Боловсролын сайд П.Наранбаяр Оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцов. Боловсролын яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулах байдлаар поло цамцны сонголттой болгохоор зорьж буйг онцлов. Дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг эх зэрэг талуудын оролцоотой байгуулах юм.