Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн орнуудыг хариуцсан сайд Кэтрин Уэст тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 8-р сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар суралцагчдын англи хэлний мэдлэг чадварыг ахиулах хөтөлбөр, англи хэлийг дэмжихэд олгох санхүүжилтийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцав.
Англи хэлний сургалтын өнөөгийн байдлын судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дүн шинжилгээ хийхээр болсныг Боловсролын сайд П.Наранбаяр дуулгаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжиллаа.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг Номхон Далайн орнуудыг хариуцсан сайд Кэтрин Уэст Английн их сургуулийн салбарыг Узбекистан Улсад байгуулсан талаар мэдээлэл өгч, үр дүнтэй сайн туршлагыг танилцуулав.