БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/147
НИЙТЛЭГ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг хавсралт ёсоор баталсугай.
2.Нийтлэг шаардлагыг үндэслэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургалтын хөтөлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний дотор боловсруулж, батлахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Г.Нарангэрэл/-т даалгасугай.
5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны "Нийтлэг шаардлага батлах тухай" А/174 дүгээр тушаал, 2014 оны "Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" А/370 дугаар тушаал, 2014 оны "Хичээлийн жагсаалт батлах тухай" А/285 дугаар тушаал, 2016 оны "Нийтлэг шаардлага батлах тухай" А/177 дүгээр тушаал, 2017 оны "Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/103 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙДЛ.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар тушаалын хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА