шинжлэх ухаан, технологийн УЛСЫН ЗАХИАЛГАТ төслийн
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртгийг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төслийн саналыг холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал http://project.stf.gov.mn системд бүртгүүлж, цахимаар мэдүүлнэ.
Бүртгэлийн цахим системтэй холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 11 315741 утсаар холбогдож авна уу.
Холбоо барих утас: 51 267131
2024 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛСЫН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН СЭДВҮҮД
Д/д |
Төслөөр шийдвэрлүүлэх асуудал, хугацаа |
Үр дүнгийн төсөөлөл |
Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
||
1. |
Улаанбаатар хотын уур амьсгалын нөөцийн шинэчилсэн үнэлгээ, орон зайн өндөр нарийвчлалтай зураглал боловсруулах 1 жил 4 сар |
1. Улаанбаатар хотын бичил уур амьсгалын судалгааг цаг уурын 70 гаруй үзүүлэлтээр цаг, хоног, сар, жилийн горимоор тооцоолох, 2. Хэрэглээний уур амьсгалын үзүүлэлтүүд болох аж ахуйн салбарт өргөн хэрэглэгддэг тооцооны температур, салхины ачаалал, хөлдөлтийн гүний норм, галлагааны эхлэх дуусах хугацаа г.м үзүүлэлтийг тооцоолж, нормыг шинэчлэн гаргах; 3. Улаанбаатар хотын дээд агаар мандлын инверсийн өөрчлөлт, давтагдлын судалгаа хийх (агаарын бохирдлыг эрчимжүүлж буй цаг уурын хүчин зүйлийн талаарх судалгаа); 4. Улаанбаатар хотод тохиолддог гамшигт үзэгдлийн давтагдал, эрчимшлийг тодорхойлж, орон зайн тархалтын зураглал үйлдэх, 5. Хиймэл дагуул, радарын мэдээллийг ашиглаж бороо, аадар бороо, цас зэрэг үзэгдлийн эрчимшил, үргэлжлэх хугацааг орон нарийвчлалтай тооцоолох; 6. Тоон загвараар газар бүрхэвч, агаар мандлын параметрүүдийг 1 км нарийвчлалтай тооцоолж, температур, салхи, хур тунадас г.м үзүүлэлтүүдийн өндөр нарийвчлалтай зураглал боловсруулах; 7. Улаанбаатар хотын уур амьсгалын нөөц болон нар, салхины сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэх; 8. Улаанбаатар хотын уур амьсгалын шинэчилсэн лавлах, зөвлөмж, гамшигт үзэгдлийн атлас боловсруулж, хэрэглэгчдэд хүргэх. |
2. |
Говийн Мазаалай баавгайн тархац нутгийг тэлэх, тоо толгойн өсөлтийг дэмжих зорилгоор идэш тэжээл, холбоос нутгийн экосистемийн чадавхыг тодорхойлох судалгаа 2 жил |
|
Захиалагч: Батлан хамгаалах яам |
||
3. |
Зэвсэгт хүчний байгуулалтад шинэчлэлт хийх үндэслэл 1 жил |
1. Дайн, цэргийн ажиллагааны орчин үеийн чиг хандлагыг сүүлийн үеийн зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжид тулгуурлан тогтоосон байна. 2. Зэвсэгт хүчний бүтэц, бүрэлдэхүүн, үүрэг зориулалт, зэвсэглэл техник, боломж, чадавх орчин үеийн цэргийн ажиллагааны шаардлагад нийцэж байгаа эсэхийг бодитоор тогтооно. 3. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, галт хэрэглэл нь гүйцэтгэх үүрэг, бүтэц зохион байгуулалтад нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийгдсэн байна. 4. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, галт хэрэглэлийн хангалтын тогтолцоо, бэлэн байдалд шинжилгээ хийгдсэн байна. 5. Зэвсэгт хүчнийг үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болгоход чиглэгдсэн бүтэц, бүрэлдэхүүн, зэвсэг техник, хамгаалалтын тогтолцооны шинэ хувилбар боловсруулна. 6. Дээрх асуудлуудаар тодорхой санал, зөвлөмж, хувилбар боловсруулагдсан байна. |
Захиалагч: Боловсрол, шинжлэх ухааны яам |
||
4. |
Шинжлэх ухаан, технологийн үр дүн, хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцоолох нь 2 жил |
1. Хөрөнгө оруулалт, ажиллах хүч, шинжлэх ухаан, технологи, бусад хүчин зүйл тус бүрийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох; 2. Шинжлэх ухаан технологийн үр дүнгийн эдийн засагт үзүүлдэг нөлөөллийн хэм хэмжээг тооцоолох олон улсад хэрэглэгддэг арга аргачлалыг нутагшуулах судалгаа; 3. Шинжлэх ухаан технологийн үр дүнгийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолох арга аргачлал боловсруулах. |
5. |
Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчилсэн төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн үр ашгийн судалгаа 7 сар |
1. Ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн байршил, сургуулийн насны хүүхдийн өсөлт болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, шинэ төлөвлөлтийн төслийг бэлэн болгох, 2. Энэхүү төлөвлөлтийн төслийн нийгэм, эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх. |
Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
||
6. |
Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадвар 6 сар |
3. Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадварт суурилсан бодлогын санал, зөвлөмж боловсруулсан байна. |
Захиалагч: Хууль зүй, дотоод хэргийн яам |
||
7. |
8 сар |
Зам тээврийн осол гэмтлийн гаралтын эрсдэлээс хамаараад улс, нийслэлийн хэмжээнд 6 бүс үүсгэж, бүс тус бүрд тохирсон 6 бие даасан загварыг гаргана. |
Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
||
8. |
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй таримлыг хамгаалах технологи боловсруулах 2 жил |
1. Буудайн хөнөөлт организмын төрөл, зүйлийг илрүүлж, хор хөнөөлийн хэмжээг тодорхойлох, тэсвэрийн судалгаа хийх; 2. Буудайн үрийн болон ургамал ургалтын үеийн зарим өвчин үүсгэгчдийн тохиолдоц, эдийн засгийн хөнөөлийн босгыг тогтоож тэмцэх дэвшилтэт аргыг боловсруулах, шинэ нэр төрлийн биофунгицид турших; 3. Буудайн талбайн хөнөөлт организмтай тэмцэх Ургамал хамгааллын цогц арга хэмжээний технологи боловсруулах; 4. Төмс, хүнсний ногооны зарим өвчин, хортон шавж, хог ургамал, мэрэгч амьтдын тархалт, хор хөнөөлийн судалгаа, тэдгээрийн молекул биологи болон тэсвэрийн судалгааг хийх, цаг уурын өөрчлөлтөд зохицуулан тэмцэх арга боловсруулах; 5. Мод үржүүлгийн газрын хөнөөлт организмын судалгаа, түүнээс хамгаалах технологи боловсруулах. |
9. |
Адуу болон бог малд шинээр сэргэж буй халдварт өвчнүүдийн рекомбинант оношлуурыг гарган авч хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх 2 жил |
1. Адууны халдварт цус багадах өвчнийг оношлох оношлуурын загвар; 2. Адууны херпес вирусын халдвар илрүүлэх оношлуурын технологи; 3. Бог малын мялзангийн оношлуурын эсрэг төрөгч бэлтгэх технологи; 4. Токсоплазмозын оношлуурын технологи; 5. Неоспорозын оношлуурын технологи. |
Захиалагч: Эрүүл мэндийн яам |
||
10. |
Яс зөөлөн эдийн хэвлийн хөндийн хавдрын тархалт, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох 2 жил |
1. Эмнэлзүйн заавар боловсруулах (оношилгоо, эмчилгээний удирдамж); 2. Дотоодын болон олон улсын мэргэжлийн хуралд эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэх; 3. Олон улсын мэргэжлийн сэтгүүлд (Scopus бүртгэлтэй) эрдэм шинжилгээний өгүүлэл. |
11. |
Зүрхний ишеми өвчин, бодисын солилцооны эмгэг хавсарсан үеийн оношилгоо, эмчилгээний менежмент 2 жил |
1. Бодисын солилцооны хам шинжтэй хавсарсан зүрхний ишеми өвчний үеийн онцлог, явцыг үнэлэх;
2. Эмнэлзүй-багажийн иж бүрдэл шинжилгээнд үндэслэн бодисын солилцооны хамшинж хавсарсан Зүрхний ишеми өвчний үеийн титэм судасны өөрчлөлтийг тодорхойлох;
3. Зүрхний ишеми өвчин, бодисын солилцооны эмгэгтэй хавсарсан үеийн эндотелийн үйл ажиллагааны алдагдал ба үрэвслийн биомаркеруудыг судлах;
|