Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Л.Лхагвасүрэнг томилов.
Л.Лхагвасүрэн нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт амьдардаг. Германд Мартин Лютерын их сургууль, МУИС-д экологич, агнуур зүйч, биологич мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр Ойн судлалын хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын байгууллага, хувийн бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай. 2011 оноос АНУ-д 13 жил амьдарч ирээд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багт суурьшин, гэр бүлийн хамт нийслэлээс орон нутагт шилжин амьдарч байгаа “шинэ малчин, фермер” юм.
Мөн өнгөрсөн 12 жилд “Монгол өрх үндэсний хөгжлийн загвар аж ахуй” хөтөлбөрийг боловсруулан, малчдын хүүхдүүдийн боловсролын асуудлыг өрх гэрийн бүрэн бүтэн байдалд тулгуурлан хэрхэн шийдвэрлэх талаарх ажлууд болон Дорнод аймгийн Матад сумын харьяа Мэнэн багийн бага сургуулийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлжээ.
Малчны хүүхэд гэрээсээ сургуульдаа явдаг, гэрт ойр сайн сургуулийг бий болгохыг бодлогоор дэмжинэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр онцолж буй.