ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН  ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

шинжлэх ухаан, технологийн ЦӨМ ТЕХНОЛОГИЙН төслийн

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртгийг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн саналыг холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал http://project.stf.gov.mn системд бүртгүүлж, цахимаар мэдүүлнэ.

Бүртгэлийн цахим системтэй холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 11 315741 утсаар холбогдож авна уу.

Холбоо барих утас: 51 267131

 

2024 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН СЭДВҮҮД

 

Д/д

Төслөөр шийдвэрлүүлэх асуудал, хугацаа

Үр дүнгийн төсөөлөл

Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

1.

Устаж болзошгүй нэн ховор, ховор ургамлын зүйлийг ex situ тарималжуулах, нөөцийг нэмэгдүүлэх

- Ботаникийн цэцэрлэгт байгалийн ургамлын генийн санг хадгалсан амьд цуглуулгын талбайг өргөжүүлэх;

- Байгалийн ургамлын ex situ генийн сангийн төрөл, зүйлийг нэмэгдүүлж, баяжуулан 13-15%-д хүргэх;

- Устаж болзошгүй нэн ховор, ховор ургамлын зүйлийг тарималжуулж, үр, суулгацын генетик нөөцийг зориудаар нэмэгдүүлэн үржүүлгийн эх материалыг бий болгох;

- Нэн ховор Dichamnus dasycarpus, Adonis mongolica Adonis sibirica, Allium obliquum Aconitium Kuznezoffi, Lilium martagon зэрэг зүйл ургамлын дасан зохицох чадвар, нутагших үнэлгээний анхан шатны судалгааг үндэслэн үр, ургах эрхтнээр үржүүлэн үржил хөгжлийн явц ажиглалтын дата мэдээллийг баяжуулах, үзэгдэлзүйн хөгжлийн үе шатны ажиглалтыг гүнзгийрүүлэн судлах; 

- Байгалийн ургамлын үрийн генобанк буюу үрийн сангийн төрөл зүйлийг нэмэгдүүлж баяжуулах;

- Байгалийн болон тарималжиж буй ургамлын үрийг дээжид харьцуулсан судалгааг явуулах;

- Тарималжиж буй зарим зүйл ургамлын үрийн гарцын онцлогт тулгуурлан нэмэгдүүлсэн нөөцийг бий болгох, тэдгээрийн эколои-биологи, үрийн морфологи, соёололтын эрчим, морфометрийн үзүүлэлтүүдийг тогтоох.

Захиалагч: Эрүүл мэндийн яам

2.

Тархины гуравдугаар ховдлын хавдрын дурангийн мэс засал эмчилгээний технологи

1. Тархины гуравдугаар ховдлын хавдрын дурангийн мэс заслын технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлнэ.

Шалгуур үзүүлэлт:

- Тархины уян дурангийн мэс заслын технологи-1;

- Үндэсний хэмжээнд хэрэглэгдэх гуравдугаар ховдлын хавдрын дурангийн мэс заслын эмнэлзүйн заавар-1 ;

- Тархины 3-р ховдлын дурангийн мэс засал эмчилгээний аргачлалын патент-1;

 

2. Монгол хүмүүст зонхилон тохиолдох тархины хавдрын өвчлөлийн их өгөгдлийн сан бүрдүүлнэ.

Шалгуур үзүүлэлт:

- Монгол хүмүүсийн дунд зонхилон тохиолдох тархины хавдруудын байршил, бүтэц,  хэлбэр хэмжээг тогтоосон эрдэм шинжилгээний судалгаа - 2;

- Эрдэм шинжилгээний илтгэл -2;

 

3. Тархины 3-р ховдлын дурангийн мэс засал эмчилгээний эмнэлзүйн үр дүн аюулгүй байдлын судалгаа.

Шалгуур үзүүлэлт: 

- Эрдэм шинжилгээний илтгэл -2;

- Эрдэм шинжилгээний өгүүлэл – 2;