Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, холбогдох байгууллагуудаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцыг сонсов. Энэ жил 4200 орчим багш дутахаар байна.
Иймд Боловсролын сайд П.Наранбаяр дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
- Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг уян хатан байдлаар богино хугацааны сургалтад хамруулан олгох ажлыг эхлүүлэх судалгааг хийх.
- Нийслэл, аймгийн төвийн дүүрэг, тойргийн хэмжээнд захирал, эрхлэгч, багш нарын 20 хүртэл хувийг шилжүүлэн ажиллах тогтолцоог бүрдүүлэх.
- Дүрэмт хувцсыг бага сургуулийн хэмжээнд поло цамц гэх мэтээр төсөр сонголттой болгохыг судалж, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох саналыг боловсруулах.
- Шинээр байгуулагдаж буй хувийн сургууль, цэцэрлэгүүдийн материал хүлээж авах хугацаа, системийг хялбарчлах, цахимжуулах.
- Боловсролын салбар дахь цаасны хэрэглээг бууруулах