НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

A- A A+
НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Жүни Күнүгитэй уулзав. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим боловсролын дэмжлэг зэрэг олон амжилтыг дурдав.

Мөн улаанбурхан өвчний тархалттай холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийг халдвараас урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо. Боловсролын сайд П.Наранбаяр болон хатагтай Жүни Күнүги нар сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал болохыг зөвшөөрч, хамтран ажиллахаар болов.