Боловсролын сайд П.Наранбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэх “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ"-г баталсны хүрээнд “Англофоны уулзалт” болон МУИС-д нээх англи хэлний сургалтын шинэ төвийн үйл ажиллагаанд Австрали Улс хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Австралийн Засгийн газрын тэтгэлэг (Australian Awards) нь залуу мэргэжилтнүүд тус улсад магистрын сургалтад хамрагдах боломж олгож ирсэн бөгөөд 1993 оноос хойш Монгол Улсаас 750 орчим оюутан суралцаж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.