Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 10:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: odonchimeg@mecs.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-266131
БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт
№ |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||
1. |
Мэргэжлийн болон техникийн боловсролын газар |
Сургалтын хөтөлбөр агуулга, орчин, хэрэглэгдэхүүн хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-5 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
/0111/, багш, мэргэжлийн /0114/, нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /0311/, Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламжид хамаарах салбар дундын чиглэл |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдсан байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх |
2. |
Санхүү хөрөнгө оруулалтын газар |
Төрийн сангийн төлбөр тооцоо, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
- Нягтлан бодох бүртгэл /0411/, санхүү /0412/ |
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |