчийн тоо

3 жилийн нийлбэр дүнгээр

1

8.

Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо

1

9.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй зардал*

санхүүгийн 3 жилийн дунджаар

500,000

10.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээ, судалгааны орлого

500,000

11.

Судалгааны тоног төхөөрөмжийн өртөг

500 сая ₮

Тусгай мэргэжлийн их сургууль нь 3.4 дэх тусгай шаардлагын 1,3,5,9 дугаар шалгуурыг заавал хангасан байна.

 

 

Дөрөвдүгээр бүлэг

Коллежид тавих тусгай шаардлага

 

4.1.Сургалтын коллеж дараах тусгай шаардлагыг хангасан байна. 

Шаардлага

Тооцох хугацаа

Үзүүлэлт

1.

Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо

сүүлийн хичээлийн жилд

1

2.

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо*

5

3.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь*

3 жилийн дунджаар

15

4.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй зардал

санхүүгийн 3 жилийн дунджаар

50,000₮

Сургалтын коллеж нь 4.1 дэх шаардлагын 2,3 дугаар тусгай шалгуурыг заавал хангасан байна.

 

4.2.Мэргэжлийн коллеж дараах шаардлагыг хангасан байна. 

Шаардлага

Тооцох хугацаа

Үзүүлэлт

1.

Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо

сүүлийн хичээлийн жилд

1

2.

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо*

3

3.

ШУ-ны нэг чиглэл дагнасан хөтөлбөрийн эзлэх хувь*

60

4.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь*

3 жилийн дунджаар

15

5.

Нэг багшид ногдох эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй зардал

санхүүгийн 3 жилийн дунджаар

50,000₮

Мэргэжлийн коллеж нь 4.2 дэх тусгай шаардлагын 2,3,4 дүгээр шалгуурыг заавал хангасан байна.

 

Тавдугаар бүлэг

Ангилал тогтоох үйл ажиллагаа

5.1.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг 2 жил тутам шинэчлэн тогтооно.

5.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтооход боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар шинжээчдийн ажлын хэсэг томилж ажиллуулна.

5.2.1.шинжээчдийн ажлын хэсэгт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дээд боловсрол, санхүү, хяналт, шинжилгээ-үнэлгээ, эрх зүйгээр мэргэшсэн нэгжийн дарга, шинжээч, улсын байцаагч, улсын төв номын сангийн мэргэшсэн ажилтнууд, дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага, оюутны байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл орж ажиллана.

5.2.2.шинжээчдийн ажлын хэсэг энэ Техникийн зохицуулалтын 5.4-ын дагуу бүрдүүлсэн үзүүлэлт, Дээд боловсролын тухай хуулийн 12.13-т заасан цахим сангийн мэдээлэлтэй харьцуулан үзлэг хийж, тухайн ангилалд хамаарах нийтлэг болон тусгай шаардлагыг шалгуур бүрээр тодорхойлон “бүрэн хангасан”, “хангасан”, ”хангалтгүй” гэсэн дүгнэлт гаргана.

5.2.3.шинжээчдийн ажлын хэсэг дүгнэлтээ Дээд боловсролын зөвлөлд танилцуулна.

5.2.4.шинжээчдийн ажлын хэсгийн  дүгнэлт, Дээд боловсролын  зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэр гаргана.

5.3.Шинээр сургууль үүсгэн байгуулах тохиолдолд Боловсролын ерөнхий хуулийн 19.1-т заасны дагуу энэ Техникийн зохицуулалтын 5.4-т заасан нотлох баримтыг бүрдүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ангилал тогтоох хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлнэ.

5.4.Дээд боловсролын сургалтын байгууллага тухайн ангилалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг дараах үзүүлэлтэд үндэслэн тодорхойлно.

 

Үзүүлэлт

Нотлох баримт

Тайлбар

1.

Өөрийн эзэмшлийн газартай эсэх

Гэрчилгээ

Тухайн газарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй байх

2.

Хичээлийн байртай эсэх, талбай

Гэрчилгээ

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

3.

Байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэсэн эсэх

Гэрчилгээ

Итгэмжлэлийн хугацаа нь хүчинтэй байх

4.

Номын сантай эсэх, суудлын тоо

MNS 5742:2019 стандартыг хангасан эсэх

-

5.

Биеийн тамирын заал, талбайтай эсэх

Барилгын зураг

-

6.

Архив, бичиг хэргийн стандарт мөрддөг эсэх

MNS 6929-2:2021 стандартыг хангасан эсэх

 

7.

Нийт үндсэн багшийн тоо

Тушаал, НДШ, бүтээлийн  мэдээллийг нотлох цахим холбоос

Сүүлийн 3 жилд хэвлүүлсэн бүтээлийн тоо, h-index-ийн мэдээллийг багш бүрээр тодорхойлсон байна.

8.

Докторын зэрэгтэй үндсэн багшийн тоо

9.

Гэрээт болон цагийн багшийн тоо

Тушаал

Заасан хичээлийн нэр, түвшин, суралцагчийн тоо, багц цагийн хэмжээг багш бүрээр ангилсан байна.

10.

Докторын хөтөлбөрт суралцагчийн тоо

Тушаал, ДБУМС дэх бүртгэл

Суралцагчдын тоог сургалтын хөтөлбөр, түвшин бүрээр тодорхойлно. Идэвхтэй суралцагчдыг авч үзнэ.

11.

Магистрын хөтөлбөрт суралцагчийн тоо

12.

Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн тоо

13.

Дэд бакалаврын хөтөлбөрт суралцагчийн тоо

14.

Докторын зэрэг хамгаалсан төгсөгчийн тоо

Тушаал, ДБУМС дэх бүртгэл

 

15.

Докторын хөтөлбөрийн тоо

Тусгай зөвшөөрөл, захирлын баталсан тушаал

Ижил нэр, индекстэй, түвшин өөр сургалтын хөтөлбөрийг тусад нь тоолно. Мөн идэвхтэй суралцагчтай бөгөөд уг суралцагчдын суралцах үндсэн хугацаа нь хэтрээгүй хөтөлбөр байна. Сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэлээр ангилсан, магадлан итгэмжлэгдсэн эсэх мэдээллийг багтаасан байна.

16.

Магистрын хөтөлбөрийн тоо

17.

Бакалаврын хөтөлбөрийн тоо

18.

Дэд бакалаврын хөтөлбөрийн тоо

19.

Мэргэжлийн сурах бичгийн тоо

Номын сангийн фонд

Мэргэжлийн чиглэл, хөтөлбөр бүрээр ангилсан байна.

20.

Улиралд заасан хичээлийн тоо

Хичээлийн хуваарь

Хичээлийн нэр, түвшин, суралцагчдын тоог багш бүрээр тодорхойлсон байна.

21.

Олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй бүтээл

Цахим холбоос

Web of Science эсвэл Scopus ОУ-ын ЭШ-ний бүтээлийн нэгдсэн санд бүртгэлтэй бүтээлийг тоолно. (өгүүлэл, ном, номын бүлэг хамаарна)

22.

Судалгаанд ажлаас орсон орлого

Санхүүгийн баримт

ЭШ, судалгааны үр дүнг эргэлтэд оруулах замаар олсон орлого

23.

Судалгаанд зарцуулсан зардал

Санхүүгийн баримт

ЭШ-ний бүтээл туурвихад зориулж санхүүжүүлсэн хөрөнгө

24.

Судалгааны лабораторийн тоо

Гэрчилгээ

Судалгааны тоног төхөөрөмж бүрдсэн, судалгааны үйл ажиллагаа түлхүү явагддаг тусгай зориулалтын лаборатори байна.

25.

Судалгааны тоног төхөөрөмжийн өртөг

Санхүүгийн баримт

Судалгааны тоног төхөөрөмжийн үнийн дүн

26.

Сургалтын танхим, лабораторийн нийт суудлын тоо

Баримт

 

5.5. Дээд боловсролын сургалтын байгууллага нь энэ Техникийн зохицуулалтын хоёрдугаар бүлэгт заасан нийтлэг шаардлага болон ангилалд тавигдах тусгай шаардлагыг бүрэн биелүүлсэн бол “бүрэн хангасан” гэж үзнэ.

5.6. Ангилалд тавигдах тусгай шаардлагыг бүрэн хангаагүй ч хоёрдугаар бүлгийн 2.1.3, 2.1.4.3, 2.1.5-7, 2.1.9, 2.1.11-т заасан шаардлагыг хангасан,  гуравдугаар бүлгийн судалгааны их сургуульд тавигдах тусгай шаардлагын 90 хувь эсвэл сургалтын болон мэргэжлийн их сургуульд тавигдах тусгай шаардлагын 80 хувийг биелүүлсэн бол тухайн ангиллын шаардлагыг “хангасан” гэж үзнэ.

Коллежийн хувьд хоёрдугаар бүлгийн 2.1.3, 2.1.4.3, 2.1.5-7, 2.1.9, 2.1.11-т заасан шаардлагыг хангасан, дөрөвдүгээр бүлэгт тусгасан тухайн ангиллын тусгай шаардлагын 60 хувийг биелүүлсэн бол уг ангиллын шаардлагыг “хангасан” гэж үзнэ. “Хангасан” дүгнэлт бүхий сургууль тухайн ангиллын шаардлагыг 2-5 жилийн хугацаанд “бүрэн хангах” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.7.Энэ Техникийн зохицуулалтын 5.6-д заасан нөхцлөөр тухайн ангиллын шаардлагыг хангаагүй дээд боловсролын сургалтын байгууллагыг “хангалтгүй” гэж үзэх бөгөөд тохирох ангилалд шилжүүлэн ангилна.

5.8.Дээд боловсролын сургалтын байгууллага аль ч ангиллыг шаардлагыг хангахгүй бол боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Зөвшөөрлийн тухай хуулийн 7.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргана.

 

Зургаадугаар бүлэг

Хяналт-шинжилгээ, мониторинг

6.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллалтай холбоотой аливаа санал, хүсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

6.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал ахиулах хүсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

6.3.Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 29.1-т заасан хяналтын байгууллага техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавина.

6.4.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шалгалтын дүнгээр тухайн дээд боловсролын сургалтын байгууллага ангиллын шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдсон бол тухайн сургуулийн ангиллыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр бууруулж болно.

6.5.Энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.

---оОо---