Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нар 48 хоног амардаг. Уг урт амралтыг нэг дор эдлүүлэхэд багш нар 9 сарын өмнөхөн ажилдаа ороход хүрдэг. Тиймээс 2024-2025 оны хичээлийн жилд 1 дүгээр сарын эхний долоо хоногт ажлын 5, зуны хугацаанд 43 хоног байхаар хоёр хуваах шаардлагатай. Ингэснээр багш нар 8 дугаар сард ажилдаа харьцангуй эрт орж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжтой болох юм.
Иймд багш нарын амралтыг дээрх байдлаар зохицуулах зөвлөмжийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлэв. Энэ хүрээнд 1 дүгээр сарын эхний долоо хоногт ямар нэг ажлыг сургууль дээр зохион байгуулалгүй, сургалт, уралдаан тэмцээн багш нар дунд зохион байгуулахгүй байхыг мөн чиглэл болголоо.