"МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

A- A A+

Журмын төсөлтэй танилцаад, 2024.06.03-2024.06.13-ны өдрийн дотор саналаа javzmaa@mecs.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

 

  Мэргэжлийн болон техникийн боловсролын

  хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах

  журам батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (М.Итгэл)-д тус тус даалгасугай. 

3. 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сургалтын байгууллагын захирлуудад үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.

 

САЙД                               Л.ЭНХ-АМГАЛАН

                                                                             

      Боловсрол, шинжлэх ухааны сайдын

 2024 оны...дугаар сарын...-ны өдрийн

................ дугаар тушаалын хавсралт

 

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН

ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөр (цаашид “сургалтын хөтөлбөр” гэх) Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасан зорилгод нийцсэн, суралцагчид тодорхой мэргэжил, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, мэргэшлийн түвшнийг ахиулах, тасралтгүй хөгжүүлэхэд чиглэнэ.

1.3. Хосмог сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах харилцааг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасан журмаар зохицуулна.

1.4. Ижил түвшний олон улсын болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн хөтөлбөрийн загвар, аргачлалыг ашиглана.

1.5. Сургалтын хөтөлбөр нь Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан агуулгыг тусгасан, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцсэн байна.

1.6. Сургалтын хөтөлбөрт сургалтын зорилго, зорилт, багшлахуйн үйл ажиллагаа, арга зүй, мэргэшлийн түвшин, суралцагчийн эзэмших чадамж, чанарын үнэлгээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг тусгана.

1.7. Сургалтын хөтөлбөрийг нийгмийн хөгжил, техник, технологийн шинэчлэл, олон улсын чиг хандлага, ажлын байранд тавигдах шаардлага, хэрэгцээг харгалзан тасралтгүй сайжруулна.

 

ХОЁР. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ

ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХАД БАРИМТЛАХ ШАЛГУУР

 

2.1. Сургалтын хөтөлбөрт дараах нийтлэг шалгуурын дагуу дүгнэлт гаргаж, баталгаажуулна. Үүнд:

2.1.1.сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12-д заасан “Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар”-ыг баримтлан, тус хуулийн 6.8-д заасны дагуу боловсруулсан байх;

2.1.2.сургалтын хөтөлбөр нь агуулгын залгамж холбоо, хичээл хоорондын уялдааг хангасан, суралцагч боловсролын дараагийн түвшинд шатлан суралцах, багц цаг тооцох боломжтой байх;

2.1.3.сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын орчны шаардлагыг Боловсролын ерөнхий хуулийн 16.1-д заасан боловсролын стандартад нийцүүлэн тодорхойлсон байх;

2.1.4.сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулахдаа тухайн мэргэжлийн чиглэлийн өртгийн тооцооллыг хийсэн байна.

2.2. Сургалтын хөтөлбөрт энэхүү журмын хавсралтад тусгасан маягтын дагуу дүгнэлт гаргана.

 

ГУРАВ. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ,

БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

3.1. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцсон түншлэгч байгууллагаас өөр 3 байгууллагаар хавсралтад заасан загвар (маягт)-ын дагуу дүгнэлт гаргуулсан байна.

3.2. Энэхүү журмын 3.1-д заасан дүгнэлтийг сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг үндэслэн, сургалтын хөтөлбөрийг захирал батална.

3.3. Сургалтын хөтөлбөрт ялгаатай хэрэгцээт суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн тохируулга хийсэн байна.

3.4. Сургалтын хөтөлбөрийг энэ журмын 2 дугаар зүйлд заасан шалгуур, загварын 80-аас дээш хувийг хангасан бол “хэрэгжүүлэх боломжтой”, 60-80 хувийг хангасан бол “сайжруулах”, 60-аас доош хувийг хангасан бол “дахин боловсруулах” гэж дүгнэнэ.

3.5. Сургалтын хөтөлбөр, агуулгын мөрдөх хугацаа дүгнэлт гаргаж баталгаажуулснаас хойш мэргэжлийн чиглэл, түвшний хугацаагаар тогтвортой байна.

3.6. Боловсролын ерөнхий хуулийн 17.2-т заасан байгууллага хөтөлбөрийн агуулгыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, зөвлөгөө, мэдээллээр хангана.

3.7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангана.

 

ДӨРӨВ. БУСАД

 

4.1. Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргуулж, баталгаажуулаагүй нь тухайн мэргэжлийн чиглэлээр энгийн зөвшөөрөл болон элсэлтийн хяналтын тоо олгохгүй байх үндэслэл болно.

4.2. Сургалтын байгууллага сургалтын хөтөлбөр тус бүрийг боловсролын цахим мэдээллийн санд бүртгүүлж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээнэ.

........оОо........

 

 

Мэргэжлийн болон техникийн боловсролын

хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах

журмын нэгдүгээр хавсралт /Маягт-1/

 

 

......... СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ДҮГНЭЛТИЙН МАЯГТ

 

  1. Сургалтын байгууллагын нэр:
  2. Ерөнхий чиглэл:
  3. Мэргэжлийн чиглэл:
  4. Мэргэжлийн индекс:
  5. Мэргэшлийн түвшин:
  6. Суралцах хугацаа:
  7. Судлах багц цаг:

                                                                                   20...оны ...сарын...өдөр

 

Шалгуур үзүүлэлт

Шалгуурын дүгнэлт

Шалгуур хангасан эсэх тийм/үгүй

А.ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШАЛГУУР

1

Сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн эсэх;

 

 

2

Сургалтын хөтөлбөр суралцагчийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшлийг дээшлүүлэхэд чиглэсэн эсэх;

 

 

3

Сургалтын хөтөлбөр боловсруулалтад гурваас доошгүй ажил олгогчийг оролцуулсан эсэх /боловсруулалтад оролцсон байгууллагын нэрийг дурдах/;

 

 

4

Сургалтын хөтөлбөр ажил мэргэжлийн стандарттай эсэх;

 

 

Б.ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГЫН БОЛОВСРУУЛАЛТ

1

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны "Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар" батлах тухай А/... тушаалаар батлагдсан шаардлага, загварын дагуу боловсруулагдсан эсэх;

 

 

2

Хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэмжигдэхүйц тодорхойлсон эсэх;

 

 

3

Хөтөлбөрийн онол, дадлагын харьцаа оновчтой тодорхойлогдсон эсэх;

 

 

4

Хөтөлбөрийн загвар, шаардлагад тусгагдсан агуулгын цагт нийцүүлэн сургалтын төлөвлөгөөг боловсруулсан эсэх, хоорондын уялдаа;

 

 

5

Чадамжийн нэгж бүрийн агуулгын залгамж холбоо, хичээл хоорондын уялдааг хангасан, агуулгын давхардалгүй эсэх;

 

 

6

Чадамжийн нэгжийн төлөвлөлт /багц цагаар/

Онол, лекц

 

 

Семинар, лаборатори

 

 

Сургууль дээрх дадлага

 

 

Үйлдвэрлэлийн дадлага

 

 

7

Багшид тавигдах шаардлагыг тусгасан эсэх

Мэргэжлийн багш эсэх;

 

 

Багшлах эрхийн гэрчилгээтэй эсэх;

 

 

Сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцсон эсэх;

 

 

8

Тухайн мэргэжлийн сургалтын орчин

Сургалтын танхим

 

 

Дадлагын газар

 

 

Дадлагын газар, лаборатори хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н шаардлагыг бүрэн хангасан, тоног төхөөрөмж хоорондын зай, талбайн хэмжээ стандартад нийцүүлэн суурилуулсан эсэх;

 

 

Техник, тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийлгэн, дүгнэлт гаргуулж, гэрчилгээ авсан эсэх;

 

 

9

Тухайн мэргэжлийн сургалтын хэрэглэгдэхүүн
/Чадамжийн нэгж бүрээр/

Суралцагчийн тоогоор сургалтын хэрэглэгдэхүүнтэй эсэх

 

 

Сургалтын хэрэглэгдэхүүний нэр төрөл, техникийн үзүүлэлт, ХАБЭА-г хангасан эсэх

 

 

Сургалтын хөтөлбөрийн боловсруулалтад мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлагыг ашигласан эсэх (ашигласан материалын эх сурвалж)

 

 

10

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулахдаа тухайн мэргэжлийн чиглэлийн өртгийн тооцооллыг хийсэн эсэх;

 

 

11

Үнэлгээний төлөвлөлтийг боловсруулсан эсэх;

 

 

12

Мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалтын болон үйлдвэрлэлийн дадлагыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагатай зохих удирдамжийн дагуу хамтран төлөвлөх, чанартай гүйцэтгэх, үр дүнг гүйцэтгэлээр нь үнэлэх удирдамжийг сургалтын хөтөлбөрт тусгасан эсэх;

 

 

13

Сургалтын хөтөлбөрт ялгаатай хэрэгцээт суралцагчийн онцлогт нийцсэн тохируулга хийсэн эсэх (шаардлагатай үед);

 

 

ШАЛГУУР ХАНГАСАН БАЙДАЛ: ...... %

тийм /тоо/

 

 

үгүй /тоо/

 

 

ДҮГНЭЛТ ГАРГАГЧИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖ:

 

 

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ:

 

 

 

 

ДҮГНЭЛТ ГАРГАСАН:

 

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

 

Мэргэжлийн болон техникийн боловсролын

хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах

журмын хоёрдугаар хавсралт /Маягт-2/

 

 

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ДҮГНЭЛТ

 

  1. Сургалтын байгууллагын нэр:
  2. Ерөнхий чиглэл:
  3. Мэргэжлийн чиглэл:
  4. Мэргэжлийн индекс:
  5. Мэргэшлийн түвшин:
  6. Суралцах хугацаа:

                                                                                                 20...оны ...сарын...өдөр

 

Шалгуур үзүүлэлт

Шалгуурын дүгнэлт

Шалгуур хангасан эсэх тийм/үгүй

1

Хөтөлбөрийн зорилго нь хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг тодорхойлсон эсэх;

 

 

2

Сургалтын хөтөлбөр ажил мэргэжлийн стандарттай эсэх;

 

 

3

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны "Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар" батлах тухай А/... тушаалаар батлагдсан шаардлага, загварын дагуу боловсруулагдсан эсэх;

 

 

4

Хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг мэргэжлийн сургалтын байгууллагын захирлын тушаалаар байгуулсан байх: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажил олгогч-2, мэргэжлийн багш-3, сургалт хариуцсан арга зүйч нэгээс доошгүй байна.

 

 

5

Хөтөлбөрийн агуулгын цаг батлагдсан сургалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх;

 

 

6

Нийт онол, дадлагын цагийн харьцаа MNS6541:2015 стандартын 5.2.1-д заасан шаардлагыг хангасан эсэх;

 

 

7

Чадамжийн нэгж болон түүний агуулгын төлөвлөлт мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт болон чадамжийн нэгжийн жагсаалттай нийцсэн эсэх;

 

 

8

Гүйцэтгэлийн цар хүрээ, нөхцөлийг шаардлагын дагуу боловсруулсан эсэх;

 

 

9

Чадамжийн элемент тус бүрийн төлөвлөгөөг шаардлагын дагуу боловсруулсан эсэх;

 

 

10

Үнэлгээний төлөвлөгөө, үнэлгээний удирдамж, үнэлгээний зохион байгуулалт, үнэлгээний хуудсыг  чадамжийн нэгж тус бүрээр шаардлагын дагуу тодорхой боловсруулсан эсэх;

 

 

11

Багшид тавигдах шаардлагыг тусгасан эсэх;

Мэргэжлийн багш эсэх;

 

 

Багшлах эрхийн гэрчилгээтэй эсэх;

12

Тухайн чадамжийн нэгжийн сургалтын хэрэглэгдэхүүнийг тусгасан эсэх;

Сургалтын хэрэглэгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг гаргасан эсэх;

 

 

Сургалтын хөтөлбөрийн боловсруулалтад мэргэжлийн ном, гарын авлагыг ашигласан эсэх (эх сурвалж)

13

Сургалтын орчинд тавигдах шаардлагыг хангасан эсэх;

Сургалтын танхимтай эсэх;

 

 

Дадлагын газартай эсэх;

Сургалтын орчин, дадлагын газар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжтэй эсэх;

 

 

Техник, тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийлгэн, дүгнэлт гаргуулж, гэрчилгээ авсан эсэх;

ШАЛГУУР ХАНГАСАН БАЙДАЛ: ....%

тийм /тоо/

 

 

үгүй /тоо/

ДҮГНЭЛТ ГАРГАГЧИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖ:

 

 

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ:

 

 

 


 

 

ДҮГНЭЛТ ГАРГАСАН:

 

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛ     /гарын үсэг, тамга тэмдэг/   ОВОГ, НЭР

 

 МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН

ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ

ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалтад “Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Энэ хүрээнд “Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ын төслийг боловсруулан, танилцуулж байна.

Өмнө хэрэгжиж байсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулахтай холбоотой заалт тусгагдаагүй байсан бөгөөд сургалтын хөтөлбөрийг сургалтын байгууллага боловсруулж, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн болон арга зүйн төв дүгнэлт гаргаж, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах чиг үүрэгтэй байсан. Ийнхүү төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулах нь цаг хугацаа алдсан, нэг талд ачаалал үүсгэсэн, үр дүнгүй, хэвшмэл ажил байсны дээр зах зээлд өрсөлдөх чадваргүй, баригдмал хөтөлбөрүүдээр сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Энэ байдлыг өөрчлөн сайжруулахаар боловсруулсан шинэ журмын төслийн ерөнхий агуулга дараах байдалтай. Үүнд:

1. Өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

2. Хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, хичээл хоорондын уялдаагаар суралцагч боловсролын дараагийн түвшинд шатлан суралцах, багц цаг тооцох боломжийг (2.1.2-д) бүрдүүлсэн. Сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.8-д заасны дагуу ажил олгогч, аж ахуй нэгж, түншлэгч байгууллагуудтай хамтран боловсруулж, (2.1.1-д) сургалтын хөтөлбөрт 3-аас доошгүй ажил олгогч, түншлэгч байгууллагын дүгнэлтийг энэхүү журмын хавсралтад заасан загварын дагуу гаргана гэж (3.1-т) оруулснаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилгод хүрэх гол арга замаа тодорхойлсон. Хөтөлбөрийн дүгнэлтийн хуудасны загварыг шинэчлэхдээ мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргаж, баталгаажуулах маягтыг нэгтгэж 1, мэргэжлийн сургалтын чадамжийн хөтөлбөрт холбогдох маягтыг журмын 2 дугаар хавсралтад тусгасан. Хөтөлбөрийн дүгнэлтийн хуудас (Маягт 1, Маягт 2) дахь шалгуур үзүүлэлтэд сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага, загварыг, энэхүү журмын заалтын хамт тусгаснаар журмын хэрэгжилтийг хангах, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн.

3. Сургалтын хөтөлбөрт тухайн сургалтын байгууллага сайжруулахаас гадна Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хөтөлбөрийн агуулгыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, зөвлөгөө, мэдээллээр хангах зохицуулалтыг (3.6-т), Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах тухай (3.7-д) заалт оруулснаар хөтөлбөрийн академик байдлыг алдагдуулж, хэт туйлшрахаас сэргийлсэн.

4. Сургалтын хөтөлбөрт ялгаатай хэрэгцээт суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн тохируулга хийх тухай (3.3) заасан.

5. Сургалтын байгууллагууд мэргэшлийн түвшин, олон улсын жишиг хандлага, ажлын байранд тавигдах шаардлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан хөтөлбөрөө байнга боловсронгуй болгон сайжруулж, хөтөлбөр, түүний үр дүнгээр өрсөлдөхүйц нөхцөлийг (1.7-д) бүрдүүлсэн.

6. Шалгуур хангасан хувиар нь дүгнэлт гаргах, сайжруулах, дахин дүгнэлт гаргуулах хөтөлбөр гэж ангилсан бөгөөд үүнтэй холбогдох үйл ажиллагааны зохион байгуулалтыг (3 дугаар заалтад) тусгасан.

7. Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргуулж баталгаажуулаагүй нь тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл болон элсэлтийн хяналтын тоо олгохгүй байх үндэслэл болно (4.1-д) гэх заалт нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэснээс илүү чухал гэдгийг илтгэх тул энэ ажлыг сайн дурын үндсэн дээр хийх хөшүүрэг болсон.

8. Сургалтын хөтөлбөрийг боловсролын цахим мэдээллийн сангийн системд бүртгэн албан ёсны хөтөлбөрийн сан үүсгэх боломжийг (4.2-д) бүрдүүлсэн.

  

........оОо........