Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Гадаад улс орнуудад хятад хэлийг сурталчлах хамтын ажиллагаа, солилцооны төвийн дэд захирал Жин Вэйг хүлээн авч уулзан, Монгол Улс дахь хятад хэлний хөтөлбөртэй ЕБС болон их дээд сургууль, сургалтын төвүүдийн талаар хэлэлцэж, санал солилцов.
Уулзалтын үеэр HSК буюу хятад хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтын хэлний бэлтгэлд суралцагсдад тэтгэлэг олгох боломж бололцооны талаар зөвшилцлөө.