Журмын төсөлд 2024.06.03-наас 28-ны өдрийн дотор erdenebileg@mecs.gov.mn цахим хаягаар саналыг хүлээж авна.
ТӨСӨЛ
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журам”-ыг нэгдүгээр, “Үйлдвэрлэлийн дадлагад дагалднаар суралцах хөдөлмөрийн гурвалсан гэрээ”-ний загварыг хоёрдугаар, “Дадлагын сургалтын дэвтэр”-ийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журам, загварын дагуу хосмог сургалт, ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж ажиллахыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудад үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2024 оны ..... дугаар сарын
......-ний өдрийн ...... дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
ХОСМОГ СУРГАЛТ, АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, “БШУЯ, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”, холбогдох бусад хууль, тогтоомжид үндэслэн хосмог сургалт, ажлын байран дахь сургалтын зорилго, зарчим, удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, сургалт, үнэлгээ, чанарын баталгаажуулалт, санхүүжилттэй холбогдсон нийтлэг харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Хосмог сургалт, ажлын байран дахь сургалт нь (цаашид “хосмог сургалт” гэх) төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэнэ.
1.3.Энэхүү журам нь хосмог сургалт зохион байгуулж буй компани, сургалтын байгууллага болон оролцогч талуудын хүрээнд үйлчилнэ.
1.4.Хосмог сургалтыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад тодорхой мэргэжлийн чиглэлээр турших, хөгжүүлэх замаар хэрэгжүүлнэ.
1.5.Хосмог сургалтын удирдлага, зохион байгуулалт, оролцогч тал, тэдгээрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар тодорхойлно.
1.6.Хосмог сургалтын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, зөвшилцөл, итгэлцэл, нэг зорилго, нэгдмэл байр суурьт хүргэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг Менежментийн хороо, оролцогч талууд хамтран зохион байгуулна.
1.7. Хосмог сургалтын агуулга, хөтөлбөрийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ажил мэргэжлийн стандарт болон түүнтэй адилтгаж болох баримт бичгийг үндэслэн боловсруулна.
1.8.Хосмог сургалт зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах үйл ажиллагааг хэд хэдэн компани зөвшилцөж хамтран зохион байгуулж болно.
1.9.Хосмог сургалтын мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг танхимын хосмог сургалтын нэгж хариуцна. Мэдээллийн сан нь хосмог сургалт эрхэлж буй компани, сургалтын байгууллага, хүний нөөц (дадлагажуулагч, ажилтан, суралцагч), ажил мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, үнэлгээ, гурвалсан гэрээ, түүний биелэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, төсөв, санхүүгийн мэдээллээс бүрдэнэ.
1.10.Хосмог сургалт зохион байгуулж байгаа компани, сургалтын байгууллага үйл ажиллагааны тайланг хагас жил тутам Менежментийн хороонд хүргүүлнэ.
1.11.Хосмог сургалтын бэлгэдлийг Танхим батлан ашиглаж болно.
Хоёр. Зорилго, Зарчим
2.1.Хосмог сургалтын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, элсэлт, сургалт, чанарын баталгаажуулалт, төсөв, санхүүжилттэй холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.2.Хосмог сургалтыг зохион байгуулахад Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого, зорилт, хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан, зөвшилцөл, ил тод байдал, түншлэлийг эрхэмлэсэн, төр, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангасан, хамтын хариуцлагатай байх зарчмыг баримтална.
Гурав. Хосмог сургалт зохион байгуулах компани,
сургалтын байгууллага, мэргэжлийн чиглэлийг сонгох
3.1.Хосмог сургалт зохион байгуулах компанийн бэлэн байдлын үнэлгээг менежментийн хороо зохион байгуулж, үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Танхим гэрчилгээ олгоно.
3.2.Компани хосмог сургалт хамтран зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгоно.
3.3.Боловсролын ерөнхий хуулийн 25.1.3, 26.1.7-д заасан мэргэжлийн чиглэл, индекс, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн компани хосмог сургалт зохион байгуулах мэргэжлийн чиглэлийг сонгоно.
Дөрөв. Хосмог сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
боловсруулах, баталгаажуулах
4.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.11-т заасан Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам, 6.12-т заасан сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, хөтөлбөрийн загварт үндэслэн компани, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоод хамтран хосмог сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулна.
4.2.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэн дадлагажуулагчийн удирдамж, суралцагчийн “Дадлагын сургалтын дэвтэр”-ийг компани, сургалтын байгууллага хамтран боловсруулж мөрдөнө.
4.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.11-т заасан Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг баримтлан сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргаж баталгаажуулна.
4.4.Үйлдвэрлэл, бизнес, шинэ техник, технологи, сургалтын арга зүйн хөгжил, мэргэжилтэй ажилтны ур чадварын эрэлттэй уялдуулан компани, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоо хамтран хосмог сургалтын хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Тав. Хосмог сургалтын дадлагажуулагч
5.1.Дадлагажуулагчийг бэлтгэх эрх бүхий сургалтад хамрагдсан инженер, техникийн ажилтныг дадлагажуулагч гэнэ.
5.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3.9, Танхимаас баталсан дадлагажуулагчид тавих шаардлага хангасан байдлыг үндэслэн инженер техникийн болон өндөр мэргэшсэн ажилтныг компани дадлагажуулагчаар томилон ажиллуулна.
5.3.Энэ журмын 5.2-т заасан шаардлагыг хангасан инженер техникийн ажилтныг бусад компаниас гэрээлэн үйлдвэрлэлийн дадлагажуулагчаар ажиллуулж болно.
5.4.Дадлагажуулагчийн сургалтад хамруулах, чадваржуулах, хөгжүүлэх үйл ажиллагааг компани, сургалтын байгууллага, Менежментийн хороотой хамтран тогтмол зохион байгуулж, дадлагажуулагчийг гэрчилгээжүүлнэ.
5.5.Дадлагажуулагчийн эрх, үүрэг, хариуцлагыг энэ журмын 7.1-д заасан гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.
5.6.Үйлдвэрлэлийн дадлагажуулагч дадлага, ур чадварын сургалт удирдсаны цалин, урамшууллыг хосмог сургалт эрхэлж байгаа компани холбогдох хууль, тогтоомжийг баримтлан олгоно.
Зургаа. Хосмог сургалтад суралцагч
6.1.Хосмог сургалтад суралцагчийн эрх, үүргийг Боловсролын ерөнхий хуулийн 10, 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтууд болон энэ журмаар зохицуулна.
6.2.Ажил олгогч өөрийн зардлаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн дагуу ажилтнаа хосмог сургалтад хамруулж болно.
Долоо. Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ
7.1.Хосмог сургалтыг зохион байгуулах компани, сургалтын байгууллага санаачилж Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн, энэ журмын 2 дугаар хавсралтаар тогтоосон загварын дагуу элсэгчтэй “Дагалднаар суралцах хөдөлмөрийн гурвалсан гэрээ” байгуулж мөрдөнө.
7.2. Энэ журмын 7.1-т заасан гэрээний биелэлтийг гэрээ байгуулсан талуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг дүгнэнэ.
7.3.Хосмог сургалт зохион байгуулах туршилтын хугацаа 3 сар байх бөгөөд туршилтын хугацаанд оролцогч талууд буюу аль нэг нь сургалтаас татгалзах нөхцөлд энэ журмын 7.1-т заасан гэрээг цуцлах бөгөөд компани, сургалтын байгууллага суралцагчийн хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн суралцуулах боломжийг бүрдүүлнэ.
7.4.Компани, сургалтын байгууллага, суралцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг гэрээнд тусган хэрэгжүүлж ажиллана.
Найм. Хосмог сургалтын үйл ажиллагаа
8.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.3, 19.3, 23.1.3 дугаар заалт, энэхүү журмыг үндэслэн компани, сургалтын байгууллага хосмог сургалтыг хамтран зохион байгуулна:
8.1.1.элсэлтийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан элсэлтийн хяналтын тоо, элсэлтийн журамд нийцүүлж компани, сургалтын байгууллага хамтран зохион байгуулах;
- сургалтын байгууллага дээр хосмог сургалтын бүлэг 15-аас илүүгүй, суралцагчтай байх бөгөөд компанид бүлгийн суралцагчийн тоо хамаарахгүй;
8.1.3.компани дээр хосмог сургалтыг удирдаж зохион байгуулах нэгж, ажилтныг томилж ажиллуулах;
8.1.4.үйлдвэрлэлийн дадлагажуулагч сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баримтлан ээлжит дадлагын бэлтгэлийг хангах, дадлагын удирдамжийг хэрэгжүүлэх, энэ;
8.1.5.сургалтын чанарын баталгаажуулалтын механизмыг хэрэгжүүлэх;
8.1.6.явцын болон төгсөлтийн үнэлгээг зохион байгуулах;
8.1.7.дадлагажуулагч, суралцагч нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15.2.5 дугаар заалтын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
8.1.8.дадлагажуулагч, ажилтан, суралцагчийн ёс зүйн шаардлагыг 7.1-т заасан гэрээнд тусгаж мөрдүүлэх;
8.1.9.сургалтын байгууллага нь хосмог сургалт зохион байгуулах талаар компанид мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, дадлагажуулагчийг сургаж мэргэшүүлэх, хөгжүүлэх, дадлагын сургалтын явц, чанарт хамтарсан хяналт тавих;
8.2.Хөдөлмөрийн болон харилцааны соёл эзэмшүүлэх, инноваци, бизнес сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх арга хэмжээг нийгмийн түншүүдтэй хамтран сургалтын явцад хэрэгжүүлнэ.
Ес. Хосмог сургалтын явцын болон
төгсөлтийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлт
9.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.1-т заасан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам”-ыг үндэслэн үнэлгээг зохион байгуулна.
9.2.Үнэлгээний дүнг үндэслэн боловсролын баримт бичгийг эрх бүхий байгууллага олгоно.
9.3.Хосмог сургалтын төгсөгчийг Танхим, компани ажлын байраар хангах арга хэмжээ авна.
Арав. Хосмог сургалтын үйл ажиллагаанд
хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
10.1.Хяналт шинжилгээ, үнэлгээг холбогдох талын төлөөллийг оролцуулж хосмог сургалтын Менежментийн хороо зохион байгуулна.
10.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын хосмог сургалтын талаарх төрийн бодлого, холбогдох хууль, тогтоомж, ажил мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээл, үйлдвэрлэлийн дадлага, гурвалсан гэрээний үр дүнгийн гүйцэтгэлийг үндэслэн хосмог сургалтын үйл ажиллагаанд жил бүр хяналт шинжилгээ үнэлгээ хийж үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.
10.3.Хосмог сургалт эрхэлж байгаа компани, сургалтын байгууллага, оролцогч тал хяналт, шинжилгээ үнэлгээний дүнг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Арван нэг. Хосмог сургалтын удирдлага, зохион байгуулалт
11.1.Хосмог сургалтын удирдлага нь нийгмийн түншлэлд суурилсан байх бөгөөд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 21.1-д зааснаас гадна Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Танхимаас бүрдэнэ.
11.2.Хосмог сургалтад оролцогч талын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, амлалт, хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцогч талуудын төлөөлөл бүхий Менежментийн хороо ажиллана.
Арван хоёр. Хосмог сургалтын төсөв, санхүүжилт
12.1.Хосмог сургалтын төсөв, санхүүжилт нь төр, хувийн хэвшлийн оролцоо бүхий олон эх үүсвэртэй байна.
12.2.Хосмог сургалтыг зохион байгуулах төсөв, санхүүжилтийн харилцааг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 28, 29, 30 дугаар зүйлийн холбогдох заалтууд болон энэхүү журмаар зохицуулна.
12.3.Хосмог сургалтын суралцагч, үйлдвэрлэлийн дадлагажуулагч, ажилтныг хөгжүүлэх, сургалтад дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.5-д заасан эх үүсвэрээс сургалт эрхэлж буй компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
12.4.Компани дадлагын сургалт зохион байгуулах зардлыг жил бүр төлөвлөж, компанийн удирдах зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлж, дадлагажуулагч, хосмог сургалт хариуцсан ажилтан болон суралцагчид олгох цалин, урамшуулал болон дадлагын сургалтын төв, байр, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, холбогдох бусад зардлыг компани хариуцна.
12.5.Бусад
Хавсралтууд
1.Хосмог сургалтын удирдлага, зохион байгуулалт, оролцогч талууд, тэдгээрийн
үйл ажиллагааны чиглэл
2.Дагалднаар суралцах хөдөлмөрийн гурвалсан гэрээний загвар
3.Дагалдан суралцагчийн “Дадлагын сургалтын дэвтэр”-ийн загвар
-оОо-
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2024 оны ..... дугаар сарын
......-ний өдрийн ...... дугаар тушаалын
хоёрдугаар хавсралт
ХОСМОГ СУРГАЛТ, АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГАД ДАГАЛДНААР СУРАЛЦАХ
ХӨДӨЛМӨРИЙН ГУРВАЛСАН ГЭРЭЭ
Гэрээ байгуулсан талууд ........................................ ........................................ ........................................ |
Гэрээний дугаар .... |
Гэрээ байгуулсан огноо ....................... |
Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын ... оны ... дугаар тушаалаар баталсан “Хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журам”-ын 2 дугаар хавсралтыг үндэслэн:
Нэг талаас [компанийн нэр] (цаашид “Компани” гэх); Хоёрдогч талаас [сургалтын байгууллагын нэр] (цаашид “Сургалтын байгууллага” гэх); Гуравдагч талаас дагалднаар суралцах ажилтан (цаашид “суралцагч” гэх) [Суралцагчийн овог нэр] нар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү дагалднаар суралцах хөдөлмөрийн гурвалсан гэрээг (цаашид “Гэрээ” гэх) байгуулав.
Энэхүү гэрээгээр хосмог сургалтад суралцагчийн үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг ажлын байранд зохион байгуулах харилцааг зохицуулна. Компани, Сургалтын байгууллагыг төлөөлж Гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг [...] талуудын захирал итгэмжлэл олгосон албан бичгийг нотариатаар батлуулж баталгаажуулна.
Нэг. Үйлдвэрлэлийн дадлагын сургалтын хугацаа
1.1. Дадлагажигч хосмог сургалтын ....... түвшинд ....... мэргэжлээр суралцана.
1.2. Үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил нь [он сар өдөр] ээс эхлэн [он сар өдөр] хүртэл нийт [өдөр], буюу [цаг] байна.
1.3. Нэг өдрийн дадлагын ажлын үргэлжлэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 84.3, 85.1.3 дугаар заалтыг үндэслэн 6 цагаас илүүгүй байхаар тогтооно.
1.4. Гэрээ туршилтын хугацааг хамрана.
Хоёр. Компанийн үүрэг, эрх
2.1. Компани нь суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын хуваарь, удирдамжийг боловсруулан сургалтын байгууллагад танилцуулж хамтран баталсан байх;
2.2. Компани нь суралцагч дадлагын удирдамжийн дагуу дадлага хийх нөхцлийг бүрдүүлэх;
2.3. Компани нь “Хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журам”-ын “Тав”-д заасны дагуу дадлагажуулагч ажиллуулах бөгөөд дадлагажуулагч дараах чиг үүргийг хэрэгжүүлэх;
2.3.1. Суралцагчид байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам” “Техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар”-ыг танилцуулж, дадлагын ажилд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж болон бусад эд зүйлстэй ажиллах өдөр тутмын зааварчилгааг өгч ажиллах;
2.3.2. Гэрээний 2.3-т дурдсан журмын 8.1.7-д заасны дагуу дадлагын сургалтыг чанартай зохион байгуулж удирдах, “Дадлагын сургалтын дэвтэр”-ийг бүрэн, зөв хөтлүүлэх;
2.3.3. Дадлагажуулагч зөвхөн дадлагын сургалтын зорилго, удирдамжид нийцсэн даалгавруудыг суралцагчид өгөх;
2.3.4. Суралцагчийн ирц, дадлагын ажлын гүйцэтгэлд хяналт тавих;
2.3.5. Дадлагажуулагч нь суралцагчид сургалтын хөтөлбөр, дадлагын удирдамжийн дагуу холбогдох мэдээлэл цуглуулж судалгаа хийхэд нь туслалцаа үзүүлэх;
2.3.6. Амжилттай суралцаж буй суралцагчийн мэдлэг, ур чадварын мэдээллийг сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагад тогтмол мэдээлж, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх.
2.4. Дадлагажуулагч болон дадлагажуулагчийн сургагчийг Хосмог сургалтын Менежментийн хороотой хамтран сургаж чадваржуулах, гэрчилгээжүүлэх, тасралтгүй хөгжүүлэх;
2.5. Компани дадлагын сургалт удирдамжийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд сургалтын байгууллага, Менежментийн хороотой хамтран байнгын хяналт тавих;
2.6. Компани нь сургалтын байгууллага, Менежментийн хороотой хамтран суралцагчийн дадлагын ажлын гүйцэтгэл, ур чадварт явцын болон төгсөлтийн үнэлгээг хийх;
2.7. Компани дадлагын сургалтын төгсгөлд дадлага сургалтын удирдамж, энэхүү гэрээний биелэлт, суралцагчийн эзэмшсэн ур чадвар, чадамжийг нэгтгэж дүгнэх цаашид анхаарах асуудлыг тодорхойлох;
2.8.Компани нь суралцагчийг ажлын байранд элдэв дарамт, шахалт, хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцлийг хангах;
2.9.Компани нь дадлагын сургалтын явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 120, 121-т заасан ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангах, суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах;
2.10. Компани нь суралцагчийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх;
2.11. Компани нь сургалтын байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй;
2.12. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дадлагын сургалт таслах, ажлын байрны дүрэм, журмыг зөрчих, ажлын байранд зүй бус үйлдэл гаргавал түүнд эхний удаа анхааруулах, зөрчлийг давтан гаргавал дадлагын сургалтыг зогсоох эрхтэй;
2.13. Компани нь дадлагажигчийн буруу үйлдлээс буюу дадлагажуулагч, компанийн дүрэм, зааварчилгааг дагаж мөрдөөгүй, дур мэдэн техник хэрэгсэл ажиллуулах, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн үед үүссэн байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хохиролыг нэхэмжлэх эрхтэй;
2.14. Компани нь суралцагчид хоол, унаа болон цалин урамшууллыг журмын дагуу олгоно.
Гурав. Сургалтын байгууллагын эрх, үүрэг
3.1. Сургалтын байгууллага нь мэргэжлийн онолын хичээлийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу чанартай зохион байгуулсан байх;
3.2. Мэргэжлийн онолын хичээлийн агуулгыг компанийн ажилтны ур чадварын эрэлт, хэрэгцээ, шинэ техник, технологи, тухайн мэргэжлийн хөгжлийн хандлагатай уялдуулахад компанитай хамтран ажиллах
3.3. Ажлын байранд хийх дадлагын сургалтыг компанитай хамтран төлөвлөх, зохион байгуулах;
3.4. Сургалтын байгууллага нь дадлагажуулагч, суралцагчийг компанитай зөвшилцөж бэлтгэсэн дадлагын удирдамжаар хангасан байх;
3.5. Сургалтын байгууллага нь дадлагын ажлын явц, гүйцэтгэлд компанитай хамтран хяналт тавих;
3.6. Сургалтын байгууллага нь дадлагажигчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх;
3.7. Сургалтын байгууллага нь компаниас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Дөрөв. Дагалднаар суралцах ажилтны эрх, үүрэг
4.1. Суралцагч нь компанийн хөдөлмөрийн дотоод дүрэм, журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж мөрдөх;
4.2. Суралцагч нь дадлагын хугацаанд сургалтын хөтөлбөр, дадлагын удирдамжид заасан мэргэжлийн болон бизнес эрхлэх ур чадвар эзэмших;
4.3. Ажлын байранд хөдөлмөрийн болон харилцааны соёлыг эзэмших;
4.4. Суралцагч нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг өөрөө бэлтгэх;
4.5. Суралцагч нь дадлагажуулагч, инженер, техникийн ажилтны өгсөн үүрэг, дадлагын сургалт, түүнтэй холбоотой даалгаврыг хариуцлагатай хийж гүйцэтгэх;
4.6. Суралцагч нь компани болон сургалтын байгууллагын эрх бүхий ажилтан, дадлагажуулагч, багшийн өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх;
4.7. Үйлдвэрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад эд зүйлсийг ариг гамтай хэрэглэх;
4.8. Байгууллагын болон бизнесийн үйл ажиллагааны нууц болон хувь хүний талаарх мэдээллийн нууцлалыг хадгалах;
4.9. Дадлагын сургалтын цагийг баримтлах, хүндэтгэх шалтгаангүй таслахгүй байх;
4.10. Суралцагч нь зөвхөн урьдчилан авсан зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн дадлагын сургалтаас чөлөөлөгдөх ба чөлөө авах, шалтгаанаа заавал мэдэгдэх;
4.11. Суралцагч нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрхтэй;
4.12. Суралцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.5, 63.6-д заасан цалин, урамшуулал авах, хөнгөлөлт авах эрхтэй.
Тав. Гэрээний хугацаа
5.1. Энэ гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажсанаар хүчин төгөлдөр болж, дадлагын ажил бүрэн дуусгавар болсноор дуусна.
Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1. Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн, гэрээнээс үүдэн гарсан аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх ба ийнхүү шийдвэрлэж чадаагүй нөхцөлд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
[Сургалтын байгууллага]-ыг төлөөлж:
[Аж ахуйн нэгж байгууллагын нэр] -ыг төлөөлж:
[Суралцагчийн овог нэр] -ыг төлөөлж:
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2024 оны ..... дугаар сарын
......-ний өдрийн ...... дугаар тушаалын
гуравдугаар хавсралт
[Хосмог сургалтын болон Компани, МбТБС-ын байгууллагын лого]
[ Компани, МбТБС-ын байгууллагын нэршил]
[МЭРГЭЖИЛ]
.... он
Энэхүү дадлагын сургалтын үлгэрчилсэн дэвтрийг ХБНГУ, Швейцарийн Холбооны Улс, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй мэргэжлийн боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дэмжих “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн захиалгаар Ханган Нийлүүлэгчдийн Хөгжил, Чанарын Төв ТББ боловсруулсан.
Дадлагын сургалтын үлгэрчилсэн дэвтрийг хосмог сургалтад хэрэглэхээр зарим нэмэлт, өөрчлөлт, боловсруулалт хийсэн болно.
АГУУЛГА
1 |
Дадлагын сургалтын дэвтрийн тухай |
3 |
2 |
Компанийн мэдээлэл |
3 |
3 |
Сургалтын байгууллагын мэдээлэл |
4 |
4 |
Суралцагчийн мэдээлэл |
4 |
5 |
Дадлагын гүйцэтгэлийн тэмдэглэл |
5 |
6 |
Дадлагажигчийн өөрийн үнэлгээ |
7 |
7 |
Дадлагажигчийн хандлага, зөөлөн ур чадварыг тодорхойлох үнэлгээ |
9 |
ДАДЛАГЫН СУРГАЛТЫН ДЭВТРИЙН ТУХАЙ
Энэхүү дадлагын сургалтын дэвтэр нь мэргэжлийн болон техникийн боловсролын дадлагын сургалтын нийт хугацаанд, бүхий л төрлийн дадлагын сургалтын туршид дадлагын явц, үр дүн, суралцагчдын ур чадвар, төлөвшлийн талаар үнэлгээ хийхэд баримтлах албан ёсны баримт байна. Дэвтрийн мэдээллийг ажлын байранд үйлдвэрлэлийн дадлагажуулагч (цаашид “дадлагажуулагч” гэх), сургалтын байгууллагын багш (цаашид “багш” гэх), дагалднаар суралцагч (цаашид “суралцагч” гэх) нар хөтөлж, тэмдэглэл хийнэ.
Дадлагын сургалтын дэвтрийг дараах зааврын дагуу хөтөлнө:
- Суралцагч мэргэжил эзэмших нийт хугацааны туршид тэмдэглэлийг тогтмол хөтлөх үүрэгтэй;
- Суралцагч компани дахь үйлдвэрлэлийн дадлагад гарсан өдөр бүр дадлагын дэвтрийн “Дадлагын гүйцэтгэлийн тэмдэглэл” хэсгийг зааврын дагуу бүрэн, зөв, цэвэр хөтөлнө;
- Суралцагч ажилбарыг (хийгдэх ажлыг) бүрэн гүйцэтгэж дуусгасан тохиолдолд үйлдвэрлэлийн дадлагажуулагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулна;
Компани, Дадлагажуулагч нь суралцагч “Дадлагын тэмдэглэл” хөтлөх хугацаа, боломжоор хангах бөгөөд тэмдэглэлийн хөтлөлт, иж бүрэн байдал, үнэн зөв эсэхэд тухай бүр хяналт тавина.
Тэмдэглэл нь суралцагчийн мэргэжлийн болон техникийн боловсролын хосмог сургалтад бодитой хамрагдаж, шаардлагатай чадамж, ур чадварыг эзэмшсэн тухай нотлох баримт болно.
Энэхүү дадлагын дэвтрийн 1 дүгээр хавсралтад дадлагын дэвтрийг бүрэн зөв хөтлөх зааврыг хавсаргав.
Компанийн мэдээлэл
Нэр: |
[Компанийн нэр] [ ...................................... ] |
Хаяг: |
[хот/аймаг], [сум/дүүрэг], [баг/хороо] |
Холбоо барих: |
[утас, email хаяг, факс] |
Сургалтын мэргэжлийн чиглэл: |
|
Сургалтын байгууллагын мэдээлэл
Нэр: |
[Сургалтын байгууллагын нэр] [ ............................. ] |
Хаяг: |
[хот/аймаг], [сум/дүүрэг], [баг/хороо] |
Холбоо барих: |
[утас, email хаяг, факс] |
Сургалтын мэргэжлийн чиглэл: |
|
Суралцагчийн мэдээлэл
Овог, нэр: |
|
Суралцаж буй мэргэжил: |
|
Суралцагчийн код: |
|
Оршин суугаа хаяг: |
|
Утасны дугаар: |
|
Эцэг эх, асран хамгаалагчийн мэдээлэл |
|
Овог, нэр: |
|
Суралцагчийн холбоо хамаарал: |
|
Холбоо барих утас: |
|
Анги удирдсан багшийн утасны дугаар, цахим хаяг: |
|
Дадлага удирдсан багшийн утасны дугаар, цахим хаяг: |
|
Дадлагын гүйцэтгэлийн тэмдэглэл
Суралцагчийн овог, нэр: |
Намсрайн Батбуян |
Мэргэжлийн чиглэл: |
Барилгын мужаан |
Хичээлийн жил: |
2024 – 2025 |
Дадлагын төрөл, хоног: |
Үйлдвэрлэлийн дадлага – ... хоног |
Гүйцэтгэх хугацаа: |
Эхлэх: [.... он .. сар .. өдөр] Дуусах: [.... он .. сар .. өдөр] |
Дадлага гүйцэтгэх байршил: |
Яргайтын ам, Хувийн амины сууц |
Ажилбар, чадамжийн нэгж: |
30 м2 дээврийн оройн бүтэц, хийц, угсралтын ажил |
||
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгааллын шаардлагатай танилцсан эсэх: |
Авах арга хэмжээ:
|
||
Танилцсан: . . . . . . . . . . . . . . . . . . . . (. . . . . . . . . . . . . . . . . . . . . . ) |
|||
Хэрэглэгдэх материал, орц, норм, норматив: |
Материалын нэр |
Хэмжээ |
|
|
|
||
Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж: |
|
||
Ажлын дараалал: |
|
||
Онолын мэдэгдэхүүн: |
|
||
Дадлага хийх явцад олж мэдсэн нэмэлт мэдээлэл, шинэ технологи, тоног, төхөөрөмж, дэвшилтэт аргуудаас суралцсан байдал: |
|
||
Тухайн гүйцэтгэсэн ажлын ололттой болон дутагдалтай тал: |
Ололттой тал |
Дутагдалтай тал |
|
Дээврийн хийцийн эд ангиудыг зөв боловсруулж сурсан |
Тооцоолохдоо мэдлэг дутсанаас алдаа гарсан |
||
Гүйцэтгэх норматив хугацаа: |
1-3 хоног |
||
Дадлагажигчийн гүйцэтгэсэн хугацаа: |
5 хоног |
||
Аж ахуйн нэгж байгууллагын сонирхол татсан зүйлс: |
Мужааны мэргэжлийн өдөрт зориулсан аж ахуйн нэгжүүдийн хооронд зохион байгуулагдсан сагсны тэмцээнд ажилтнуудын хамт оролцож алтан медаль хүртсэн. |
||
Гүйцэтгэсэн: |
Хянасан: |
............................................... Дагалднаар суралцагч |
.......................................... Дадлагажуулагч багш |
Суралцагчийн өөрийн үнэлгээ
Суралцагчийн нэр: |
|||||
Огноо |
Гүйцэтгэсэн ажилбар |
Оноо |
|||
Боломжит |
Авсан |
||||
....... он ..... сар .... өдөр |
Сандлын хэв бэлтгэх |
100% |
90% |
||
|
|
|
|||
|
|
|
|||
|
|
|
|||
|
|
|
|||
Өгөгдсөн хугацаанд ажилбараа гүйцэтгэж чадсан эсэх, үгүй бол яагаад: |
|||||
|
|||||
Хангалттай болсон зүйлс: |
Углуурга зоодол сайн болсон |
||||
Хангалтгүй болсон зүйлс: |
Яр цуурхайгаар хагарсан |
||||
Дараагийн удаад анхаарах зүйлс: |
Модон материалаа зөв сонгох |
||||
Хийсэн ажлын гүйцэтгэлд: |
|
маш сэтгэл хангалуун |
|||
|
сэтгэл хангалуун |
||||
|
тийм ч сэтгэл хангалуун бус |
||||
|
сэтгэлд хүрсэнгүй |
||||
Дадлагажуулагчаас өгсөн зөвлөгөөний тэмдэглэл:
|
|||||
Гүйцэтгэсэн: |
Хянасан: |
............................................... Суралцагч |
.......................................... Дадлагажуулагч |
Суралцагчийн хандлага, зөөлөн ур чадварыг тодорхойлох үнэлгээ
Суралцагчийн овог, нэр: |
Намсрайн Батбуян |
Мэргэжлийн чиглэл: |
Барилгын мужаан |
Хичээлийн жил: |
2024 – 2025 |
Дадлагын төрөл, хоног: |
Үйлдвэрлэлийн дадлага – 45 хоног |
Гүйцэтгэх хугацаа: |
Эхлэх: […. он … сар ... өдөр] Дуусах: […. он … сар ... өдөр] |
Дадлага гүйцэтгэх байршил: |
Яргайтын ам, Хувийн амины сууц |
№ |
Ажилд хандах хандлага, зөөлөн ур чадварыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Нэмэлт тайлбар |
1 |
Шинэ даалгаврыг биелүүлж буй байдал |
|
|
|
|
|
|
2 |
Бизнес сэтгэлгээ |
|
|
|
|
|
|
3 |
Хувийн зохион байгуулалт |
|
|
|
|
|
|
4 |
Ажил хийх сонирхол |
|
|
|
|
|
|
5 |
Ажлын хурд |
|
|
|
|
|
|
6 |
Ажлын чанар |
|
|
|
|
|
|
7 |
Найдвартай байдал |
|
|
|
|
|
|
8 |
Нямбай байдал |
|
|
|
|
|
|
9 |
Тэвчээр, ачаалал даах чадвар |
|
|
|
|
|
|
10 |
Хамт олонтойгоо харьцах харилцаа |
|
|
|
|
|
|
11 |
Цаг баримтлах байдал |
|
|
|
|
|
|
12 |
Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх чадвар |
|
|
|
|
|
|
13 |
Мэргэжлийн дагуу мэдээлэл, шинийг эрэлхийлэх байдал (хамтран ажиллагсад, интернет г.м.) |
|
|
|
|
|
|
14 |
Мэргэжлийн мэдлэгээ ашиглаж буй байдал |
|
|
|
|
|
|
15 |
Дадлагын өдрийн тэмдэглэл хөтлөлт |
|
|
|
|
|
|
16 |
Бие даах байдал |
|
|
|
|
|
|
Үнэлгээний голч: |
|
|
|
|
|
|
Юуг хөгжүүлэх шаардлагатай вэ?
|
Суралцагчид ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
|
Суралцагчийн зүгээс ямар хувь нэмэр оруулах боломжтой вэ?
|
Үнэлгээ өгсөн: |
............................................... Дадлагажуулагч Огноо: |