Шизүока мужтай хамтарсан "Багш, сурагч солилцооны хөтөлбөр" 13 дахь жилдээ хэрэгжиж байна

A- A A+
Шизүока мужтай хамтарсан

Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга нар Япон Улсын Шизүока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Г.Эрдэнэхатан, Боловсролын газрын хэсгийн дарга Аоки Томоки болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзав. 

Боловсролын яам, Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Багш, сурагч солилцооны хөтөлбөр" 13 дахь жилдээ хэрэгжиж байна.

Япон Улсын ахлах сургуулийн сурагчид багш, сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 8 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн хөтөлбөрт хамрагдаж, хүүхдийн “Жаргалан” зуслан, нүүдэлчин айлтай танилцан, Улаанбаатар хотод 2 өдрийн үйл ажиллагаанд оролцов.

Цаашид талууд энэхүү хөтөлбөрийг өргөжүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролын сайн туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар болов.